Ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа ажил олгогчиийг дэмжих асуудлыг Байнгын хорооны тогтоолд тусгалаа
2018/05/22
Share |

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2018.05.22/ хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганболд ахлан ажилласан бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төв, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газар, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахад зориулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр баталж, 28708 ажлын байр бий болгосон мэдээтэй байгаа аж.

Ажлын хэсэг дээрх газруудын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзан санаа бодлыг мөн сонссон байна.

Уулзалтад оролцсон иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгох төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзлэл их байдгаа дурдаад төсөл хэрхэн бичих сургалтыг төсөл шалгаруулалтаас өмнө үе шаттай хийж байх, мөн төслийн санхүүжилтийн дүнг нэмэх, төслийн тооцоолол хийсэн дүнгээрзээлийг олгодог байх, хэрэгжилтийн явцад эргэх холбоотой ажиллахад анхаарах хэрэгтэй байна хэмээжээ.

Ажлын хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж ажилласны үндсэн дээр тодорхой саналуудыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн тайлан болоод тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан

Ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төсөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө нэмж хуваарилах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо, бичил аж ахуйн нэгжид олгодог жижиг зээлийн үйл ажиллагааг Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрүүдэд олгодог зээлийн үйл ажиллагаатай харилцан шаталсан байдлаар уялдаатай байх хууль эрх зүйн орчныг бий болгохталаар тусгажээ. Мөн ажлын байрыг тогтвортой хадгалж, ажилтнаа ажилгүйдлээс урьдчилан сэргийлж байгаа ажил олгогчийг дэмжих, энэ чиглэлийн бусад шинэ туршлагыг нэвтрүүлэх талаар тусгасан байна.

Харин Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн нэр төрлийг оновчтой тогтоож, багцлах, халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлэх, Ахмад настны асрамжийн газарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалингийн шатлал, зэрэглэлийг шинэчлэх асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн асрамж, халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах, дээрх төвүүдээс насанд хүрээд гарч буй залуучуудыг амьдралд хөлөө олоход нь дэмжих үйлчилгээ үзүүлэх талаар тогтоолын төсөлд оруулсан байна.

Ажлын хэсгийн тайлан болоод Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар хэмжээний зээл олгодог, зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байгаа, хэдэн иргэн, аж ахуйн нэгжид зээл олгосон талаар тодруулсан. Мөн гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулсантай холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрөх орлого эрс багассан гэсэн үнэн үү хэмээн лавлаж байсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн хариулснаар, аж ахуйн нэгжүүдэд 20 сая хүртэл, иргэдэд бизнесээ эхлэхэд нь зориулан 10 хүртэл сая төгрөгийн зээлийг олгодог бөгөөд 2017 онд 3850 аж ахуйн нэгж, 3817 хүнд бичил, жижиг бизнесийн зээлийг олгожээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг сонгон шалгаруулсан банкуудад байршуулан тэднээр дамжуулан олгож буй бөгөөд зээлийн эрсдлийг олгож буй банк хариуцдаг байна. Зээлийн эргэн төлөлт 100 хувь байгаа гэсэн дүнтэй байгаа аж.

Гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр дараалан бууруулах бодлого Засгийн газраас барьж байгаа бөгөөд үүнтэй холбоотой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг хөрөнгө огцом биш ч багасч байгаа хэмээн салбарын сайд хэлээд дээрх санд төсвөөс тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дурдсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2014 онд 53 тэрбум, 2015 онд 36 тэрбум, 2016 онд 32 тэрбум, 2017 онд 29 тэрбум төгрөгийн орлого орсон байна.

УИХ-ын гишүүд ажлын хэсгээс танилцуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ахмад настны асрамжийн газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн шатлал, зэрэглэлийг шинэчлэх, асрамжийн газарт өссөн хүүхдүүдийг амьдралд хөлөө олох нь туслах гэсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн гишүүд зээл аваад бичил бизнесээ эхлүүлсэн ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авдаггүй хүндрэл буйг анхаарч, тэдгээр хүмүүст бүтээгдэхүүнээ борлуулах лангуу, байрыг хөнгөлөлттэй түрээстэйгээр гаргаж өгөх талаар анхаарах, цаашид нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг хөдөлмөрийн чадвартай иргэдийг “халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн зарчмын хүрээнд ажилтай, орлоготой болгох чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн саналыг ч гаргасан.

Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол батлагдлаа.

Ажлын хэсгийн тайланг сонсч, Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулан хэлэлцэхээр шийдвэрлэлээ

Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Ганболд, М.Оюунчимэг, А.Ундраа, Л.Энх-Амгалан нар ажилласан байна.

Ажлын хэсэг удирдамжийн дагуу гурван удаа, дэд ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн байдал, түүнтэй холбоотой гарсан зөрчил дутагдлыг илрүүлж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр танилцуулсан.

Ажлын хэсэг Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг зов зохистой удирдаагүй, арилжааны банкны харилцах дансанд их хэмжээгээр байршуулж 10.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогын алдагдал хүлээсэн хэмээн дүгнэсэн бөгөөд өнгөрсөн хугацааны дээрх сангуудын зарцуулалтыг нарийвчлан шалгах ажлын хэсгийг шинээр өргөтгөн байгуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Тиймээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөв зохистой удирдах, сан тус бүрийн сарын зарлагыг нарийвчлан тооцох, арилжааны банкинд байршуулахдаа харилцах хадгаламжийн зохистой харьцааг хангах, банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан байршуулах саналтай байгаагаа мөн Ажлын хэсгийн тайланд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Энэхүү тайланг хэлэлцэх үеэр Ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр тайланд тусгагдсан болон гишүүдээс гаргасан саналуудыг тусган Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулан Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан