Даншигийн сониноос...
2018/08/06
Share |

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.

 Даншиг  наадам нь Монголын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд “Цагаан нуур” хэмээх газар Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж их баяр наадам үйлдсэн түүхтэй. Улмаар энэхүү наадам нь “Халх долоон хошуу наадам” болон өргөжиж хожим улсын их баяр наадам болон хөгжсөн гэж үздэг. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн ч Богдуудын үеэс хойш 100-гаад жил мартагдаад байв. Харин 2015 оноос дахин сэргээж, зохион байгуулах болсон билээ.  Улмаар “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам дөрөв дахь жилдээ Хүй долоо худагт болж өндөрлөлөө.

 Р.Пүрэвдагва дөрөв дэх удаагаа түрүүлж, Даншигийн дархан аварга болов

 

Гэрэл зургийг MPA.mn

 Даншиг наадамд өнөө жил Даншигийн 8, Улсын 33 цолтон нийт 256 хүчит бөх зодоглов. Үүнээс  Архангай аймгийн Булган сумын харъяат Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх удаагаа түрүүлж, дархан аварга цол хүртлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 Харин Ховд аймгийн Буянт сумын харъяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж, заан цол хүртсэн юм. Мөн энэ удаагийн наадамд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харъяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж Даншигийн начин цол хүртэв.

 Жороо морины уралдаанд Д.Жаргалсайханы цавьдар түрүүллээ

 

Гэрэл зургийг MPA.mn

 “Даншиг наадам Хүрээ цам- 2018”-ийн жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцсоноос Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатарын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг айргийн тавд хурдаллаа.

 Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүүлэв

 

Гэрэл зургийг MPA.mn

 “Даншиг наадам- Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хурдан их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв.


Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат Д.Амармэндийн зээр морь, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Ө.Өлзий-Оршихын зээрд, айргийн тавьд Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Н.Даваанямын бор морь тус тус хурдаллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 Хурдан их насны морьдын уралдаанд 108 морь бүртгүүлж, 104 хурдан хүлэг шандас сорьсон юм. Уралдааны үеэр хүүхэд унасан, морь бахардсан тохиолдол гараагүй аж. Ийнхүү Монгол түмний шашин, соёлын их наадам дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан