Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг ердийн журмаар хэлэлцэнэ
2018/06/11
Share |

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тэрбээр энэ тухайгаа төрийн ордонд мэдэгдсэн.

Д.Гантулга “...Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улстөрийн золиос болж байгааг маань би ч, та ч, бас Монголын ард түмний нэлээд хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй ард түмэн маань энэ бол гэмт үйлдэл биш, улс төр байсан юм аа гэдгийг ойлгох тийм үе удахгүй ирнэ гэж итгэж байна. Ийм учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна…" гэж мэдэгдсэн.

МАН-ын бүлэг Д.Гантулгын чөлөөлөгдөх өргөдлийг хүлээж авах эсэх асуудлаар одоо хаалттай хуралдаж байна. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ ердийн журмаар хэлэлцэж шийдвэрлэх аж.

Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх танилцуулгыг УИХ-ын тухай хуулийн 6.15-д зааснаар УИХ-ын дэд дарга хийнэ. Улсын Их Хурлын тухай хуулинд УИХ-ын гишүүнийг чөлөөлөгдөх хүсэлтийн талаар доорх заалтууд байна. “6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; 6.7. Энэ хуулийн 6. 6.3, 6.6.4-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, 6.15. Гишүүнийг энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга, 6.16.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд гишүүд асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй” гэсэн байна.

Мөн гишүүн өөрөө түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул нөхөн сонгууль явагдах болно. Т.Гантулга нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон. Тэгэхээр түүнийг УИХ-аас чөлөөлөгдмөгц тус тойрогт нөхөн сонгууль явуулах болно.

Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн талаарх дараах заалтууд байна. “8.7.Нөхөн сонгууль гэж Улсын Их Хурлын гишүүн, орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ”. “18.1.Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана”.

Тэгэхээр УИХ нөхөн сонгуулийг хаврын чуулганаас товлох уу гэдэг сонирхол татаж эхэллээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болж магадгүй тухай өнгөрсөн жилээс яригдаж эхэлмэгц МАХН-ын дарга Н.Энхбаяр “услаад” эхэлсэн гэдэг.

Мөн сөрөг хүчин болох АН-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нэр дэвшиж магадгүй гэх сураг бий. Уг тойрогт өнгөрсөн сонгуулиар өрсөлдөн ялагдсан Н.Гарамгайбаатар ч ахин нэр дэвших хүсэлтэй гэх нь бий.

Харин эрх баригч МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, аймгийн засаг дарга С.Ганбямба нарыг нэр дэвшиж магадгүй гэх нь бий.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан