Ч.Хүрэлбаатар: Засгийн газарт цалин нэмэх боломж байхгүй
2018/09/06
Share |

Есдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг 8-32 хувиар нэмсэн. Ингэхдээ багш нарын цалинг 8-14 хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Гэвч багш нар цалингаа ядаж 15-50 хувь нэмүүлэх ёстой хэмээн ажил хаялт зарлаад байгаа билээ. Тиймээс энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 

-Багш нар цалингаа 15-50 хувиар нэмэгдүүлье хэмээн ажил хаялт зарлаад байна. Өнөөдөр гэхэд 33 цэцэрлэгийн багш ажил хаялтад нэгдлээ. Засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авах гэж байна. Цалин нэмэх боломж бий юу?

-Сая Есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин нэмэх эсэх асуудлыг нэлээн удаан хугацаанд ярилцаж байгаад шийдсэн. Энэ хэмжээнээс илүү нэмэхийн бол өр тавина. Өр ямар их хэмжээний дарамт учруулдаг вэ гэдгийг мэдэж байгаа Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж байж цалин нэмнэ гэсэн үг. Өр, зээл ямар их хэмжээний дарамт учруулдагийг хэн хүнгүй мэдэж байгаа. Зээлийн хүү, зээл төлөлт хэцүү. 2012 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар авсан зээлийнхээ хүүнд л 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгээд Сангийн сайдын ажлаа авахад авсан зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөг төлж байсан. Гэтэл Монгол Улсын тэтгэврийн сангийн хэмжээ нийтдээ 1.7 их наяд төгрөг байна. Тэгэхээр нийт ахмадуудад олгодог тэтгэвэр, халамж тэтгэмж бүгд нийлээд 1.7 их наяд төгрөг байхад бараг түүнтэй тэмцэх хэмжээний их мөнгийг зөвхөн авсан зээлийн хүүнд төлж байсан. Үүнийг одоо бууруулж, цэгцлээд явж байна. Тэгэхээр одоо ахиад төсөвт энэ их хэмжээний ачаалал өгвөл өрөө буулгах дарах, биш өсгөх эрсдэлд унана. Тиймээс байгаа хэмжээндээ тааруулж цалин нэмсэн. Одоо удахгүй Улаанбаатарын утааны асуудал ихэснэ. Үүнийг шийдэх, сургууль цэцэрлэг барих гээд асуудлыг хийх ёстой. Тэгэхээр энэ бүхнийг иргэд ойлгож байгаа гэж бодож байна. 

-Тэгэхээр цалин нэмэхгүй гэж ойлгож болох уу?

-Байгаа эдийн засгаа маш сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газарт өөр боломж байхгүй. Бид байгаа бүх боломжоо дайчлаад цалин нэмсэн. Одоо цалинг 50 хувиар нэмнэ гэвэл үндсэндээ 1 их наяд төгрөг. Энэ хэмжээгээр цалин нэмнэ. Нэг их наядаар нь гаргаад явах боломж байхгүй. Бодит үнэ нь тэр. 

Эргээд 2013, 2016 онуудыг аваад үзье л дээ. Баахан мөнгө тараагаад л "Сайн хувьцаа", "Сайн малчин", "Сайн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлээд баахан ажил хийсэн. Үр дүн нь юу болов. Тэгэхээр тийм үргүй зардал гарч байхад Үйлдвэрчний эвлэл дуу хоолойгоо хүргэж явах ёстой. Учир нь эдийн засгийн буруу бодлого явж байна. Тууштай тэмцэх ёстой. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан