Элчин сайдад горилогчид ба гологдогсод
2018/09/11
Share |

-Б.Хурц БНСУ-ын талд гологдож, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нар Ерөнхийлөгчид "дахин" гологдох уу-

Мэргэшсэн, мэргэжлийн гэхээсээ илүү улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ядахнаа фракц нэг нөхдүүд Элчин сайдаар томилогддог жишиг Монголын хувьд бичигдээгүй хууль болсон. Тухайн улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр Элчин сайдаар томилогддог. Тэгвэл  Элчин сайдад нэр дэвшигчдээс итгэмжлэх жуухаа хамгийн удаан хүлээж баярлан, гомдож суугаа хоёр хүн бол Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар. Тэднийг одоогоос бараг нэг жилийн өмнө Япон, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад санал болгосон ч  Ерөнхийлөгч итгэмжлэх  жуух бичиг өгөхөөс томилохоос татгалзаж, Засгийн газарт өөр нэр дэвшигч оруулж ирэхийг үүрэгдэж байв. Энэхүү шалтгаанаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн албан бичигтээ дурдсан байдаг.

Гэвч тэднийг дахин Элчин сайдад нэр дэвшүүлж, ингэхдээ Г.Тэнгэрийг Авсралид, Н.Чимгүүндарийг ТайландадМонголыг төлөөлүүлэхээр  Засгийн газраас өргөн барьсныг УИХ-аар баталсан ч  мөн  Ерөнхийлөгч  дээр очоод гацаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарт Төрийн тэргүүний зүгээс итгэмжлэх жуух өнөөг хүртэл өгөөгүй байна.

 Элчин сайдад нэр дэвшигчдэд итгэмжлэх жуух бичгээ гардуулах эсэх нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх юм. 

Түүнчлэн Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуухаа хүлээж байгаа хүн бол ТЕГ-ын дарга асан  Б.Хурц. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн газраас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Б.Хурцыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлж байв.  Гэвч, энэ томилгоо УИХ-ын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч Ерөнхийлөгчийн зүгээс түүнд итгэмжлэх жуухаа гардуулаагүй юм. Б.Хурцын томилгоо гацсан шалтгаан нь БНСУ-ын талаас өнөөдрийг хүртэл хариу ирэхгүй байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж буй. Ийнхүү  Б.Хурц, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр  нарын Элчин сайдаар явах хүсэл талаар болж байх шиг.

Үүнтэй зэрэгцээд шинэ Элчин сайдуудын нэрс тодорч, Гадаад хэргийн яам хөл хөдөлгөөнтэй байгаа бололтой. Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа энэ онд дуусч байгаа. Тиймээс дээрх улсад Элчин сайдаар томилогдох сайд нарын нэр тодорч эхэлжээ. Тухайлбал, Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр /Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү/, Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор яригдаж буй гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан