Л.Мөнхбаатар: Чуулган, БХ-ны таслалт 1/3-ээс хэтэрвэл гишүүний бүрэн эрх дуусах асуудал яригдана
2018/06/14
Share |

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэгийн тухай хууль,  УИХ-ын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Тиймээс энэ талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Дэгийн тухай хууль,  УИХ-ын тухай хуулиудад яг ямар асуудлуудыг тусгасан байгаа вэ? 

-Бусад улсын туршлага, гарч байгаа асуудлыг харгалзан гишүүний сахилга, хариуцлагатай холбоотой тодорхой асуудлыг тусгасан. Тухайлбал,

Нэгдүгээрт, хуралдааны ирцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор, хуралдааны ирцэд картаар биш гарын хурууны хээгээр бүртгүүлэх, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн хуралдаанд 3-аас дээш удаа оролцоогүй бол, цалин хасах, Байнгын хорооны хуралдаанд 3-аас дээш удаа оролцоогүй бол Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасах, ийнхүү хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны гуравны нэгээс хэтэрсэн нь гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох үндэслэл болох талаар, түүнчлэн гишүүдийн ирцийн мэдээг  сар бүр гарган, нийтэд танилцуулах үүргийг Тамгын газарт өгөх заалтыг тусгасан.

Хоёрдугаарт, ”төгөлдөр хуур тоглох” гэж нэрших хүртлээ түгээмэл болсон бусдын санал өгөх кнопыг өмнөөс нь дардаг явдлыг арилгах зорилгоор, гарын хурууны хээгээр санал өгдөг болох зохицуулалтыг тусгалаа.

Гуравдугаарт, хуралдааны дэг зөрчих, хуралдааны үеэр ёс зүйн зөрчил гаргах явдлыг хязгаарлах зорилгоор, дэг зөрвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гишүүнийг хуралдааны танхимаас гаргах, үг хэлэх цагийг дуусгавар болгох зэрэг хариуцлага нэмэх, гишүүнд хориглох зүйлд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуралдаанд болон хуралдааны бус үеэр бусдыг гүтгэж, доромжлохгүй байх зэрэг зохицуулалтыг нэмэхээр тусгалаа. 

-Өөрсдийнх дур зоргыг хязгаарласан энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжих болов уу?

-Яг үнэндээ ийм зохицуулалттай хуулийн төслийг УИХ өргөн барьж байгаа нь эмгэнэлтэй хэдий ч нэгэнт асуудал үүссэн бөгөөд түүнийг шийдвэрлэх шаардлага байна. Бидний өргөн барьсан төсөл нь гишүүдийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг шийдэх нэг хувилбар бөгөөд хууль санаачилсан гишүүд бид ийм байдлаар асуудлыг шийдвэрлэх нь зөв гэж үзэж төслийг боловсруулсан. Магадгүй бусад гишүүд шийдлийн өөр хувилбар гаргаж ирэхийг үгүйсгэхгүй. Үүнээс илүү сайн санал байж болохыг ч үгүйсгэхгүй байна. Гэхдээ энэ хуулийн төсөл өргөн баригдсанаар гишүүний сахилга, ёс зүйн асуудлыг хуулиар шийдвэрлэх талаар УИХ хэлэлцэх, ярилцах нөхцөлийг бий болгож байгаа юм. Гишүүний ёс зүй, ирц, бусдын саналын кноп дарах зэрэг нь хувь гишүүний ёс зүй, ажлын зохион байгуулалт, хандлага, хариуцлагын асуудал мэт боловч, нөгөө талдаа УИХ-ыг эмзэг, хамгийн ёс зүйгүй, муу институц болгон харагдуулж байна. Иймээс үүнийг гишүүдийн дур зоргыг хязгаарлах гэхээсээ илүү, парламентат ёсыг бэхжүүлэх, парламент олон түмний итгэлийг хүлээх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд илүү ач холбогдолтой талаас харах нь зүйтэй. УИХ-ын  гишүүд маань ч энэ асуудлыг шийдвэрлэх талд санал өгнө гэдэгт итгэж байгаа.

-Хуулийн төсөл батлагдвал ямар үр дүн гарна гэж үзэж байна вэ?

Гишүүний хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал нь энэ хуулийн төсөлд тусгасан нэг л асуудал.  Үүнээс гадна энэ хуулиар дараах тодорхой асуудлыг зохицуулна.

Нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагаандаа мөрддөг гол хуулиуд бол Үндсэн хуулиас гадна Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд байдаг. 

УИХ эдгээр хуулийг хэрэглэн асуудал шийдвэрлэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд явцад хууль зүйн хувьд тодорхойгүй, эсхүл зохицуулаагүй, эсхүл ойлгомжгүй байх зэрэг асуудал гардаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлийн багц асуудлыг төсөлд тусгасан. 

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх дэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд байдаггүй. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар гол асуудлыг нь зохицуулдаг боловч   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцүүлгийг хэрхэн хийх дэгийг тусгах шаардлагатай байгаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, УИХ-ын гишүүний хариуцлага нэмэгдэх,  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх зэрэг шууд үр дагавартай. Цаашилбал, парламентат ёсны хөгжил, хууль тогтоомжийн чанар, гишүүний ёс зүйн зэрэг олон асуудалд эерэг үр дүн авчирна гэж хууль санаачлагчийн хувьд үзэж байгаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан