Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нар протоколд гарын үсэг зурлаа
2018/07/20
Share |

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын төрийн захиргааны  байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататган протколд гарын үсэг зурлаа.


МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС,  БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫНГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛ


 Монгол, Орос,  Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Монгол  Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Оросын талаас ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын яамыг төлөөлж Ду Жианг нар тэргүүлэн оролцож, үг хэлэв.  

 

Талууд гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцож, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

 

  1. Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Цайны зам” санаачилга болон Аялал жуулчлалын сайд нарын Хоёрдугаар хуралдааны протоколын мөрөөр хэрэгжсэн ажлуудын талаар

 Талууд Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын төрийн захиргааны  байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгав.  

 Талууд 2017 онд зохион байгуулсан Монгол, Орос, Хятадын хамтарсан “Цайны зам”-ын олон улсын холбооны хурлын үеэр аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах бизнес аялал зохион байгуулагдаж, гурван улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг сайшаав.

 Талууд хил орчмын хотуудын аялал жуулчлалын нэгдсэн түвшинг ахиулах, аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах механизм бүрдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хил дамнасан аялал жуулчлалын маршрут бий болгохыг дэмжив.

 Талууд гурван талт хамтын ажиллагаа цаашид бүхий л төрлийн аялал жуулчлалын солилцоог нэмэгдүүлж, гурван улсын найрсаг харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

 

  1. Гурван улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тэргүүлэх чиглэлийн төслүүд болон дараагийн шатны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар

 Талууд орон нутаг хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, бүсчилсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээр гурван талд ажлын байр нэмэгдэн тухайн бүс нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болох талаар анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв.  

 Талууд аялал жуулчлалын салбарын зах зээл, нөөц бололцоо, боломжийн талаарх холбогдох статистик мэдээлэллийг харилцан солилцох,  тоо баримтыг харилцан солилцохыг  тохиролцов.

 Талууд цаашид Эдийн засгийн коридор хөтөлбөрийн аялал жуулчлалын салбарын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шат шатны төр болон хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэхээр санал нэгдэв.

 Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд бүх талын, хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлооход аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр ихээхэн чухал болсоор байгаад талууд санал нэгдэв.

 Талууд хамтын ажиллагааны дараах үндсэн чиглэлүүдийг тодорхойлов. Үүнд:

  • Томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах боломжийг эрэлхийлэх;
  • Орон нутгийн аялал жуулчлалын хүрээнд хөрөнгө оруулалт, зочид буудал, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, тодорхой зорилго бүхий соёлын, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулахыг дэмжих;
  • “Цайны зам” олон улсын аялал жуулчлал брэнд бий болгох ажлыг үргэлжлүүлэх.


  1. Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулах тов болон газрын талаар

 Энэ удаагийн хуралдаан найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болов. Талууд Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр хуралдааныг 2019 онд Хятад Улсад зохион байгуулахаар тохиролцов. Хуралдааны товыг талууд дипломат шугамаар  тохирно.

 Хятад болон Оросын тал Монголын талд хандан найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол, Хятад, Оросын Аялал жуулчлалын сайд нарын гуравдугаар хуралдааныг өндөр хэмжээнд зохион байгуулсанд баяр хүргэв. 

         Уг Протоколд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколыг монгол, хятад, орос хэлээр тус бүр гурван хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй болно.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан