ИНЕГ, МИАТ-ын удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргажээ
2018/05/24
Share |

МҮБХ-ны удирдлагууд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Учир нь ИНЕГ нь маргааш буюу энэ сарын 25-нд "Аваргуудын нэрэмжит үндэсний бөх"-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа. Ингэхдээ хүчин төгөлдөр бус тамга тэмдэг ашиглаж буй Ц.Магалжав, Б.Сайнбаяр нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь төсвийн мөнгийг хууль бусаар үрэн таран хийж байгаа үйлдэл гэж тэд үзсэн юм. 

 

Тиймээс тус газрын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн Авлигын эсрэг гэмт хэргийн 22.1-т зааснаар Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.7-д зааснаар Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, 22.8-д зааснаар Төсвийн хөрөнгийг зориулалтын бусар зарцуулах, 22.9-д зааснаар Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар АТГ-т гомдлоо хүргүүлсэн байна. 

Гомдолдоо "Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолын дагуу Р.Нямдорж гэгч нь “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-г хууль бусаар 20 орчим жил удирдсан нь тогтоогдсон бөгөөд 2017 онд арга буюу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас дээрх 6 удаагийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, МҮБХ-ны Их Эе-ийг зарлан хуралдуулж Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон.

2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 670 тоот шийдвэрээр Монгол Улсын Үндсэн Хуулийн 50-р зүйлийн 50.2, Шүүхийн тухай хуулийн 32-р зүйлийн 32.1, Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуулийн 8.1.7-д заасныг үндэслэн Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын хууль бусаар хэрэглэж байгаа тамга, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-ны гэрчилгээнд МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг бүртгэж, тамга олгосон байдаг.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга Г.Батбаяр, МИАТ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Д.Баттөр нар нь “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын нэрийг хууль бусаар ашиглан, иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх замаар хууль бус бөхийн барилдаан зохион байгуулах үйл ажиллагаа явуулж байгаа Ц.Магалжав нарын этгээдүүдтэй Хамтран ажиллах гэрээ хийж Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 5-р сарын 25-ны өдөр хууль бусаар зохион байгуулахаар, уг барилдаанд зориулж төсвөөс, татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг хууль бусаар гаргуулж дээрх этгээдүүдэд олгосон үйлдэл нь Эрүүгийн Хуулийн 22.1-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-т заасан Хахууль авах, 22.8-д заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Албан ёсны МҮБХ ТББ нь өөрсдөө Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах санхүүгийн болоод техникийн хангалттай хүчин чадалтай байхад заавал төсвийн, татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний мөнгийг жил бүр дээрх этгээдүүдэд өгч, улсыг хохироож байгаа үйлдлийг шалгаж, улсад учирсан  хохирлыг нөхөн төлүүлж, дээрх албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, хариуцлага тооцож, дахин улсыг хохироож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдүүдэд өгөх гэж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэн даруй таслан зогсоож өгнө үү" 

Дараах нотлох баримтуудыг хавсралтаар хүргүүлж байна.

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр
  2. Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал
  3. Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол
  4. Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр
  5. Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал
  6. Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоол
  7. 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 670 тоот шийдвэр
  8. Монголын Үндэсний Бөхийн Холбооны улсын бүртгэлийн гэрчилгээ/гэрчилгээний хойд 2018 оны 4-р сарын 03-ны өдөр Л.Чинбатыг тэргүүнээр бүртгэсэн

 МҮБХ ТББ-ын  дэд тэргүүн                                                        Ц.Төмөрсүх

 МҮБХ ТББ-ын Цэцдийн Зөвлөлийн дарга                         Ү.Хүрэлбаатар 

 
 
 Эх сурвалж
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан