УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлаар МСНЭ-ээс МЭДЭГДЭЛ гаргалаа
2018/08/29
Share |

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоох эрхэм дээд зорилгод иргэн бүрийн оролцоо, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг нийгмийн бүх салбарт ухамсарлаж байгаа гэдэгт бид итгэж байна.

Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү эрхэм зорилгод нэгдэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шударга ёсны индэр, дуу хоолой нь болж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Энэ бүхнийг тухайлан дурьдах учир нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад учирч байгаа аливаа хүндрэл бэрхшээл нь хэн нэгэн хүний эсвэл аль нэг байгууллагын хувийн асуудал бус харин нийгмийн, шударга ёсны асуудал болж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хандсан аливаа үйлдэл нь үнэн чанартаа хүмүүнлэг, ардчилсан үзлийг боомилоход санаархаж байдгаараа туйлын хор холбогдолтой.

Өнөөдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ардчилсан нийгэм дэх иргэдийн дуу хоолой болж, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэн ажилласны төлөө хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хэсэг бүлгийн зүгээс ил далд хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрх чөлөөнд нь халдах, мөрдөн мөшгих, ял тулгах явдал гарсаар байна.

Үүний тодорхой нэг жишээ бол Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлсэн хэрэг явдал юм. Энэхүү хэргийн талаар жижүүрийн үгтэй мэдэгдэл хийх гэхээсээ илүүтэй бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, шударга үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийн эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бид зорьж байна.

Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй ч нийтэд илэрхий болсон бодит мэдээллийн хүрээнд авч үзвэл Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Мурат “нэр бүхий иргэнийг өөртэй нь дотно харилцаатай байсан асуудлаа нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлэн их хэмжээний мөнгө нэхэж дарамталж байгаа” талаар, харин эрхэм гишүүнтэй дотно харилцаатай байсан гэх эмэгтэй “эрхэм гишүүнийг УИХ-ын гишүүн хүнээс гарамгүй ёс зүйгүй аашилж, өөрийнхөө бие эрхтний элдэв зураг, мессежүүдийг явуулдаг, өөрийнх нь эрх чөлөөнд удаа дараа халдаж, байнга дарамталж байгаа” талаар гомдлыг төрийн байгууллагуудад гаргаж, Д.Муратаас өөрөөс нь ирүүлсэн зураг, мессежүүдийг баримтаар хавсаргаж, энэ асуудлаараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэж өгөхийг хүссэн байна.

Тухайн мэдээллийг эзэмшигчийн хүсэлтээр дээрх зураг, мессежүүд нь төрийн байгууллагуудад хүрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдсаны дотор сэтгүүлч Д.Майцэцэг өөрт нь ирсэн мэдээллийг хувийн цахим хаягтаа байршуулж, ёс зүйн асуудал тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хөндсөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан байдаг.

Хуулийн байгууллага Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Муратын өөрөөс нь мөнгө нэхэж дарамталж байгаа гэх нэр бүхий иргэнд хандаж гаргасан гомдлыг шалгахдаа энэхүү өргөдөл, гомдолд огт дурьдагдаагүй сэтгүүлчийн асуудлыг өөрийн санаачилгаараа, сайн дураараа шалган эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлээд байна.

Сэтгүүлч Д.Майцэцэгийг хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан гэх хоёр тусдаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хувийн нууц задруулсан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна.

Хуулийн байгууллага шалгаад Д.Майцэцэг тухайн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хуулийн дагуу олж авсан мэдээллээ сэтгүүлч өөрийн мэргэжлийн үүргийн дагуу хэвлэн нийтэлж, хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлж энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хилсээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүхээр шийтгэгдэх хэмжээнд хүрэх нь ардчилсан нийгэмд байж боломгүй, шударга ёсны эсрэг үйл ажиллагаа болж байна.

Бидний мэдэгдэлд дурьдаж байгаа асуудлууд бүгд баримттай, бодит эх сурвалжтай бөгөөд хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа зохих баримтуудыг олон нийтэд хуулийн хүрээнд ил болгон хүргэх болно.

Учир нь сэтгүүлч Д.Майцэцэгийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээд байгаа энэхүү асуудал нь зөвхөн нэг сэтгүүлчийн эсвэл нэг салбарын асуудал биш юм.

Сэтгүүлч хуулийн дагуу олж авсан мэдээллээ хэвлэн нийтэлж, иргэн хүн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйгүй үйлдлийг түүний өөрөө сайн дураараа бусдад тараасан баримтанд үндэслэж шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэгдэн ял шийтгэгдэж байгааг зөвтгөн, цаашид ийм жишиг хандлага тогтвол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулан цогцлоох эрхэм зорилго, Үндсэн Хуулийн үзэл санаа хий тунхаг болон үлдэх аюултай.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл шударга ёсны дуу хоолой болж, нийгмийн харилцаанд дөрөв дэх засаглалын үүргийг бодитой хэрэгжүүлдэг олон зуун сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэн, тэдний эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалдаг нийгмийн хариуцлагатай байгууллага болохын хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хандсан энэ мэт хууль бус үйлдэл бүрийг хатуу эсэргүүцэж, Монгол Улсын Үндсэн хууль,  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,  үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(103.229.121.206)
ene murat icheecei UX n gishuun gej iim ch hkun baikh gej dee , Icheesei bilee , murat, shuukh stagdaa
2018-08-30 16:13:36
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан