Б.ГҮНЗАЯА : Цахим орчинд таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна. Хүүхдийнхээ гар утсанд хяналт тавьцгаая
2018/09/07
Share |

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ-аас  “UNFRIEND хөдөлгөөн”-ийг эхлүүлээд байна. Тус хөдөлгөөний элчээр сонгогдон ажиллаж буй “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн, Эрх зүйч, Олон улсын мисс Б.Гүнзаяатай ярилцлаа.

-Таны хувьд энэхүү аян яагаад оролцох болов?

- Нийгэмд сайн сайхныг түгээх зорилгоор нэгдсэн. Иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын тулд хүүхдүүдээ хайрлах ёстой гэж боддог. Энэ аянд нэгдэхээсээ өмнө “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулан гурван жилийн хугацаанд сайн үйлсийн аян өрнүүлж, ирээдүйгээ гэрэлтэй байгаасай гэсэн бодлоор нөлөөллийн ажлуудыг их хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжихийн хэрээрхүүхэд, залуусыг элдэв муу зуршилд донтуулах, тэдний үйл хөдлөл, зургаар дарамтлах, сэтгэл санааны хохирол учруулах хэргүүд ихээр гарах болсон байна. Тиймээс энэ удаагийн ЦЕГ-аас санаачлан, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон ЦЕГ-аас зохион байгуулж буй “UNFRIEND хөдөлгөөн”-ий элчээр ажиллаж байна.

-Цахим орчныг хэрхэн зохистой хэрэглэх ёстой юм бэ?

- Аяны хүрээнд иргэдэд цахим хаягийг хэрхэн хөтлөх зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл өгнө. Иргэд цахим аюулгүй байдлаа хангаад ажилласан тохиолдолд ямар нэгэн кибер халдлагад өртөхгүй, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохгүй байх боломж бүрдэнэ. Тиймээс ЕБС-ийн 700 гаруй сургуулиудад цахим хэрэглээний зохистой орчныг бүрдүүлэх чиглэлээр лекц уншина. Мөн “Selfie Talk” “Nine Talk” зэрэг арга хэмжээг цахим орчинд болон олон нийтийг хамарсан гудамж, талбайд зохион байгуулах болно.  Одоогоор иргэд олон нийтийн дэмжлэгийг авч буй нэг ажил бол “Хар жагсаалт буюу Black list” гэсэн групп ажиллаж байна. Энэ группд эцэг, эхчүүд нийлээд садар самуун, хүчирхийлэлийн үйл ажиллагааг сурталчилдаг группуудыг хамтдаа устгах, репорт хийх боломж бүрдэж байна.

-Иргэддээ хандан анхааруулж хэлэх зүйл байна уу?

- Таны хүүхэд цахим орчинд танихгүй хүнтэй найзалж, танихгүй хүний бичсэн зүйлээр хүмүүжиж байна. Мэдэхгүй хүнтэйгээ хүүхдээ найз болгосноор тухайн хүнд хувийн мэдээллээ их, бага хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Хэзээ нэгэн цагт тэр хувийн мэдээллээр нь таны хүүхдийг, танай гэр бүлийг дарамтлах, халдах зэрэг эрсдэлүүд учирч болзошгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэргүүдээс харахад энэ төрлийн хэрэг их гардаг болсон байна. Тиймээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна. Магадгүй хэн нэгэн танихгүй этгээд таны хүүхдийг цахимаар дарамталж, сүрдүүлж, доромжилж байгааг эцэг, эхчүүд нь мэдээгүй, анзаараагүй ч байж болох юм. Өсвөр насныхан тэр дундаа эцэг эхдээ энэ төрлийн зүйлээ нээлттэй яриад байдаггүй талаар сэтгэл судлаачид ярьдаг юм байна лээ.

 “Unfriend хөдөлгөөн”-ий цаана Монголын ирээдүй болсон хүүхдүүд байгаа учир эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Аюулгүй цахим хэрэглээг бий болгохын төлөө бид нэгдэх хэрэгтэй. Насанд хүрээгүй хүүхдүүд интернет орчинг ашиглаж байна. Гэтэл мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, садар самуун, аллага, хүчин, хар тамхи гэх мэт зүйлсийг хяналтгүй нийтэлж буй нь өсвөр наснынхныг сэдэлжүүлж сонирхлыг нь өдөөж байна. Тиймээс бид одоо л зогсоохгүй юм бол улам л их эрсдэлийг авчрах болно.

-Хориглох тусам улам идэвхжээд байвал яах вэ?

- Аливаа зүйл хоёр талтай. Хийхгүй байснаас л дээр шүү дээ. Олны хүчээр бугшсан асуудлыг гаргаж ирж, таслан зогсоох, хяналт тавихыг эрмэлзэж байна. Иргэд дор бүрнээ ухамсартай хандаж, эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлгээнд “Болохгүй” гэх үзлийг суулгаж өгч, сөрөг талуудыг нь таниулах хэрэгтэй.

Эх сурвалж : Өдрийн сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан