Нийслэлийн МАН энэ сарын 15-ны дотор даргаа сонгоно
2018/06/05
Share |

Нийслэлийн МАН-ын их хурал зургадугаар сарын 7-нд болох хуваарьтай байсан ч одоогийн намын “түр” дарга хуралд 69 төлөөлөгчийн квотын асуудал оруулж ирснээр жамын гишүүд жагсахад хүрсэн. Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралдаанаас 34-р Бага хурлаа энэ сарын 7-ны өдөр хийхээр тов зарласан. Улмаар Бага хуралд саналын эрх бүхий 369 төлөөлөгч оролцуулахаар тогтохдоо 69-ыг нь квотоор оруулах шийдвэр гаргасан юм. Гэвч намын гишүүд нь 69 төлөөлөгч нэрийн дор өөрсдийн хүнээ хуралд оролцуулах нь хэмээн намын эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулж тэмцэхэд хүргэсэн. Угтаа бол намын дүрмийн “11.2-т “Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ” гэсэн цагаан цаасан дээр бичсэн тодоос тод дүрмийг зөрчих шийдвэрийг намын жирийн гишүүд дэмжигчид эсэргүүцсэн юм. Ийнхүү тэдний жагсаал, суулт Сүхбаатарын талбайгаас эхэлж, Тусгаар тогтнолын ордон хүртэл тэмцсэний үр дүнд нийслэлийн Тэргүүлэгчид хуралдаж, ажлын хэсэг байгуулахаар болсон. Тус ажлын хэсгийг нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун ахалж, дүүрэг бүрээс нэг нэг төлөөлөл багтаан байгуулсан юм. Мөн 69 квотыг эсэргүүцсэн гишүүдийн зүгээс Нийслэлийн МАН-ын их хурлыг хугацаанд нь зохион байгуулах шаардлага намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд гардуулсан юм. Тэгвэл МАН-ын генсек ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт болон өчигдөр хүлээн авч уулзсан байна.

МАН-ын генсек С.Батболд даргад Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг намын дүрэмд нийцүүлэн зохион байгуулах чиглэлд үүрэг өгчээ. Ингэхдээ намынхаа эв нэгдлийг хангах, намын анхан шатны гишүүдийн оролцоог тэгш зарчмаар хангах, оролцох боломжийг нь олгох, гишүүд төлөөлөгчид санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах чиглэл өгсөн байна. Энэ чиглэлийг Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн хариуцаж хийх учиртай. Тэрээр, нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчид намын дүрмээ баримталж, дүрэмд заасны дагуу хурлаа хийхийг хатуухан сануулсан хугацаатай үүрэг өгчээ.

Харин өчигдөр уулзсан тэргүүлэгчдийн хуралдаан болон ажлын хэсгийн зүгээс нийслэлийн МАН-ын бага хурлыг зургадугаар сарын 15-ны дотор зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, намын хурлыг хойшлуулах тусам сөрөг үр дагавартай учраас хурлаа зургадугаар сарын 15-ны дотор багтаан хийхээр тохирчээ.

С.БАТБОЛД, Д.СУМЪЯАБАЗАР НАР ӨРСӨЛДӨХ ҮҮ?

Нийслэлийн МАН-ын даргад албан ёсоор өрсөлдөхөө одоогийн нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Хотын дарга С.Батболд мэдэгдээд буй. Тэрээр, Нийслэлийг удирдаж байгаа хүний хувьд нийслэлийн МАН-ын хорооны даргаа авах нь зүй ёсны хэрэг гэж тодотгосон. Харин түүнтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өрсөлдөнө гэх албан бус мэдээлэл гараад буй. Гэвч нийслэлийн намын даргад өрсөлдөгчийг намын Удирдах зөвлөл шийднэ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын даргын нэр дэвшүүлж, их хуралд өрсөлдүүлэх юм.

www.news.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан