Г.Нэргүй: Түр зуурын усархаг, аадар бороо Улаанбаатар хот ямар эмзэг байдалд байгааг харууллаа
2018/07/19
Share |

Хүчтэй аадар бороо орсны улмаас хот, хөдөөгүй үер усны аюулд өртөх нь их байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн мягмар гаригт нийслэл хотод дөрвөн удаагийн давтамжтай, түр зуурын, хүчтэй аадар бороо орсноос үер бууж, айл өрхүүд усанд автаж, хоёр хүн харамсалтайгаар амиа алдсан.

Энэ талаар болон цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга  хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Иргэдийг үер уснаас сэрэмжлүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлд дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна гэж мэдээлсэн. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байгаа. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас эхлэн “Морьт, Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна. Гол дагуу нутаг дэвсгэртэй Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн урьдчилан сэргийлэх мэргэжилтэнүүд явганаар болон техник хэрэгсэлтэйгээр иргэдэд санамж зөвлөгөө өгч ажиллаж байгаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд үер усны хэчнээн тохиолдол гараад байна вэ. Хэчнээн хүн усанд осолдсон бэ?

-Одоогоор нийслэлд ганц тохиолдолд бүртгэгдсэн. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн авто зам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа. Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна.

Үерийн улмаас 2 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

-Баяр наадмын амралтаар бас хоёр хүн усанд осолдож амиа алдсан гэсэн үү?

-Тийм ээ. Усны ослын улмаас хоёр иргэн амиа алдсан. Баяр амралтын өдрүүдэд зөвхөн туул гол дагуу ойролцоогоор 10 мянга гаруй иргэд гардаг гэсэн албан бус тоо байдаг. Зарим хүмүүс нь гол

Нийслэлд түр зуурын, хүчтэй аадар бороо орсноос үер бууж хоёр хүн амиа алджээ

дээр очоод баярлах нэрийдлээр архидаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаар бага насны хүүхдүүд усанд осолдох тохиолдол ихэссэн. Мөн өөрсдөө архи согтууруулах ундаагаа хэтрүүлэн хэрэглэж, усанд осолддог.  Тиймээс манай завьт болон морьт эргүүлийнхэн Энэ удаагийн баяр амралтын өдрүүд буюу энэ сарын 10-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж, усанд живж, амь нас нь эрсдэлд орсон 10 гаруй иргэнийг аварсан. Аврагдсан хүмүүсийн ихэнх нь 90 хувийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Мөн баярын өдрүүдэд объектын гал түймрийн 24, аврах ажиллагааны 30 нийт 54 удаагийн дуудлагаар ажиллан нийт 72 иргэнийг авран хамгаалах ажиллагаа зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагын 10,9 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан. 

-ТУУЛ ГОЛЫН АЛЬ НЭГ ХЭСГИЙГ АЯЛЛЫН БҮС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ-

-Сүүлийн үед иргэд голын усанд осолдож амь насаа алдсан тохиолдол ихэсч байна. Энэ зун усанд осолдож амиа алдсан хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

Эцэг, эх нь архи ууж, хараа хяналтаа сулруулсаны улмаас 3 настай хүүхэд ганцаараа туул голын усанд орж эндсэн

-Улсын хэмжээнд нийт 48 хүн усанд осолдсон. Харин нийслэлийн хувьд он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 11 хүн усанд осолдож амиа насаа алдсан. Үүний гурав нь хүүхэд. Хоёр нь үерийн улмаас амь насаа алдсан. Харин бусад нь тайван цагт амарч зугаалж яваад, анхаарал болгоомжгүй байдлаасаа болж харамсалтайгаар амь насаа алдсан байдаг.

-Монголчууд угаасаа баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэж, нийслэл хотын түгжрэл, чимээ шуугианаас холдож, аялж зугаалахыг илүүд үздэг. Тэгэхээр мянга сэрэмжлүүлээд гол усан дээр очиж, архи дарс ууж, амарч зугаалахаа болихгүй байх. Өөр ямар нэг аргаар энэ эрсдэлийг бага ч болов бууруулах боломж бий юу?

