Баянзүрх дүүрэгт шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
2018/09/04
Share |

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт нижгэр боллоо. Баянзүрх дүүрэгт нэгэн цоо шинэ цэцэрлэг үүдээ нээж тус дүүргийн 5, 14 дүгээр хорооны хүүхдүүддэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм. Нээлтийн ёслолд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн боловсролын газрын Санхүүгийн хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Баярмагнай, Нийслэлийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нар уригдан оролцлоо.

Энэ үеэр шинэхэн цэцэрлэгийн эрхлэгч С.Ариунбаяраас сэтгэгдлийг нь сонслоо. “Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын магистр цолтой, тэргүүлэх зэрэгтэй. Багшаар 13, аргазүйчээр 11 дэх жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч болсон эхний жилдээ ийм том, бас шинэ сайхан цэцэрлэгт ажиллах болсондоо маш их баяртай байна. Шинэ ажил эхлэх амаргүй ч хамт олны шаргуу хөдөлмөр, эцэг эхчүүдийн урам өгсөн дэмжлэгтэйгээр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж чадлаа. Баянзүрх дүүргийн 5,14 дүгээр хорооны хамран сургах тойргуудыг хамаарч цахим бүртгэлээрээ 360 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байна. Цэцэрлэгүүд шинээр баригдаж байгаа хэдий ч одоогоор хүртээмж муутай хэвээрээ байгаа нь харагдаж байна. Тус дүүргийн 14 дүгээр хороо цэцэрлэггүй учраас хүүхдээ манай цэцэрлэгт оруулах хүсэлт их ирж байна. Ерөнхийдөө ачаалал ихтэйгээр ажлаа эхэлж байна” гэсэн юм. 

 Баянзүрх дүүргийн 5, 14  дүгээр хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгээ дуу хуур, бүжиг наадмаар мялааж эцэг эхчүүд баяр хөөр дүүрэн  шинэхэн цэцэрлэгийн чанартай сайныг магтаж байв. Нээлтийн үеэр тус цэцэрлэгийн барилгын чанарын талаар Нийслэлийн боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Баярмагнайгаас тодрууллаа. 

-Энэ хичээлийн жилд үүдээ нээж байгаа шинэхэн цэцэрлэгүүдийн нэг нь нээлтээ хийж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэдэн цэцэрлэг нээгдэж байна вэ?

-Энэ жил 38 цэцэрлэг баригдахаас 19 нь оноос өмнө бусад нь он дамжиж ашиглалтад орохоор байгаа. Эдгээрээс өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нээлтээ хийж байгаа дөрвөн цэцэрлэг байна. 146 дугаар цэцэрлэгийн барилгыг чанарын шаардлага хангахгүйн үүднээс буулгаж дахин барьсан. Буулгахад шаардагдах хөрөнгө нийслэлийн төсвөөс гарсан. Энэ цэцэрлэгийн хувьд мөн л нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, чанарын хувьд маш сайн барилга баригдсан, хүүхдийн орчин их сайжирсан гэж үзэж байна. Улсын комиссын акт баталгаажаагүй гэсэн асуудал байсан. Одоо бол комиссын акт нь баталгаажаад хүлээж авсан. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй энэ үеэр тус цэцэрлэгт шатрын иж бүрдэл бэлэглэсэнд багш, эцэг эхчүүд ихэд баярлаж байлаа. Түүнтэй хэдэн хором хөөрөлдсөнөө хүргэе. 


-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Таныг эцэг эхчүүд, хүүхдүүд бүчсэнийг хараад шинэ  цэцэрлэгийн нээлтийн чухал зочин нь болов уу гэж бодлоо?
-Аливаа улс орны хөгжил иргэдийнхээ боловсролоос ихээхэн шалтгаалдаг. Сайн суралцахаас гадна сайн хүн болж төлөвшихөд цэцэрлэгийн боловсрол, сургуулийн өмнөх боловсрол хүмүүжил, хүүхдийн сурч хүмүүжих эрүүл, аюулгүй орчинг анхаарч ажиллах нь хамгийн чухал. Энэ талаар хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдтэй яриа өрнүүлэн санал бодлыг нь сонсож байна. Би Баянзүрх дүүргийн 4, 5,15 дүгээр хорооноос сонгогдсон гишүүний хувьд гурван цэцэрлэг, хоёр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Эхлээд “Шавь” цогцолбороор орлоо. Манай тавдугаар хороо дүүрэгтээ төдийгүй улсдаа хамгийн их хүүхэдтэй хороо. Гэтэл ганцхан сургуультай, өргөтгөлөө бариулж чадалгүй олон жилийн нүүр үзсэн. Энэ жил л өргөтгөлийн төсвийг нь улсын төсөвт тусгуулж батлууллаа. Ингэснээр 640 хүүхдийн өргөтгөлийн баригдаж эхэллээ. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 97 дугаар сургуулийн өргөтгөлөөр 10 анги шинээр нэмэгдэхээр ид дундаа ажиллаж байна. Аливаа зүйлийг санал санаачилга гаргаад сэтгэл гаргаад ажиллах нь хамгийн чухал байдаг. Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон Баярмөнх бид хоёр сонгогдсоноосоо хойш ажлаа сайтар уялдуулж иргэдийнхээ саналыг сонсож ажилласны дүнд нийслэлийн төсөвт тус цэцэрлэгийн төсвийг тусгуулж батлуулж, тендерт сайн компани шалгарснаар богино хугацаанд чанар сайтай баригдаж эдүгээ нээлтээ хийж байна. Энэ цэцэрлэг маань дүүрэгтээ төдийгүй улсдаа томд тооцогдоно. Байгуулагдаад 52 жил болсон энэ цэцэрлэгийн байр ашиглагдах боломжгүй болж “Жинсийн орой” гэдэг компани хавар шаваа тавьж өнөөдөр чанарын өндөр үнэлгээтэйгээр ашиглалтад өгч өнөөдөр шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж байна. 

-Таны “Ногоон бэрс” шатрын клубыг сүүлийн үед олон хүн мэддэг, сонирхдог болоод байгаа. Нээлтийн үеэр та шатрын клубээ бас тус цэцэрлэгт нээнэ гэж сонслоо?

-Шатар бол хүүхдийн бага насны хүмүүжил төлөвшилд онцгой ач холбогдолтой спорт. Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр би гурван цэцэрлэгт “Ногоон бэрс” клубээ нээж шатаруудаа, ширээ сандалтай нь бэлэглэж байгаа. “Ногоон бэрс” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг сургуулиудад клубээ байгуулахаас гадна 2000 гаруй өрхөд шатар бэлэглэж, шатрын тэмцээнийг хүүхэд, өсвөр насныхан, залуучуудын дунд хавар, намарт тогтмол зохион байгуулдаг. Оюуны спортын олимп болсон шатрын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Цаашид ч энэ ажлынхаа цар хүрээг өргөжүүлж ажиллах болно.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан