Төрд өндөр үнэтэй барилгаа шахахаар хөөцөлдөж яваа УИХ-ын гишүүн Б.Билэгт авлига, ашиг сонирхлын хоёр хуулийг ноцтой зөрчжээ
2018/05/28
Share |

Хавдрын эмнэлгийн хашаан дотор 16 давхар барилга барьснаа Засгийн газарт зарах гэтэл хариу өгөхгүй, би хохирч байна хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хээвнэг яриад сууж буй УИХ-ын гишүүн байгаа нь энэ цагийн Монголын эмгэнэл, монголчуудын хохь гэлтэй.

Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, хууль ёсны зарчим, ёс зүй өдөр ирэх бүр доошилж, өдөр ирэх бүр авлига, ашиг сонирхлын зөрчил ил цагаандаа гарч байгааг түмэн олноороо мэдэж, сүүлдээ бүр хэлэх ч үггүй болчихоод байгаа нь нууц биш. Тэгвэл үүнийг  насаараа бизнес хийсэн атлаа МАН-д мөнгө өгч УИХ-ын гишүүн болсон Б.Билэгт батлав.

Түүний хувьд Хавдар судлалын үндэсний төвд барьсан барилгаа 15 сая ам.доллараас илүү үнээр шахчихвал нэгд, намд өгсөн мөнгөнийхөө шархыг нөхнө, хоёрт, УИХ-ын гишүүн болсны хэргээ гүйцээх бололтой.

(УИХ-ын гишүүн Б.Билэгтийн ТВ-д ярьсан ярилцлагыг видео мэдээнээс үзнэ үү)

УИХ-ын гишүүн Б.Билэгт байшингаа төрд шахахаар хөөцөлдсөн, үүнийг ил тод хэлж, шахаж шаардаж яваа нь хэд хэдэн хуулийг зөрчөөд байна.

НЭГД, 

Авлигын эсрэг хуулийн  7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,  7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэх заалтуудыг зөрчив.

Эдгээр заалтыг зөрчсөн этгээдийг Авлигын эсрэг хуулиар  төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох хариуцлага тооцно хэмээн хуульд тусгажээ .

ХОЁРТ,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчив.

Уг хуулийн 6 дугаар зүйлд “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахихын зэрэгцээ   албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байхыг заажээ.

Улмаар уг хуульд албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ гэжээ.

Гэвч УИХ-ын гишүүн Б.Билэгт  энэ зарчмыг үл хэрэгсэн уг хуулийн 11 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчжээ.

 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

12 дугаар зүйл.Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох

12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

УИХ-ын гишүүн Б.Билэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эдгээр  заалтыг зөрчсөн ба  хуулийн хариуцлага нь  “... нийтийн албанаас халах…” юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Билэгт ашиг сонирхлын зөрчлөөрөө УИХ-ын гишүүнээсээ татагдах хэмжээнд очжээ гэсэн үг.

Мөн хуулийн 14 дүгээр зүйл.Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчив.

УГ ЗААЛТУУД НЬ:

  • 14.1.Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.
  • 14.2.Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.
  • 14.3.Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй:
  • 14.3.1.өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө;
  • 14.3.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;
  • 14.3.3.албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө

Мөн хуулийн 20 дугаар зүйлд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зэрэг төрийн албан тушаалтнуудыг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ.

 Энэ заалтыг зөрчсөн УИХ-ын гишүүн Б.Билэгт хуулиараа  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох хариуцлагатай байна.

Хэрвээ ашиг сонирхлын зөрчил бүхий уг этгээдтэй гэрээ  гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон бол тухайн албан тушаалтны албан тушаалыг бууруулахаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Билэгтээс Засгийн газар 16 давхар байшинг нь худалдаж авах шийдвэр гаргавал уг албан тушаалтан албанаасаа огцрох хариуцлага хүлээнэ гэсэн үг.

(Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ЭНД дарж уншина уу)

Түүнчлэн хуулийн  27.2-д “Албан тушаалтан өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс, эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэ бүхнээс харвал УИХ-ын гишүүн Б.Билэгт торгуулаад, дээр нь УИХ-ын гишүүнээсээ татагдах хариуцлага хүлээхээр байна.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ч аливаа ашиг сонирхлоос ангид байхыг заажээ.

Харамсалтай нь УИХ-д ашиг сонирхлын зөрчлөө ч мэдэхгүй, мэдсэн ч үл тоодог, зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж яваа хүмүүс бий нь Б.Билэгтээр зогсохгүй. Ардчилал, ёс зүйтэй  улсад парламентын гишүүн болсон бол хувийн эрх ашгаа ор тас мартаж, зөвхөн улсын төлөө зүтгэдэг зарчимтай.

Харин Монголд эсрэг болсныг эргэж байранд нь тавихын төлөө хуульчид, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн, ард иргэд нийтээрээ дуугарах цаг болжээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан