Ерөнхий сайд хүүхдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүрэг, даалгавар өглөө
2018/05/18
Share |

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдан хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Хурлыг Ерөнхий сайд нээж үг хэллээ. Тэрээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авч байгааг хэлэв. Гэвч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгааг тэмдэглэлээ. Энэ нь нэг талаар яамд, байгууллага хоорондын ажлын уялдаа, олон нийтийн ойлголт, хандлага, эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал, хяналт, үүрэг, хариуцлага сул байгаатай холбоотой гэж Ерөнхий сайд үзэж байна. 

Иймээс хууль, тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааныг хуралдуулжээ.

Статистик тоо баримтаас үзвэл өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүүхдийн үйлдсэн 950 орчим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан байна.

Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Зам тээврийн осолд 1083 хүүхэд гэмтэж, 55 хүүхэд нас барсан. Хурдан морины 394 уралдааны үеэр 629 хүүхэд мориноос унаж 159 хүүхэд бэртэж, гэмтсэнээс хоёр нь амь насаа алдаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ.

  Улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1019 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улс, нийслэлийн санхүүжилтээр ажилладаг гурван төв 357 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлж  байна. Олон улсын болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр ажилладаг 33 асрамж, халамжийн төвд 662 хүүхэд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх  хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, засаг, төрийн бус байгууллага, олон нийт, эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэхийг уриаллаа. Тэрээр мөн яамд, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

Юуны түрүүнд хүүхдийн асрамж, халамжийн төвд өсч хүмүүжиж байгаа  хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөхөд /хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ/ шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг судлаж шийдвэрлэхээр боллоо.

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, илрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. 

Хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулахад анхаарч, шүдний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх боломж бүрдүүлэх,  тусгай зөвшөөрөл олгох журамд хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг нэмж тусгахаар болов.

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаа эсэхэд хяналт тавих, ялангуяа сургууль, цэцэрлэгийн хоол, үйлчилгээний чанар, эрүүл ахуйд тогтмол хяналт тавьж байх зэргийг үүрэг болгов.

Мөн хуралдаанаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, асрамж, халамжийн төв, хүүхэд харах үйлчилгээний байр зэрэгт камер суурилуулах, БЗД дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг шинэчлэх, тусгай хэв шинжтэй сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, ажилтанд үндсэн цалингийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгох, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх тоглоом, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах зөвлөмж, зааврыг нийтэд байнга хүргэх зэрэг ажил хийх юм.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан