Блокчейн технологийн тухай
2018/06/15
Share |

Биткойн гэдэг зүйл яагаад дэлхийг ингэж шуугиулж, компаниуд энэ салбар руу уралдан орж байгаа вэ гэдгийн гол учир нь Биткойн гэдэг валютыг оршино тогтнох боломжийг бий болгож байгаа Блокчейн гэдэг технологи юм.

Товч тайлбар

Төвлөрсөн байгаа эрх мэдлийг шударгаар, алдаагүйгээр, бүгдэд нээлттэйгээр, хэн нэгнээс хараат бус байдлаар тараах чадвартай технологи.

Технологийн тайлбар

Блокчейн гэдэг технологи нь өмнө байсан 3 төрлийн технологийг маш онцгой комбинацаар нийлүүлж ашигласнаар бий болж байгаа технологи юм. Энэ 3 технологи нь тус тусдаа бол шинэ зүйл огт биш.

  • Хувийн түлхүүр криптограф (Private key cryptography)
  • Дундын хөтлөлтэй тархмал сүлжээ (Distributed network with a shared ledger)
  • Сүлжээний гүйлгээ, аюулгүй байдал, болон хөтлөлийг хийж буй хүмүүст зориулсан урамшууллын систем.

Хувийн түлхүүр криптограф

Хоёр хүн интернэтээр дамжуулж, олны нүдэн дээр хэрхэн зөвхөн бие биендээ ойлгогдох нууц мэдээлэл солилцож болох вэ? Энэ асуултын хариултыг хувийн түлхүүр криптограф олгосон. Хүн бүрт нийтийн түлхүүр (Public Key) болон хувийн түлхүүр байна (Private Key). Би хэрэв нэг  хүн рүү мессеж илгээе гэвэл тухайн хүний нийтийн түлхүүрээр мессежээ кодчилж цоожилно. Зөвхөн тэр нийтийн түлхүүрийн эзэн нь өөрт орших нууц түлхүүрээр мессежийг тайлж унших боломжтой.

Тархмал сүлжээ болон дундын хөтлөл

Зөндөө олон компьютер интернэтээр дамжуулж нэг сүлжээ болох бөгөөд аль нэг компьютерыг сүлжээнээс салгалаа гэхэд сүлжээнд огт нөлөөлөхгүй. Cloud computing, p2p, torrent гэх мэт энэхүү төрлийн технологи ашигладаг интернэт сайт болон үйлчилгээнүүд олон байдаг.

Энэ сүлжээн дээр болж байгаа үйл явдлуудыг бүртгэж байгаа бүртгэлийн дэвтэр хүссэн хүн бүрт нь нээлттэй харагддаг гэж бодьё. Тухайн дэвтэр хүн бүрт нээлттэй харагдаж байгаа бөгөөд дээр нь зөвхөн үнэн юм л бичигдэх боломжтой. Бичигдсэн зүйл үнэн үү худал уу гэдгийг сүлжээгээрээ нийлж хамтдаа баталгаажуулах бөгөөд дийлэнх нь үнэн гэж санал өгсөн бол тухайн бүртгэл нь хөдлөшгүй, засч болошгүй үнэн болж бичигдэнэ үлдэнэ. Биткойны блокчейны үнэн зөв байдлыг одоогоор нийт 3’500’000 TH/s компьютерын бодолт хийх хүчин чадал баталгаажуулж байгаа нь дэлхийн хамгийн том 10’000 банк бүх компьютерынхаа хүчин чадлыг нийлүүлснээс том билээ. Ийм учраас Биткойны сүлжээг хакдаж, худал бүртгэл оруулах боломжгүй гэж үзэж байгаа юм. Биткойны хувьд энэхүү бүртгэл нь аль дансанд хэдэн Биткойнбайгаа, хаашаа хэзээ хэдийг шилжүүлсэн гэдгийг бүртгэж байдаг.

Урамшуулал

Яагаад энэ олон хүмүүс өөрсдийн компьютерыг энэхүү сүлжээнд орших бүртгэлийн дэвтэрийн үнэн худлыг шалгахад зориулаад байна?

Энэ асуултын хариулт бол одоогоор Биткойн олборлогч гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийн үйл ажиллагаа явуулах гол үндэс юм. Биткойн сүлжээнд худал бүртгэл оруулах гэж оролдох этгээд нь нэгэн зэрэг хоёр өөр газар руу өөрт байгаа Биткойныг явуулах гэж оролдохоос өөр арга байхгүй юм (нэгэнт бичигдсэн байгаа хөтлөлийг өөрчлөх боломжгүй учир). Гүйлгээ бүрийн үнэн, худал эсэхийг сүлжээнд байгаа компьютерын хүчин чадал шалгаж, дийлэнхийн хүрсэн шийдвэрийг үнэн гэж хүлээнэ зөвшөөрснөөр тухайн бүртгэлийг дахин давтагдах боломжгүй математик аргаар бодож гаргасан “nonce”-оор түгжиж нэг БЛОК-нд хийнэ. Блок бүрт бүртгэлээс гадна дата бас давхар орших боломжтой.

Блок нэгэнт түгжигдсэн бол түүн дээрээс дараагийн блокнууд шинээр нэмэгдэж гарч ирэх бөгөөд, ингэснээр хуучин блокнууд дотор байрлах бүртгэлийг өөрчлөх ямар ч боломжгүй болно. Блок-ыг түгжих бодолтыг олж чадсан компьютерыг шинээр бий болсон Биткойноор урамшуулна, мөн бүртгэлийг хөтөлж бодолтыг хийснийхээ төлөө гүйлгээний шимтгэл авна.

Энэ технологи юу хийж чадах вэ?

Энэ технологи дөнгөж эхэлж байгаа бөгөөд олон компаниуд, улсын байгууллагууд, хувь хүмүүс янз бүрийн хөгжүүлэлт хийж туршиж үзэж байна. Энэ технологи хөгжсөнөөр нийгмийн, эдийн засгийн, хувь хүмүүс хоорондын, төр болон иргэд хоорондын харьцааны арга хэлбэрүүд дараагийн шатандаа очиж, хөгжлийн шинэ эрин үе эхлэх боломж бүрдэж байна. Гар утас, интернэт гэдэг технологиуд хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилсөн, түүнтэй адил бид орчин цагийн хамгийн хүчтэй технологийн саатуулагчийн дөнгөж эхэн үеийг одоогоор харж байгаа билээ.

Биткойн бол блокчейны хувьд ердөө л нэг хэрэглээний жишээ бөгөөд дэлхийн хамгийн их эрх мэдлийн төвлөрлийг маш амжилттайгаар дэлхийн нийт иргэдэд тарааж өгч байна. Энэ бол орчин үеийн банкны систем болон улс орнуудын төв банканд цугларсан эрх мэдэл.

Манай нийгэмд авилгал, утаа, түгжрээ, баян ядуугийн тэнцвэргүй байдал, байгал орчны өөрчлөлт гэх мэт шийдэхэд төвөгтэй олон асуудал байгаа. Бид улсаараа буруутай. Энэхүү технологийг зөв ашиглаж чадвал энэ бүх асуудлыг хүн бүрт ашигтайгаар шийдэх боломж байгаагаас гадна бид гадаадын улсуудаас түрүүлж энэхүү технологийг өндөр түвшинд хөгжүүлснээр магадгүй Блокчейн технологийн хувьд интернэт технологийн Google, Facebook гэдэг шиг компаниудыг Монголд бий болгож чадах юм.

ЭХ СУРВАЛЖ: monbit.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан