2019 оноос МСҮТ-ийн оюутнуудад 70.000 төгрөг олгохоор болжээ
2018/09/07
Share |

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цалин, тэтгэвэр, тэтгэмжүүдийг нэмэхээс эхлээд хөдөлмөр эрхлэлт, МСҮТ-үүдийг дэмжих олон төрлийн бодлого явуулж байна. Хамгийн сүүлийн байдлаар МСҮТ-ийн оюутнуудад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн сар бүр 70.000 төгрөг олгохоор урьдчилсан байдлаар шийдэж төсвийн төсөлд тусгуулсан байна.

            Засгийн газар сүүлийн жилүүдэд мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ, гаднаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулна, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр үндэсний тэтгэлэг 70.000 төгрөг олгоно гэсэн олон зорилтуудыг дэвшүүлсэн. ХНХЯ-ны мэдээлж байгаагаар бол гаднаас авах ажиллах хүчийг 50 хувь болгон бууруулжээ. Ингэснээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөгчид шууд ажлын байртай болох боломжууд нээгдсэн байна. Засгийн газар амласандаа хүрч МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70.000 төгрөг олгох сургаар энэ жил МСҮТ-ийн оюутнуудын элсэлт сайн болсон гэнэ. Одоо ч гэсэн 70.000 төгрөгийн тэтгэлгийн сургаар залуус МСҮТ-үүдэд нэмж элссээр байгаа аж.

Өнгөрсөн хичээлийн жилд МСҮТ-эд 40.000 орчим суралцагч сурч байсан бол энэ жил улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Ер нь 2012 оноос хойш МСҮТ-үүдэд суралцагчийн тоо аажим буурсаар энэ жилтэй золгожээ. Харин энэ жилээс 2012 оныхоо оргил үеийн түвшинтэй очиж дүйх магадлалтай байгааг ХНХЯ-ны эх сурвалж онцолсон юм. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 50, хувийн хэвшлийн 33 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж одоогийн байдлаар нийт элсэлт нь 39.000 хүрчээ. Гэхдээ энэ Засгийн газар 70.000 төгрөгийг хавтгайруулахгүй зөвхөн МСҮТ, политехник коллежийн оюутнуудад олгохоор ирэх оны улсын төсөвт 30.0 орчим тэрбум төгрөгийг тусгуулаад байгаа аж.

МСҮТ-ийн оюутнууд ирэх жилийн нэг сараас 70.000 төгрөгийн тэтгэлэгтэй болохоос гадна үйлдвэрлэлийн дадлагын мөнгө, дотуур байрны хоолны мөнгөө нэмэгдүүлжээ. Мөн ХНХЯ-ныхан хөөцөлдөж МСҮТ-ийн суралцагчдыг үнэ төлбөргүй ном сурах бичгээр хангах болсон байна.

Өнгөрсөн хавар УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос ажлын хэсэг гарч МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжих тодорхой шийдвэрүүд гаргасан. Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд намрын чуулганаар өөрчлөлт оруулж МСҮТ-ийг орлогын олон эх үүсвэртэй болгохоор болжээ. Учир нь өнөөг хүртэл МСҮТ-ийн олсон орлогыг улсын төсөвт татан төвлөрүүлдэг байжээ. Ингэснээр МСҮТ, политехник коллеж орлого олох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд хаалттай байжээ. Орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг болсноор МСҮТ-үүдийн дунд зах зээлийн өрсөлдөөн жинхэнээрээ бий болно. Өнгөрсөн хавар Сүхбаатарын талбайд МСҮТ, коллежуудын үзэсгэлэн худалдаа гарсан. Уг үзэсгэлэн худалдаанд МСҮТ-ийнхэн бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ дэлгэн харуулсан байсан. Хуулийн энэ заалт МСҮТ-ийн хөгжилд үлэмж их нэмэр болно гэж удирдлагууд нь тайлбарлаж байна.

ХНХЯ-ынхан МСҮТ-ийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна цалин урамшууллыг нь ч тодорхой хэмжээнд өсгөж байгаа аж. Өнгөрсөн жил МСҮТ-ийн оюутнууд дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцож бүгд зэрэглэлээ өсгөсөн. Зарим нь шагналт байрт шалгарч Монголын МСҮТ-ийн сургалтын түвшин сайжирч байгааг харуулсан.

Ямар ч байсан Засгийн газар, ХНХЯ-ныхан МСҮТ-ийн талаарх амласан амлалтууд, мөрийн хөтөлбөрийнхөө ихэнхийг нь ажил хэрэг болголоо.

Энэ бүхний үр дүнд МСҮТ, коллежуудын хөгжилд ахиц дэвшил гарах нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан