Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...
2018/07/22
Share |
  • Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно.
  • Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно.
  • Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч бай хэрэгтэй. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг.
  • Хумсаа мягмар, баасан гарагт авч бай. Мөнгөөр тасрахгүй байя гэвэл сарын шинэдээр ба эсвэл арван тавны сартай байхад хумсаа авч байгаарай.
  • Мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуул. Орсон орлого бүрийнхээ 20%-ийг юунд ч үрэхгүй хадгалахыг хичээгээрэй. Өр зээл авсан бол заавал төлж дуусга. Хэрвээ хуучин ондоо өр зээлээ төлж чадахааргүй, мөн болоцоогүй бол хаана ямар газар, ямар хүнд өртэйгөө цаасан дээр тодорхой бичээд, битүүний орой төлж байгаагаар бичээд, бурханыхаа өмнө тэр цаасаа тавьж 3 хонуул.
  • Олуул наргиж суухдаа ширээн дээр хоосон лонх битгий үлдээ. Лонхонд хэрвээ юм үлдсэн бол хичнээн хайран байсан ч заавал асгаж байх хэрэгтэй шүү.
  • Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа шал шүүрдэх маш аюултай. Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг. Шалаа орй угаавал хөрөнгөө угаана гэсэн үг. Нар жаргаснаас хойш гэрээсээ юу ч битгий гаргаж бай. Шалаа үүднээсээ эхэлж угаавал аз жаргалгүй болно
  • Ширээн дээр мөнгө тавихгүй байхыг хичээгээрэй. Ширээний бүтээлгэн доор жаахан мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй байхаас гадна хулгай орж, гарлага гарахгүй.
  • Зээлж авсан мөнгийг авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өг. Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай.
  • Нар жаргах үед бусдад бүү мөнгө зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй.
  • Ням гарагт бусдад мөнгө бүү зээлдүүл. Даваа гаригт санхүү, мөнгөтэй холбоотой үйлдэл бүү хий. Энэ өдөр бусдад мөнгө зээлүүлэх, бусдад өрөө төлөх юм бол мөнгө орж ирэхгүй гэж үздэг. Мөн даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй. Мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй. Баасан гаригт өрөө битгий төлөөрэй.
  • Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрэлгүй гэртээ нэг хонуулах хэрэгтэй.
  • Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүл рүү очно.
  • Хавирган саранд мөнгөө харуул: Хавирган сартай үдэш халаасанд дахь мөнгөө шаржигнуулахад л хангалттай.Сар томрох тусам таны халаасан дахь мөнгө үржинэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсний дараа хүлээх хэрэггүй, мартчих. Учир нь хүлээх тусам уддаг.
  • Мөнгөөр тасарахгүй байх: Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа хийж явбал мөнгөөр тасардаггүй. Ийм зоосыг олоход амаргүй ч тусгайлан бэлдэж болно. Заншил ёсоор ням гаригт, тэгэхдээ шинийн 4- 12-ны хооронд оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэл, эсвэл бага зэрэг нугал.
  • Сүм хийдэд очихдоо: Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээрэй. Ингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байна.
  • Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?: Маш богино хугацаанд баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийдэг. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг.
  • Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл...: Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэх гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан байж болно.
  • Түрүүвчээ хоослох нь ядуурахын цондон: Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй.
  • Толь мөнгийг бэлгэддэг: Толинд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг.
  • Мөнгөн зоос: Усанд орохдоо мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл.
  • Мөнгөний ид шид ба түрийвч: Хямд түрийвч бүү ав. Маш үнэтэй биш гэхэд боломжийн үнэтэй, мөнгийг том бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийх халаастай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэ мөнгө танд нэн удахгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэж ирнэ. Түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай түрийвч байж болно. Газрын болон материалын өнгөнүүд буюу хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгийг сонго. Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү. Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус.
  • Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл: Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой. Самар нь тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан