Н.Цэрэнбат:“Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгууллаа
2018/07/19
Share |

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Сайхан наадсан уу та. Долоодугаар сард танай яамныхан нэлээд завгүй ажиллах шиг боллоо. Гурван улсын алал жуучлчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахаас эхлээд “Цэвэрхэн наадацгаая”аяныг зохион байгуулсан байх аа?

-Сайхан наадлаа. Манай яамныхан жилийн 4 улирал харгалзахгүй завгүй, ачаалалтай ажилладаг. Энэ сарын 8-12-нд Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Наадмыг угтаж, “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж, баяр наадам зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг дарга, БОАЖЯ-ны харьяа сав газруудын захиргаа болон тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгжүүдэд “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжиж ажиллахыг уриалсан маань үр дүнгээ өгч, монголчууд энэ жил цэвэрхэн наадлаа. Энэхүү аяныг дэмжин дээрх байгууллагууд маань баяр наадмын тасалбар, зөвшөөрөл, өөрсдийн мэдлийн томоохон самбарууддаа “Цэвэрхэн наадацгаая” аян, “Хандлагаа өөрчилье” санаачилгын логог байршуулж, дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье. Мөн манай аяныг дэмжин ажилласан Монголын оюутны холбоо, “Ирмүүн хатад” ТББ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын хамт олонд ч талархаж байна. Эдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр 200 залуу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт наадмын өдрүүдээр, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 14.15-нд иргэдэд хог тарихгүй байхыг уриалж, хог цэвэрлэн ажиллалаа.

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаанаас ямар үр дүн гарав. Энэ хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг хуралдаан  2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус зохиогдсон. Энэ жилийн хуралдааныг Монгол Улс Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, манай талаас ГХЯ, ЗТХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, МИАТ ХК, хил орчмын аймгуудын Засаг дарга нар болон тур оператор компаниудын төлөөлөл оролцсон томоохон хуралдаан болсон. Хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж, зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгаас хөрш орнууд руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүнүүд бий болгох тал дээр санал нэгдэж, протокол үйлдлээ.

-Саяхан та Засгийн газраар аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан байх аа. Жилд 1 сая жуулчин хүлээж авах бэлтгэл хангадаж эхэлж байна гэж харж болох уу?

-Тийм, Засгийн газрын зургаадугаар сарын 13-ны хуралдаанаар Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан. Аялал жуулчлалын гол чиглэл болон хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг батлуулснаар манай улсад ирэх жуулчдын тоо давтамжтайгаар өсөх нөхцөл бүрдэх юм. Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэж, нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.Холбогдох яам, агентлаг, холбогдох  газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлснээр энэхүү зорилгодоо хүрч чадна. Өнгөрсөн онд манай улс 470 гаруй мянган жуулчин хүлээж авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн тооцоо байна.

-Наадмын өмнөхөн Аялал жуулчлалын холбооноос наадмын нээлтийн тасалбарын хүрэлцээ жуулчдад хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийсэн шүү дээ?

-Үндэсний баяр наадам, олон нийтийн болон тив, дэлхий, олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон цогцолбортой болох зорилгоор “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан. Тус цогцолбор маань Хүй 7 худагт 30 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Удахгүй монголчууд бид 10 мянган хүний суудалтай морь бариа, сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэхтэй болно.

-Та ярилцлагын эхэнд “Хандлагаа өөрчилье” санаачилгын тухай цухас дурдсан. Энэ талаар тодруулна уу?

-Сайд болсныхоо дараа хийх ажлуудаа нэгтгэж хараад байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлыг хийхийн тулд нэн тэргүүнд оролцогч талуудын асуудалд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд байгаль орчинд хандах “Хандлагаа өөрчилье” санаачилгыг дэвшүүлээд хэд хэдэн ажил хийж эхлээд байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд “Ногоон паспорт” аяныг амжилттай зохион байгууллаа. Ирэх 9 дүгээр сараас энэхүү аян маань улс орон даяар хэрэгжиж эхлэх юм. Аяны зорилго нь өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бий болгох. Эко клубын сурагчдын анхдугаар чуулган, эко клубын багш нарын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж, идэвхитэй оролцсон багш, сурагчдыг урамшуулсан. Хүүхдүүд маань идэвхитэй байгаа. Монголын ирээдүй болсон хойч үе маань байгаль эх дэлхийгээ хайрладаг болж өсөх, тэднээр дамжиж гэр бүл нь зөв дадалтай болж төлөвших нь энэхүү аяны үр дүн юм.

Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч хандлагаа өөрчлөхийг санал болгож байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хамтран уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн мэдээллийн санг бий болгож, цахимжуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд тухайн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цаашид сунгах эсэхийг нийгмийн даатгал, татвар төлөлт, иргэдийн гомдол зэрэг дээр тулгуурлан ил тод шийддэг болох юм. Мөн байгаль хамгаалагчдыг энгэрийн камер, дроне зэрэг дэвшилтэт технологиор хангахаар ажиллаж байна. Ан агнуурын зөвшөөрлийг ч нээлттэй дуудлага худалдаагаар оруулахаас эхлээд монголд буусан жуулчин утаснаасаа аялалын чиглэлээс эхлээд бүхий л мэдээллийг авдаг болгох үүднээс тусгай аппликейшнтэй болгохоор ажиллаж байна.

“Өдрийн сонин”

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан