Д.Амарбаясгалан: МАН-ын бүлгийн гишүүд ЗГ-ыг тогтвортой ажиллуулах байр суурьтай байгаа
2018/08/14
Share |

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ЗТХЯ-ны сайд, дэд сайдын томилгоог хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Хяналтын хороо энэ сарын 3-нд хуралдаж, намын хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцож байх шийдвэр гаргасан. Ингээд Удирдах зөвлөлөөс дараах тогтоолыг гаргалаа.

  • Улстөрийн болон төрийн бүх албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлдэггүй, мэргэжил, ур чадвар ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн захиргааны бүх түвшинд болон орон нутагт мөрдөж ажиллах
  • Дээрх чиглэлийг үүрэг болгон ажиллахад МАН-ын дарга У.Хүрэлсүхэд чиглэл болгосугай.

Энэ тогтоолыг Ерөнхий сайд ажил хэрэг болгож ажиллах үүрэгтэй байгаа. 

Үүний дараа ЗТХЯ-ны дэд сайдын асуудлыг хэлэлцлээ. Ингээд УЗ-д боловсон хүчний бүртгэлтэй байсан болон өөрсдөө хүсэлт гаргасан долоон хүнээс УБТЗ-ын орлогч Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр боллоо.

Нэр дэвшүүлэх үндсэн үзүүлэлт нь тухайн салбартаа ажиллаж байгаа, мэргэжлийн болон ажлын дадлага туршлага өндөртэй хүн байх ёстой гэж үзсэн. 

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа юм" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдсан анхны өдрөөсөө Төрийн албыг хариуцлагажуулах чиглэл барьж ажилласан. Энэ хүрээнд Төрийн албаны шинэ хууль батлагдсан. Төрийн албанд сонгон шалгаруулж авахуулахаас, нэр дэвшүүлэх гээд 47 журмыг дагаж мөрдөж байна. Төрийн албаны тухай ёсзүйн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Сахилга хариуцлагыг бүх түвшинд хийж, Монголын төрийг төр шиг байлгах ажлыг хэрэгжүүлнэ. Ёсзүйтэй, сахилга хариуцлагатай нь албан тушаал дэвшдэг тогтолцоог бий болгоно" гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулъя. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хөнгөн шуурхай, хуулийг дээдэлж, ил тод ажиллах ёстой. Гэвч харамсалтай нь энэ байдал цалгардаж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид нэг мөр ойлголттой, нэгдсэн нэг зорилготой байх ёстой. Харамсалтай нь хэрэгжиж чадахгүй байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хоёргүй сэтгэлээр, хүнд сурталгүй, шан харамж авахгүй, худал хэлэхгүй, хулгай хэлэхгүй, хууль зөрчихгүй ажиллах ёстой. Тиймээс төрийн албан хаагчид, улстөрийн албан хаагчид хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хэн нэгэн даргын хүн гэдэг байдлаар явбал шинэчлэгдэхгүй. Тиймээс хүний өөрийнгүй хариуцлага тооцно. Үүнд МАН-ын Удирдах зөвлөл санал нэгдсэн" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Төмөр замтай холбоотой олон асуудал гарлаа. Тийм байхад УБТЗ-ын орлогч Л.Халтарт хариуцлага тооцохгүй, дэвшүүлээд явуулчихдаг юм уу? 

-Л.Халтар мэргэжлийн хүн. Салбартаа 25 жил тасралтгүй ажилласан. 

-ЗТХ-ийн сайдад ямар хүн яригдаж байгаа вэ? 

-Сайдын асуудлыг УИХ-ын чуулганы үеэр УЗ хуралдаж шийднэ. Өнөөдөр сайдын асуудлыг яриагүй. 

-АН-ынхан Засгийн газрыг огцруулна гээд байгаа. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ? 

-МАН-ын даргын толгойлж байгаа Засгийн газрыг тогтвортой байлгахын намын УЗ-өөс бүх шатанд үүрэгдэж байгаа. Ялангуяа намын Удирдах зөвлөлөөс намын бүлэгт тодорхой чиглэл өгсөн. Намын бүлгийн гишүүд бүгдээрээ намын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан