Элчингээр томилогдох хүнд нас, туршлагын шалгуур заасан хууль Монголд алга
2018/05/15
Share |

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гадаад улсуудад суух зарим элчин сайдын нэрийг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Гэхдээ Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь нарыг томилох Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч дахиад дэмжсэнгүй.

Өмнө нь Засгийн газраас Г.Тэнгэрийг Австралид, Н.Чимгүүндарийг Тайландад Элчин сайдаар томилохаар шийдэж, саналаа Ерөнхийлөгч хүргүүлсэн ч мөн л дэмжээгүй юм.

Тэрбээр албан бичигтээ “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй. Тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй хэмээн үзэж байгааг харгалзан тэднийг томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй” хэмээн дурдсан байв.

Тэгвэл Г.Тэнгэр,Н.Чимгүүндарь нар үнэхээр Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг хашиж чадахгүй, эсвэл Элчин сайдын шалгуурт нийцэхгүй хэрэг үү?

Энэ асуултын хариуг хуулиас хайвал Монгол Улсын Дипломат албаны тухай хууль болон бусад хуульд Элчин сайдаар томилох хүний насны хязгаарыг тогтоож, хуульчилсан зүйл байдаггүй аж. Бусад улсын жишгээс харвал насны хувьд дунджаар 62 настай хүн Элчин сайдаар томилогддог ажээ.

Гэтэл Г.Тэнгэр 44 настай, Н.Чимгүүндарь 35 настай. Гэхдээ Монголын хуулиар Элчин сайдаар ажиллах хүний насны хязгаарыг тогтоогоогүй тул Ерөнхийлөгчийн энэ эсэргүүцэл зүгээр л үзэмжийн асуудал болж хувирч байна.

Гэхдээ дипломат албанд насаараа ажиллаж, халуун тогоонд нь хамт чанагдаж явсан, яваа дипломатчдын хэлж буйгаар Элчин сайд хүнд туршлага асар чухал аж.

Элчин сайдаар суух дипломатч хүн наад зах нь асуудлаа айлын талд үндэслэл сайтай тавьж чаддаг байх, түүнийгээ ойлгуулахын тулд ямар бэлтгэх хангах ёстойгоо сайн мэдэж тэр талын арга барил, техникийг нарийн эзэмшсэн байх ёстой аж.

Үүнээс гадна олон улсын хуралд оролцохдоо өөрийн байр суурийг хэрхэн хамгаалах, өөрийгөө дэмжих лоббиг хэрхэн бий болгох, суугаа орныхоо гадаад, дотоод бодлогыг судлах, дүн шинжилгээ хийх, төвөө мэдээллээр хангах зэргийг сайн мэддэг байх гээд наад захын шалгуурууыг хангасан байх шаардлагатай ажээ.

Өөрөөр хэлбэл, тухайн улсынхаа хэл, соёлоос эхлээд бүгдийг нь нарийн судалж, олон улсын хэлийг сайн мэддэг, хэлэлцээ хийх урлагийг бүрэн эзэмшсэн хүн байх ёстой. Энэ бүхнийг зүгээр ч нэг дипломат албанд хоёр гурван жил ажиллаад сурчихдаг зүйл биш байж таарна. Дор хаяж дипломат албанд 10 гаруй жил ажилласан байж эдгээр чадварыг эзэмшиж, улмаар Элчин сайдаар томилогдвол эх орноо сайн төлөөлж чадна гэсэн үг.

Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар дээр энэ шалгуурыг авч үзье.

Г.Тэнгэр 1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан байна.Тухайн орныхоо хэл, ёс заншлыг мэдэх талаасаа Г.Тэнгэрийг Японд суух Элчин сайдаар томилоход болохгүй юмгүй. 

Харин Н.Чимгүүндарь 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, дипломат албанд 11 жил ажилласан. Тэгэхээр дипломат албанд арай олон жил ажилласан, энэ ажлынхаа сайн муу, сайхан муухайг мэдэрсэн байх гэдгээр нь Н.Чимгүүндарь болохгүй гэх зүйлгүй.

Дээрх чадваруудыг бүрэн эзэмшсэн бол заавал насаар хязгаарлах шаардлага байхгүй. Харин Г.Тэнгэр өмнө нь Гадаад харилцааны дэд сайд байсан. Ямартай ч энэ талын мэдлэгтэй.  Харин дипломат албаны туршлага дутуу байх талтай. Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын оронд Засгийн газраас Япон, Австралийн холбооны улсууд руу санал болгосон Д.Батжаргал, Я.Ариунболд нарын тухайд, Д.Батжаргал төрийн албанд 31 жил, дипломат албанд 11 жил ажилласан.

2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Я.Ариунболд нь дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж эхэлжээ.

Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна.

Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна.

Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн эрхээ л хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Засгийн газрын саналыг шууд эсэргүүцэх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт алга.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан