Хуурамч бичиг баримтаар машиныг нь авах хэрэг ихэсчээ
2018/05/20
Share |

Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг луйвардан авах, банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд гарах болсон.

Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд том оврын хүнд даацын тээврийн хэрэгслүүд, чиргүүлийн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар  үйлдэн шилжүүлэн авах гэмт хэргүүд гарчээ. Дээрх хууль бус үйлдлүүдийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хуурамч бичиг баримт ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэх оролдлогыг таслан зогсоох, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг “хуулбар үнэн” гэж нотариатын байгууллагаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийг шилжүүлэх тухай албан бичгийн хамт ирүүлэх шаардлагыг тавьж буй юм.

Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг хийж эхэлсэн бөгөөд банкуудтай хамтран албан бичгийг QR кодтой болгон нууцлалыг өндөржүүлэх, хурууний хээгээр тухайн иргэний мэдээллийг авдаг болох, албан бичгийг цахим шуудангаар авдаг болох зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа талаар тус үйлдвэрийн газраас мэдээллээ.

Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос тодруулахад “Гэмт этгээдүүд өмчлөгчийн нэрийг сольж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ААН байгууллагын албан бланк, гарын үсэг, тамга тэмдэг зэргийг хуурамчаар үйлдэн, залилан хийсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Ах дүү нар нэгнийхээ өмнөөс иргэний үнэмлэхийг нь ашиглан төрсөн ах, эгчийгээ луйвардан, тээврийн хэрэгслийг нь зарж үрэх явдал ч байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн, банк, ББСБ болон ХЗХоршоонд барьцаанд тавих барьцаанаас суллах, том оврын ачааны машинуудыг ААН байгууллагуудын хуурамч албан бичиг тамга тэмдэг, гарын үсэг үйлдэж, өөр байгууллага иргэнд шилжүүлүүлэх хэрэг зөрчил гарсан.

Мөн хуурамч албан бичиг тамга тэмдэг гарын үсэг бүрдүүлэн, гэрчилгээ нөхөж авах улмаар тэр гэрчилгээг бусдад дамжуулан хилээр тээвэр хийх, гаалийн татвар төлөхгүйгээр ачааны тээврийн хэргэсэл оруулж ирэх зэрэг үйлдлүүд гардаг тул иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд тээврийн хэрэгсэл худалдан авах, барьцаалан зээл олгогчид дээрх хууль бус үйлдэлд холбогдохоос сэрэмжлүүлж байна” гэлээ.

Иймд иргэд, хуулийн этгээдүүд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн тээврийн хэрэгслийн шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан