Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллаж байна
2018/05/15
Share |

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн ”Дархан элит” компанийн үйлдвэр, тариалангийн талбайтай танилцав. Эднийх нийт 470 гаруй га талбайд элит үрийн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд жилд улаанбуудайн 3-4 сортыг тариалж туршдаг аж. Жил бүр 350-500 тонн элит үр авч, Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлдэг байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ”Сайн үрээр сайн ургац авах учир үрийн шинэчлэл хийж байгаа. Энэ жил 60 мянган тонн үр шаардлагатайгаас 10 хувийг нь ОХУ-аас авч байна. Дотооддоо үрээ үйлдвэрлээд, сайн үрээр хангах бодлого барьж байгаа” гэв.

Тус хүрээлэн 200 гаруй сорт гаргаснаас улаанбуудайн 21 сортын үр нутагшуулсан бөгөөд нийт буудайн 30 хувьд ашиглаж байгаа аж. Төмсний 13 сорт нутагшуулсан нь нийт тариалалтын 50-90 хувьд тариалагдаж байна. Шинэ сортуудын үрийг үйлдвэрлэх зорилгоор цэвэр элит үр, супeр элит үр гарган ажиллаж байгаа ба хүрээлэнгийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл дотоодын хэрэгцээг бүрэн хангах үр тариа нийлүүлэх боломжтой аж.  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд 1337 га, үүний 162 га усалгаатай талбайд элит үрүүдийг тариалж байгаа юм байна.

Бэлчээрийн даац хэтэрч, хөрсийг их хэмжээгээр доройтуулдаг рапсын оронд тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулах шаардлага үүсч байгааг хүрээлэнгийн захирал Н.Баярсүх хэлж байв. Мөн ган болон байгалийн үзэгдлийн эсрэг авах арга хэмжээг судлах судлаачид шаардлагатай байгаа гэв.

Энэ үeэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь газар тариалангийн бүсийг тогтоох тухай байлаа. Тариалангийн бүс нутгийг тодорхой болгож зарлах ажээ.

Сэлэнгэ аймгийн малын тоо гурав дахин өсчээ. Дархан-Уул аймагт 310 мянган мал, 2500 малчин айл өрх бий. Ийм нөхцөлд  газар тариалангийн салбараа хөгжүүлэх, хамгаалах зохицуулалт шаардлагатайг орон нутгийн удирдлагууд хэлж байв.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх, ”Засгийн газрын барьж буй гурван гол бодлогын нэг нь эрүүл хүнсээр эх орноо хангах. Хүнсээ дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй  экспортод гаргахыг зорьж байгаа. Нeфть, эрчим хүч, хүнсээр хангаж чадвал суурь үнэ хөдлөхгүй. Тэгвэл бусад салбар дагаад хөгжинө. Шинжлэх ухаанд тулгуурласан хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэж, шийдвэртэй, оновчтой ажил хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас газар дээр нь ажиллаж байна” гэлээ.

Тариалангийн бүс нутгийг тогтооход нутгийн малчин иргэдтэй сайтар ойлголцож, зөв зохион байгуулалт хийх шаардлагатайг Ерөнхий сайд  онцолж байсан юм. Эрчимжсэн МАА, бэлчээрийн МАА эрхлэгчдэд зохих зохион байгуулалтыг хийж, төрийн бодлогоор зохицуулан Газар тариалангийн бүс нутгаа тогтоовол энэ салбарыг зөв гольдролд нь оруулж, Монгол Улс улаан буудай, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад хүнсээ экспортлох үндэс суурь болно гэдгийг тодотгов. Мөн ХАА-н салбарын бодлого зохион байгуулалтыг эргэн харж, ХААИС-ийг газар тариалангийн бүс нутагт салбарлуулах шаардлагатай гэлээ. Эдгээр ажлыг хугацаа алдахгүй шуурхайлахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайдад үүрэг болголоо.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан