“Аз жаргалтай хот”-ын эмгэнэлт дүр зураг
2018/07/06
![]() Аз жаргалтай хот” хөтөлбөр их гоё нэртэй. Гоё гэдэг нь зөвхөн нэр төдий бас логикийн хувьд ч асуудал дагуулсан гэдэг утгаараа. Ноён Су.Батболд та хотын дарга болоод юу хийсэн бэ энэ хөтөлбөрийнхөө хүрээнд нийслэлчүүдийг үнэхээр “Аз жаргалтай хот”-д амьдруулах болсон уу гэсэн асуулт эрхгүй хариулт нэхэж байна. Тэгвэл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалуудыг барих ажилд сая сая төгрөг зарцуулан байж бүтээн байгуулалт хийсэн гэх байх. Харамсалтай байна Хотын даргаа!!! “Аз жаргалтай хот”-д чинь эзэд нь ядаж амь эрсдэхгүй байх баталгааг тэр сая сая төгрөгөөрөө нэн тэргүүнд хангаж өгөөч. Таны сүржин нэртэй өнөөх “Аз жаргалтай хот”-д чинь сүүлийн хэдхэн хоногт балчир үрсүүд харамсалтайгаар хорвоог орхисон аймшигт үзэгдэлүүд болоод байна. Хөлбөмбөгийн талбайд тоглож яваад амиа алдсан хүү, эмийн сангийн гаднах тогны утсанд тогонд цохиулж эндсэн хүү,үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тогонд цохиулж бэртсэн бяцхан охин, бас дахин Налайх дүүрэгт тогонд зохиулж амь насаа алдсан охин гээд хэдхэн хоногийн зайтай олон үрс амь насаа алдацгаалаа. Нийгэм айдаст автаж эхэлж байна. “Аз жаргалтай хот”-д амьд явах, амьдрах баталгаа үнэндээ алга гэж жигшиж эхэллээ. Ийм эмгэнэлт дүр зураг өдөр бүр шахуу таны хотод таны ажлын болоод шат шатны байгууллагуудын тань хариуцлагагүй нөхдийн балгаас үүдэлтэйгээр гарч байна. Нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн том парк гэсэн тодотголтой Үндсэний цэцэрлэгт хүрээлэн гэх газарт тань гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгдсэн,айж сандарсан хүмүүсийн дотор анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй азаар охины амийг аварсан. Гэхдээ бяцхан хүүхэд бас гэмтсэн,эмнэлэгт хүргэгдсэн шүү дээ. Ингэж олноороо ойр ойрхон амь насаа алдаж,гэмтсээр байхад ил задгай цахилгааны утас ухсан нүх онгорхой траншей зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж харж байж та өөрийн биеэр засварлуулах арга хэмжээ авсангүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулаас эхлээд холбогдох хариуцлагагүй хариуцагч нартайгаа та нөхөд хариуцлага хүлээсэнгүй. “Аз жаргалтай хот” болгоно гэж худал амлаж суухаар бодитоор нийслэлчүүдийнхээ төлөө эрүүл аюулгүй, хөгжил цэцэглэлттэй хот болгох ажил хийх хэрэгтэй бас хариуцлага хүлээж сурах ёстой. Тэгж чадахгүй бол эрхэм хотын дарга Су.Батболд та нэн даруй огцор !!! Холбоотой мэдээ
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл
|
.:: Ажлын зар
|