-Мэдээж иргэдийн оролцоо маш чухал. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө гол усны төвшин нэмэгдсэн үед гол ус бараадан амарч зугаалахгүй байх хэрэгтэй. Гэхдээ амарч

Баяр амралтын зургаан хоногт хоёр хүн усанд осолдож амиа алдсан

зугаалахаар очдог хүмүүсээс гадна Туул гол дагуу амьдардаг айлын хүүхдүүд усанд осолдох тохиолдол бас их байдаг. Учир нь  тэр хүүхдүүдийн гэрээсээ гараад тоглох орчин нь туул гол л байдаг. Тэгэхээр туул голыг задгай аялал зугаалгын талбар биш, аль нэг хэсгийг нь аяллын бүс болгох хэрэгтэй. Одоо бол Хар усан тохойгоос Маршалын гүүр хүртэлх голын эрэг дагуу амралтын өдрүүдэд 10 мянган хүн гардаг. Гарсан хүмүүс бараг бүгдээрээ усанд орж, тал хувь нь машинаа угааж байгаа. Онцгой байдлынхан болон цагдаагийнхан үүнд хяналт тавьж хүч хүрэхгүй байна. Гэтэл туул гол бол бидний ундны усны эх ундарга, амин сүнс, судас. Тиймээс дээр хэлсэнчлэн аялал зугаалгын тодорхой бүстэй болгож, Туул голоо хайрлаж хамгаалах нэн шаардлагатай байна. Ингэснээр усанд осолдох эрсдэл ч буурна.

-УЛААНБААТАР ХОТ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОН ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ХОТ-

-Бороо орохоор нийслэл хот "усан далай" болж гишгэх газаргүй болоод байна гээд цахим сүлжээгээр иргэд их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад ийм асуудал үүсээд байна вэ. Хот дотор борооны ус зайлуулах шугам, сүлжээ хангалтгүй байна уу?

-Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орж байгаа ч ихэвчлэн бага зэргийн шиврээ бороо болохоор аюулын төвшин харьцангуй бага байлаа. Харин хамгийн сүүлд буюу энэ сарын 17-нд дөрвөн удаагийн давтамжтайгаар орсон түр зуурын, хүчтэй, бороо Улаанбаатар хот ямар эмзэг байдалд байгааг харууллаа. Тодруулбал, нийслэлд хүчтэй бороо удаан хугацаагаар орвол нийслэл хот ямар эрсдэлд хүрэхийг харуулсан. Ер нь Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот. Тиймээс нэн түрүүнд үерийн далан шуудууг сэргээн засварлах шаардлагатай байна. Жилийн жилд энэ асуудал яригддаг ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.

-Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот гэлээ. Хэрэв их хэмжээний бороо ороод эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, иргэд аюулд орвол Нийслэлийн онцгой байдлын газар аврах ажиллагаанд бэлэн үү. Хүн хүч, техник тоног төхөөрөмж хангалттай байж чадах уу?

-НОБГ есөн дүүрэгт онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах 15 анги, аврах 105 дугаар анги, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 900 орчим албан хаагч ажилладаг. Харин нийслэл хот  маань 1.4 сая хүн амтай. Үүнийг НОБГ-ын хүчин чадалтай харьцуулбал хангалттай гэж хэлэхэд хэцүү. Дээрх эрсдэлд бэлэн байхын тулд гал түймэр унтраах аврах ангиудыг нэмж байгуулах, эрэн хайх, аврах 105 дугаар ангийг өргөжүүлэх шаардлагатай. Гэхдээ гамшгийн нөхцөл байдал үүсвэл, дүүргүүдэд байгаа гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг татан оролцуулах боломжтой. Өөрөө хэлбэл, шаардлагатай тохиолдолд иргэдийг оролцоог авч гамшигтай тэмцэнэ гэсэн үг. Дээрээс нь нийслэл хотод нийслэлээс давсан нөхцөл байдал үүсвэл, ОБЕГ-ын харьяа, Хурандаа генерал Равдангийн нэрэмжит Үндэсний аврах бригад байгаа. Энэ аврах бригад төрөл бүрийн аврах ажиллагаанд бэлтгэгдсэн  400 гаруй аврагчтай. Мөн гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хилийн цэрэг зэвсэгт хүчнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дайчлан ажиллуулах хуультай.

-Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс бороо үргэлжлэн орно гэдгийг мэдээлж байна. Иргэдэд хандаж юу гэж сэрэмжлүүлмээр байна вэ?

- Усны төвшин нэмэгдсэн үед гол ус бараадан амарч зугаалахгүй байх. Бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байх, тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

www.zaluu.com

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан