Маргаантай бичигддэг 700 үгийг хэрэглэхгүй
2018/06/19
Share |

Монгол хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг 38 мянган толгой үгийг багтаасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн нээлт өнөөдөр /2018.06.19/ Төрийн ордонд боллоо. “Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл бодлоос хамааралгүйгээр улс даяараа нэгэн дүрмээр жигдрэх ёстой юм. Монгол хэлний зөв бичих дүрэм бол Үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт” хэмээн Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга толь бичгийн нээлтийн үеэр онцлов.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18 мянган толгой үгийг журамласан “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг бүтээсэн. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч уг толь бичигт тусгаагүй, журамлаагүй үг олон байна. Үсгийн дүрэм ямар байвал зохилтой талаар дурын хүн зааж, зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарах боллоо. Энэ нь цахим сүлжээгээр дамжин улам бүр даамжирч байна. Хүн бүрийн санаа, үзэл бодлыг харгалзан үзнэ гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч бүрэн дуусахгүй маргаан үргэлжилсээр байх болно. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл бодлоос хамааралгүйгээр улс даяараа нэгэн дүрмээр жигдрэх ёстой юм. Монгол хэлний зөв бичих дүрэм бол Үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт. Тиймээс энэхүү толь бичгийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагч, эрдэмтэн судлаачид, сонин, хэвлэлийнхэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай гэв.

Аливаа улс төрийн эв нэгдэл нь бичиг соёлоос эхэлдэг байх ёстой хэмээн Хэлний бодлогын зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Ардын багш С.Дулам онцлоод ”Сүүлийн хоёр жилийн турш манай эрдэмтэд хүчин чармайлт гарган, ажилласны хүчинд энэ толийг гаргаж чадлаа. Эдгээр эрдэмтэд Акедимч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлалаа. Нутгийн аялгууны үг, нутаг нутгийн онцлогоос үүдээд 200 сая үгийн хэрэглээ байна гэсэн ерөнхий судалгаа байна. Тиймээс бид эдгээр үгийг нийтлэг хэрэглээгээр нь эрэмбэлэн жагсааж, 38 мянга болгон хэрэглэгчдэдээ өргөн барьж байна. Энэ бол хэрэглээний түвшинд бүх нийтээрээ хэрэглэх боломжтой толь юм. Мэдээж эрдмийн маргаан үргэлжилнэ. Энэ маргаан үргэлжилж, дахин эрэмбэлэгдэх хүртэл уг толь бичиг хэрэглэгдсээр байх болно. Олон жилийн турш Монгол хэлсний зөв бичих зүйн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Хамгийн ихээр маргаан дагуулж байсан үгнүүдийг манай эрдэмтэд тухайлан хэлэлцэж, журамласан. Хамгийн энгийнээр хэлэхэд, 700 үгийн жагсаалтыг хүртэл дахин журамласан гэсэн үг.  Өнөөдрөөс эхлээд маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй. Журамласан толинд үгсийг хэрхэн бичихээр заасныг л дагна гэсэн үг. Би ийм их эрдэмтэн хүн. Энэ үгийг ингэж бичнэ гэсэн үг өнөөдрөөс байхгүй болж байна” гэлээ.

Энэхүү толийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктрант Н.Нарангэрэл, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, М.Базаррагчаа, Ардын багш Ц.Өнөрбаян, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Хэл бичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа нарын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг боловсруулсан байна. Толийг боловсруулахад хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд дээрх ажлын хэсэг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт судалгаа явуулж, хамгийн их хэрэглэгддэг 38 мянган үгийг сонгон журамлажээ.  Мөн дохионы хэлний цагаан толгой, ургамал амьтан, хуучирсан үг, шашны үг хэллэг зэргийг багтааснаас гадна ГХЯ-тай хамтран дипломат харилцаатай улс орнуудын нэр, тэдгээрийн нийслэлийн нэр, өргөн хэрэглэдэг 1000 гадаад үгийг оруулжээ. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 удаа, техникийн хэсэг 110 удаа хуралдаж, нийслэл, аймгуудын 7000 мянга гаруй Монгол хэл, уран зохиолын багш нарын саналыг авч, тусгасан байна.

Толь бичгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн энэ сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталж, нийтээр дагаж мөрдөхөөр болжээ. Тус толь бичгийг бүх ерөнхий боловсролын дунд сургууль болон их, дээд сургуулиуд, яам, тамгын газруудад хүргүүлэх аж.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан