УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ
2018/05/25
Share |

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Асуулга тавих тухай

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн 25.1 хувь болох 261.1 тэрбум төгрөг харилцах дансанд 5.5 хувийн хүүтэйгээр, 10.9 хувь болох 113.6 тэрбум төгрөг нь Төрийн санд хүүгүйгээр байршиж байсан бол Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар харилцах дансанд 59.1 хувь буюу 675.9 тэрбум төгрөгт хүрч 80 хувиар өссөн бол хадгаламжийн дансанд 40.9 хувь буюу 466.8 тэрбум төгрөг байгаа нь 29.4 хувиар буурсан талаар дурьдсан байна.

Тус хугацаанд Нийгмийн даатгалын сангийн банкууд дах харилцах дансанд байршиж буй мөнгөн хөрөнгөөс нэг сарын зардлын нөөц болон Төрийн сангийн үлдэгдлийг хасахад 129.7 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой байсан ба ийнхүү хадгаламжид байршуулаагүйн улмаас сар тутамд 1.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг алдаж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн банкууд дах харилцах дансанд байршиж буй мөнгөн хөрөнгөөс 3 сарын зарлагын дүн, эрсдэлийн сангийн нөөц болон Төрийн сангийн үлдэгдлийг хасахад 156.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжид байршуулах боломжтой байсан ба байршуулаагүйн улмаас сар тутамд мөн 1.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг алдаж байна. Нийтдээ дээрх сангуудын 285.8 тэрбум төгрөгийн илүүдэл мөнгөн хөрөнгийг шалтгаангүйгээр банкны харилцах дансанд байршуулж байснаас үүдэн сар тутамд 2.2 тэрбум төгрөгийн, 2018 он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд 10.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн бодит орлогыг алдаж, нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулаад байгаа талаар тайланд дурьдсан байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу дараах асуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд танд хандан тавьж байна. Үүнд: 
1.Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг зөв зохистой удирдаагүй, арилжааны бакны харилцах дансанд их хэмжээгээр ямар шалтгааны улмаас байршуулж, 10.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн алдагдал хүлээсэн талаар;
2.Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг хэрхэн зөв зохистой удирдаж байгаа болон арилжааны банкинд байршуулахдаа харилцах, хадгаламжийн зохистой харьцааг хэрхэн хангаж байгаа талаар;
Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацааны дотор бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Танаас хүсье.

Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан