Л.Наранбаатар: Төмөр зам баривал “Эрдэнэс Таван Толгой” 3.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг олно
2018/05/22
Share |

“Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын хүрээнд Мега төслүүд ба төрийн өмчийн компаниуд, тэдгээрийн үр ашигтай засаглалын асуудлыг хөндөв. Энэ үеэр эдийн засагч Л.Наранбаатар Монгол Улсын 2.5 сая иргэн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг онцоллоо. Цаашид хувьцаа нь хэрхэн хөгжиж, хэр хэмжээний ногдол ашиг өгч, ямар стратеги төлөвлөгөө гарган ажиллавал үр өгөөжтэй байх талаар өөрийн тооцооллыг танилцууллаа.

Тэрбээр нүүрсний үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй гэдгийг онцлов.

Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айчлалын хүрээнд болсон форумын үеэр нүүрсний үнийн өсөлт 2018 оноор дуусгавар болж, 2019 оноос үнэ унаж эхэлнэ гэсэн анхааруулга өгсөн байна.

Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар 2019 онд Австралийн зүүн эргийн нүүрсний үнэ 194 орчим ам.доллар байна. Үүнээс хойш 150, 145, 125 ам.доллар болж буурна гэсэн прогноз гаргасан. Тиймээс 2018 он бол нүүрсний зах зээлийн хувьд таатай цонх үе гэж болно. Үүнээс хойш 2013-2016 онд болсон нүүрсний хямралын үе ирж магадгүй гэдгийг шинжээчид хэлж байна.

Тэгвэл үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК ямар бэлтгэлтэй байна вэ:

“Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ онд 10 сая тонн нүүрс олборлож, 2023, 2024, 2025 онд 30 сая болгож олборлохоор тооцсон. Үндсэндээ 70 орчим хувь нь эрчим хүчний нүүрс, 8-10 хувь нь исэлдсэн нүүрс байх тооцоо бий.

Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайн чанарын түүхий нүүрсээ 60 ам.доллараар зарж буй одоогийн үнэ цаашид чанар муутай нүүрс олборлож эхлэхэд унах эрсдэлтэйг харуулж байна.

Уурхайн эдийн засгийн үр ашиг, ногдол ашгийн тооцоог дараах гурван хувилбараар авч үзсэн.

  1. Түүхий нүүрс олборлож автозамаар тээвэрлэж борлуулах
  2. Түүхий нүүрс олборлож төмөр замаар тээвэрлэж борлуулах
  3. Баяжуулсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэж борлуулахад ямар өгөөж хүртэж болох вэ

Түүхий нүүрсний үнэ 2018 онд 60 ам.доллар байна. 2019 онд 50 гаруй ам.доллар, түүнээс хойш буурч 40 ам.доллар байж байгаад 2023 онд 28 ам.доллар болно гэсэн тооцоо гарсан. Тиймээс бид байнга 60 ам.доллараар тооцож болохгүй.

Дээрх гурван хувилбараар авч үзэхэд сонирхолтой дүгнэлт гарсан:

  1. Цаашид одоогийн менежментээрээ түүхий нүүрсээ зарвал 2018-2028 оны хороонд 257 сая тонн нүүрс олборлоно. Үүнээс 184 сая тонныг зарж чадна. Бусад 77 сая тонн нь эрчим хүчний болон исэлдсэн муу чанарын нүүрс байна. Тиймээс үнэ хүрэхгүй. 184 сая тонныг 28 ам.доллараар зарахад 14 их наяд төгрөг олно. Гэхдээ 11 жилийн эцэст 547.8 тэрбумын алдагдалтай ажиллана. Өөрөөр хэлбэл, нэг тонн борлуулах нүүрснээс 31.9 ам.долларын орлого олж, 0.9 ам.долларын алдагдалд орно гэсэн үг. Энэ 11 жилийн хугацаанд нэгж хувьцаанд 39 мянган төгрөгийн алдагдал хүлээнэ.
  2. Төмөр зам барьсан тохиолдолд 19.3 их наядын орлоготой болж, 3.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг олно. Нэгж хувьцаанд 232.5 төгрөгийн ногдол ашиг хуримтлуулж чадна. Жилд дунджаар 22.6 мянган төгрөгийн ногдол ашиг хүртсэнээр 11 жилийн хугацаанд 249.2 мянган төгрөг болж өсөх боломжтой.
  3. Баяжуулсан нүүрсээ төмөр замаар тээвэрлэсэн тохиолдолд 22.7 их наяд төгрөгийн орлого олж, 5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. Нэг тонн борлуулсан нүүрснээс 77.6 ам.доллар олж, тонн тутмаас 8.1 ам.долларын цэвэр ашиг хүртэх боломжтой. Нэгж хувьцаанд 335 төгрөгийн ашиг ногдож, 11 жилийн хугацаанд нэгж хувьцаанаас 359.1 мянган төгрөгийн ашиг хүртэх боломжтой. Ингэж чадвал 1072 ширхэг хувьцаанд ногдох ашиг жилдээ 32.6 мянган төгрөг байх бололцоотой гэж үзжээ.

Тэрбээр Тавантолгойгоос Гашуун сухайт руу тээвэрлэлт хийх зардал 30 ам.доллар байгааг онцлоод төмөр зам барьснаар энэ зардлыг 6.5 ам.доллар болгож бууруулах боломж байгааг хэлсэн юм.

Дүгнэхэд энэ компанийг хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, ингэснээр засаглал стратеги төлөвлөгөө нь сайжирна. Хувьцааны үнэлгээ нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт татна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан