Багш нар “бойкатлаад” эхэлчих вүү?
2018/08/07
Share |

Наймдугаар сар дундаа орж, удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ үед сургууль, цэцэрлэгийн багш, захирлууд, Боловсролын яамны “хурган” ажилтан мэргэжилтнүүд гээд эцэг, эхүүдэд тэдэн шиг хэрэгцээ шаардлагатай хүмүүс байхгүй болчихдог. Учир нь танилын нүүр халуун гэгчээр үр хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулах, шилжилт хөдөлгөөн, төгсөлтийн шалгалт гээд тэднээс гуйх зүйл бишгүй дээ л их гардгийг хэн хүнгүй л мэднэ.

Хавар хичээл, сургууль амрах, намар орох үед боловсролын салбарынхан моодонд орчихдог гэхэд хилсдэхгүй биз. Ёстой л хаан, хатны суудалд суучихсан аятай “гяндгар” зангаа харуулна даа. Гэвч яг энэ үед цагаа мэдэрч байна уу гэлтэй багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэл хийгээд зуны саруудад аниргүй байсан асуудал эргэн сөхөгдөж “толгойн өвчин” боллоо.

        Тухайлбал, Өчигдөр багш нарын цалин нэмэгдүүлэх байнгын хорооноос төр засагт чиглэгдсэн мэдэгдэл хийлээ. Тэд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цалин нэмэх асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол хичээл эхлүүлэх хүсэлгүй байна. Өнгөрсөн жилээс хойш цалингаа нэмүүлэхийн тулд зохион байгуулалтад орж, нэг жил тойрон тэмцсэн ч нэмэгдээгүй. Энэ асуудал ямар нэгэн шийдэлд хүрэхгүй тохиолдолд есдүгээр сарын 1-ээс ажил хаялт зарлана гэсэн шаардлага тавьсан юм.

Арга ч үгүй юм. Төсвөөс төсвийн хооронд аргацаадаг улс. Үнэндээ тэдний цалин бага байдаг уу гэвэл үнэхээр бага. Ямар сайндаа өнгөрсөн жил  хэд хэдэн удаа шаардлага тавьж эсэргүүцлээ илэрхийлсний эцэст зуны амралтаар хасдаг байсан анги даасан мөнгө, дэвтэр засдаг нэмэгдэл, 300 мянган төгрөгний халхавчинд дарагдаад энэ асуудал түр замхарсан.

Бусад хөгжингүй орнуудын жишгийг авч үзье л дээ. Тэд бага насны хүүхэдтэй харьцдаг гэдэг утгаараа, мөн сайн боловсон хүчин бэлтгэх нөөцийг бүрдүүлдэг хүмүүс учраас бусад салбарынхны авдаг цалингийн хэмжээнээс арай ахиу. Гэхдээ манай улсыг бодвол арав дотор багтах хүүхэдтэй харьцдаг. Гэвч манайд үүний эсрэг. Хамгийн багадаа гэхэд 30-40 хүүхэдтэй ганцхан багш ажиллана. Тийм байтал тэдний авч буй цалин амьдралд нь хүрэлцдэг үү гэвэл үгүй. Ийм ачаалалтай нойр хоолгүй ажилладаг багш нарынхаа цалинг тодорхой хэмжээгээр нэмээд өгчихвөл нээх ч буруудаад байх зүйл байхгүй. Эргээд тэдэнд тавигдах шаардлагаа тэр хэмжээгээр нь  өндөрлөөд өгчихвөл л болно.

        Энэ  асуудалд Засаг төр, багш нарын холбоо гээд аль аль талдаа ямар нэг арга замаар шийдэлд хүрэхгүй бол есдүгээр сарын 1-нд эрхэм багш нараа самбарын өмнө харах нь уу, Сүхбаатарын талбайд жагсаал хийхийг нь харах нь уу гэх эргэлзээ төрүүлж байна. Харин энэ асуудал шийдэгдэж, аль нэг арга замд хүртэл багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороод, боловсролын салбарынхан улс төрчдөөс анги байж, тэдний гар хөлийн үзүүр болчихгүй үзэл бодол, үйл хөдлөлөөрөө нийтлэг нэг ашгийн төлөө яваасай л гэж бодох юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан