Цалин нэмээд байхад ажил хаях шударга уу
2018/09/03
Share |

2014 оноос хойш анх удаа цалин нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 10 гаруй хувиар нэмсэн. Түүнээс хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй байсан юм. Энэ хооронд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ талийж өгсөн. Харин хувийн хэвшлийнхэн цалингаа өөрсдийн боломжоороо нэмсээр ирсэн. Төрийн албаныхан цалингаа нэмэхийг дөрвөн жил хүлээсний эцэст сая биеллээ олов. Гэвч цалин нэмэгдэж байгаа нь эдийн засаг сайжирч байгаагийн шалтгаан гэдгийг ярьж тайлбарлаж байгаа хүн алга.

Энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газар цалин нэмээд зогсохгүй хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. 

Хамгийн бага цалинтай, ажлын орчин нөхцөл хүнд гэж яригдаж ирсэн бага ангийн багш, цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн ангилал, зэрэглэлийг мөн нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, ХНХЯ-ныхан эмч, багш нарын ажлын байранд үнэлгээ хийж, ангилал, зэрэглэлийг нь шинэчлэн сайжруулсан байна. Тухайлбал, сувилагч, цэцэрлэгийн багш, бага ангийн багш зэрэг төрийн зарим үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулжээ.

Мөн соёл урлагийн салбарынхан олон жил хамгийн бага цалинтай гэж яригдаж ирсэн. Тэдний цалинг ирэх долоо хоногоос 14-32 хувиар нэмж, албан тушаалын ангилал зэрэглэлийг нь шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилтнуудын цалингийн түвшинд хүргэж нэмэгдүүлжээ. Ингэснээр соёл урлагийн салбарынхан түүхэндээ ч, энэ удаагийн нэмэгдлээр ч хамгийн өндөр хувиар цалингаа өсгөлөө.

Цалингийн нэмэгдлийг хувиар нь бодож үзвэл цэцэрлэг, бага ангийн багш нарын цалинг сарын 12.3 хувь буюу 88 мянга орчим төгрөгөөр нэмжээ. Харин сувилагчдын цалинг 20-30 хувиар нэмжээ. Энэ нь сарын 128 мянган төгрөгөөс 191 мянган төгрөг гэж ХНХЯ-ны эх сурвалж тайлбарлав. Ингэснээр эмнэлгийн сувилагч нар сарын цалингаа 191 мянган төгрөгөөр өсгүүлжээ. Дашрамд дурдахад, сувилагчдын цалин өмнө нь нэг дор ийм их хэмжээгээр нэмэгдэж байгаагүй аж.

Харин бусад төрийн албан хаагчийн цалинг нийтэд нь 8-10 орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Гэхдээ энэ удаа Засгийн газар цалингийн асуудалд ялгавартай хандав. Дарга нарын цалинг нэмсэнгүй. Өөрөөр хэлбэл яамны хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд сайд, сайд, УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, төрийн өмчит компанийн болоод сургуулийн захирлуудын цалинг нэмэлгүй үлдээв. Эдгээр албан тушаалтнаас гадна улсын хэмжээнд 173 мянган төрийн албан хаагчийн цалин ирэх долоо хоногоос харилцан адилгүй хэлбэрээр нэмэгдэж байна.

Ерөнхийд нь дүгнэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ удаа цалин нэмэхдээ таван тодорхой зарчим баримталжээ.

  • Нэгдүгээрт, өмнөх Засгийн газрууд шиг хавтгайруулан нэмсэнгүй. 
  • Хоёрдугаарт, бага албан тушаалтай, үйлчилгээний албан тушаалтнуудынх өндөр хувиар нэмэв.
  • Гуравдугаарт, төрийн захиргааны албан хаагчдын цалин ижил хувиар нэмэгдлээ. 
  • Дөрөвдүгээрт, дарга нарын цалинг нэмсэнгүй.
  • Тавдугаарт, бага ангийн багш, цэцэрлэгийн багш, сувилагч, соёл урлагийн салбарынхны цалинг нэмэхээс гадна албан тушаалынх нь шатлалыг өсгөжээ.

Засгийн газар ийм тодорхой зарчмаар цалин нэмж байхад зарим улстөрч хичээлийн шинэ жилийн үеэр ажил хаялт зохион байгуулахыг уриалж байгаа нь гайхал төрүүлж байна. 

Цалин нэмлээ гэж үү? Эсвэл дарга нарын цалинг нэмсэнгүй гэж үү? Багш, эмч, сувилагч нарын цалингийн зэрэглэлийг ахиуллаа гэж үү?

Мэдээж хамгийн өндөр хувиар цалингаа нэмүүлж байгаа багш, эмч, сувилагчид энэ жагсаал цуглаанд нь оролцвол нийгэмд зохимжгүй харагдана. Тиймээс багш, эмч нар шинэ хичээлийн жилийг жагсаалаар биш цалин нэмсэн баяртай мэдээтэй угтвал нийгэмд зөв харагдана.

Мөн ирэх жил эдийн засгийн боломжоос шалтгаалан цалин дахин нэмэх төсвийн төслийг Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулсан байна. Одоохондоо хэдэн хувиар ирэх жил цалин нэмэх нь тодорхойгүй байгаа ч бүх төрийн албан хаагчийн цалинг нэмэх тооцооллуудыг хийжээ.

ЭХ СУРВАЛЖ:ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан