Аялж суръя, монголчууд аа?
2018/07/05
Share |

“Монголчууд амрахаар ирээд өдөр, шөнөгүй архидаж, орчин тойрондоо хог тариад явдаг бол гадаадынхан далайн хөвөөгөөр хаягдсан хогийг цэвэрлээд амраад  буцдаг” гэж жуулчны баазад сахиул хийдэг өвөө таван жилийн өмнө ярьж билээ.  Одоо ч монголчууд аялж, зугаалж сураагүй л байна. Учир нь уул, ус бохирдуулсан газар бүрт монголчууд амраад буцсан байдаг.

Удахгүй наадам болно. Наадмын дараагаас намар залгаж, монголчуудын аялал зугаалгын улирал эхэлнэ. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, байгууллагаараа гээд салхинд гарцгаана.

Үзэж харах зүйл ч нэгэн үеэ бодвол бий болж байна. Аглаг бүтээлийн хийд, Чонжинболдог, Элсэн тасархай, Хөвсгөл далай гээд тоочвол олон.

Албаныхны мэдээгээр өнгөрсөн онд тусгай хамгаалалттай газруудад 200 мянга гаруй иргэн зочилсон нь бүгд дотоодын аялагчид аж. Тооны хувьд цөөн байж болох ч тарьж буй үр дагавар нь харин асар их.  

Өнгөрсөн зуны наадмын дараа энд тэндгүй түймэр гарч ОХУ-руу онгоц захиалах уу, яах вэ дээрээ тулж, сандарцгаасан. Хэдэн талаасаа зүтгэж, тэнгэр ч хур бороо хайрласнаар тэр их түймэр унтарсан. Хамгийн ноцтой нь түймэр аялагчдаас болж гарсан байж болзошгүй тухай мэдээлэгдэж байв.

Хуурайшилт ихтэй жил  ойд түймэр гарах нөхцөл бүрдсэн байдаг тул амралт зугаалгаар явах бол архи, пиво, ундааны шил хаяж болохгүй, татсан тамхины ишээ бүрэн дүүрэн унтраа гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулаад байдаг нь үүнтэй холбоотой.

Гэтэл ямар зан үйлдэл гаргадаг билээ. Нэг их үнэтэй чамин машин унаж явж, цонхоороо хогоо гаргаад шиднэ. Зам зуур таарах зориулалтын саванд хогоо хийчихэд юу ч хорогдохгүй л дээ уг нь.

Үр хүүхдийнхээ үлгэр дууриалал нь болж байгаа гэдгээ мэддэг хэрнээ “Энэ хогийг тэр хонхор руу хаячих” гэж заах эцэг, эхчүүд олон болсон.  Өвөө, эмээ нар хүртэл ач, зээдээ  буруу үлгэр дуурайл үзүүлдэг.  Уг нь “Хогоо байгальд хаяж болохгүй, авто машиндаа ачиж яваад зориулалтын хогийн цэгт хаядаг юм шүү” гэж захин үйлдлээрээ үлгэрлэвэл тэр зөв хандлага болох учиртай.  

“Миний хүү, миний ач сайн хүн, эх оронч болно шүү” гэж захих утга учрын цаана үр хүүхэддээ зөв үлгэр дууриалыг үзүүлж чадах эсэхээс л хамаарна.  Өөрөөр хэлбэл, эх оронч байна гэдэг зөвхөн захиасаар бий болдог, мөн “Би эх оронч хүн” гэж хэн чангаар хашгирсанд нь бий болдог зүйл биш ээ.

Нөгөөтэйгүүр, монголчуудын байгальдаа ханддаг хандлагыг хараад гадаадынхан толгой сэгсэрдэг гэнэ лээ.

Ямар аргатайдаа далайн эргээр хаягдсан хогийг түүж явах билээ дээ.  Тийм сайхан байгальд очоод яаж ийм сэтгэлгүй хандаж чаддаг байна аа л гээд буцдаг биз.

Монголчууд аа, одоо зөв зохистой амарч зугаалж сурах цаг болсон шүү. Бусдын нутагт дүрэм журмыг нь сахиж, зөв зүй зохистой амарч чаддаг хэрнээ дотооддоо аялах болохоор хог овоолж, түймэр тавьдаг байж таарахгүй.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан