У.Хүрэлсүх: Нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж, иргэдээ хамгаалах цогц арга хэмжээг авна
2018/06/06
Share |

Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг НББСШУБХ-оос зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний  гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байна.  Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар нэмэгдэх болсон нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зовоосон асуудал болсон. Мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна. Засгийн газраас анхаарч, эмч, сувилагчдын багийг шинээр бэлтгэн ажиллуулах бодлого явуулна гэж Ерөнхий сайд хэллээ. 

 

“Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Өнөөдөр та бид Сүрьеэгийн аюулын талаар ярьж, энэ өвчлөлийг бууруулах, тархаахгүй байхад цаашид Монголын төр, засаг юунд анхаарч, салбарын яам, мэргэжлийн байгууллага, холбоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу хийх вэ гэдгийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.

Үгийнхээ эхэнд би та бүгдэд хоёр гуравхан тоо баримт хэлье.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь сүрьеэгийн халдвар авсан байна.

Зөвхөн 2016 онд, дэлхий дээр 10 сая 400 мянган хүн шинээр сүрьеэгээр өвчилж, 1 сая 300 мянга нь  энэ өвчнөөр нас барсан гэсэн статистик гарсан байна.

Энэ гуравхан тооноос харахад л сүрьеэгийн өвчлөлийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул тодорхой. Сүрьеэгийн өвчлөл өнөөдөр цөмийн аюулын эрсдэл, дэлхийн дулаарлын дараа гуравдугаарт бичигдэж байгааг мартаж болохгүй юм.

Манай Улс сүрьеэгийн өвчлөлөөр Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд хамрагддаг 37 орноос дөрөвдүгээрт орж байна.

Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч үүний цаана 3 дахин их хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа  байна.

Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, хөдөлмөрийн ид насны залуучууд, 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөлийн тархалт өндөр байгаа нь санаа зовоосон асуудал юм.

Дараагийн анхаарал татсан бас нэг том асуудал бол бэлгийн замаар дамжих халдвар юм.

Ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, иргэдийн дунд архи хэтрүүлэн хэрэглэх, түүнтэй холбоотой эрсдэлт зан үйл газар авсны улмаас өвчлөл эрс нэмэгдсэн гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.

Сүүлийн 3 жилд, төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдийн тоо 140-д хүрээд байгаа нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулах боллоо.

Заг хүйтэн өвчнөөр 2017 онд 4422 тохиолдол бүртгэгдсэний 90 хувь нь 15-39 насны залуучууд байна.

  Манай улсад Хүний дархлал хомсдолын вирусын анхны тохиолдол 1992 онд  бүртгэгдсэнээс  хойш 2018 оны 04-р сарын 10-ны байдлаар нийт 260 тохиолдол бүртгэгдэж,  41 хүн нас барсан байна.

  Энэ мэтчилэн сэтгэл түгшээсэн тоо баримт олныг дурьдаж болно. Гэхдээ статистик үзүүлэлт бүртгээд, тоо хараад суух биш шийдвэртэй ажил хийх цаг болсон байна.

  Мэдээж үе үеийн Засгийн газар,  салбарын яамд зүгээр суугаагүй. Төр засгаас анхаарал хандуулж, асуудлыг шийдэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн, ажиллаж ч байгаа. 

  Хэдий тийм ч манай улсад сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчин буурахгүй, тархалт өндөр байсаар байгаа нь энэ асуудалд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах шаардлагатайг харуулж байна. 

  Тиймээс энэ  чиглэлд Монгол улсын ерөнхий сайдын хувьд онцгой анхааран ажиллаж байгаа.

Ганц нэг жишээ дурьдахад, эдгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тархалтыг бууруулж, халдварыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилготой захирамж  гаргаж, ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ ажлыг чанартай, сайн зохион байгуулж, бодит үр дүн гаргахад Ажлын хэсгийн ахлагч, Эрүүл мэндийн сайд Сарангэрэл та анхаарч ажиллаарай! 

  Сүрьеэгийн эмнэлгийн багтаамж, ор хүрэлцэхгүй, нөхцөл хүнд байгааг үндэслэж Сүрьеэгийн шинэ эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг надад танилцуулсан.

Юуны өмнө эмнэлгийн зургийг бэлэн болгох, цэвэр агаартай эрүүл орчинд эмнэлэг барих 3 га газрыг шийдвэрлэх талаар зохих албан тушаалтнуудад үүрэг өгсөн байгаа. 

Сүрьеэгийн эмнэлгийн барилга барих санхүүжилтыг 2019 оны төсөвт суулгах талаар Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Баатарбилэг, Сүрьеэтэй тэмцэх парламентчдийн лобби бүлэг идэвхи, санаачлагатай ажиллаж байгаад талархлаа илэрхийлье.

Түүнчлэн Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр ажиллах мэргэжлийн эмч, мэргэжилтний тоо хүрэлцэхгүй, стандарт орон тооноос 2 дахин бага байгааг би дуулсан.

Энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүд дутмаг байгаа нь бидний ярьж, хэлж байгаа зорилго биелэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс Эрүүл мэндийн сайд энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй!

Эцэст нь хэлэхэд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Нийгмийн халдварт өвчин, ялангуяа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлэн, иргэдийг уг өвчинд өртүүлэхгүй байх цогц арга хэмжээг авна гэж заасан.

Энэ амлалтаа биелүүлнэ. Биелүүлэхийн төлөө манай Засгийн газар хичээн ажиллана гэдгээ илэрхийлье.

Ганц Засгийн газар биш өнөөдөр энд цугласан Та бид бүгд сэтгэл зүтгэл, гарган ажиллаж байж л Монгол Улсад Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулж, ард иргэдээ эрүүл энх амьдруулж чадна.

Монгол хүн бүр эрүүл байхын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе!

Та бүхэндээ амжилт хүсье!  

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан