Ц.Отгонбат: Тэдний буудсан сум хүзүү рүү оноод хацраар нэвт гарчихсан
2018/09/13
Share |

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг.  Тэр ч утгаараа Отгонтэнгэр хайрханы урд хормойд байрлах Бадархундага рашаанаас сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ. 

Тэгвэл, иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэлийг нуураас гаргаж авдаг, ашиг хонжоо харсан цэвдэг сэтгэлтнүүд ч байдаг бололтой. Тодруулбал, Өнгөрсөн амралтын гарагт буюу энэ сарын 9-нд Бадархундага нуураас авсан байж болзошгүй шуудайтай юм үүрсэн, шумбагчийн хувцастай үл таних гурван этгээд мөргөн залбирах гэж очсон иргэд рүү гал нээж, нэг иргэний хүзүүн тус газар нь буудаж шархдуулаад, машиныг нь унаад зугтсан талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. 

Тус хэргийн талаар ЦЕГ-ийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодруулахад, "Энэ сарын 9-ний өдөр "Отгонтэнгэр хайрханы ойролцоо нэг залуу, хоёр хүн буудчихаад машиныг нь унаад зугтчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл" ирсэн байдаг. Дуудлагийн дагуу Завхан аймгийн Цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч тус хэргийг үйлдсэн сэжигтэн этгээд Баян-Өлгий аймгийн харъяат 31 настай эрэгтэй  “Т”, 22 настай “Т” нарыг баривчилж саатуулсан. Галт зэвсэг ашиглан хүн гэмтээж, машин хулгайлаад зугтсан Улаанбаатар хотын харъяат 25 настай эрэгтэй “Д”-г шуурхай эрэн сурвалжилж  тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс баривчилсан. Одоо Завхан аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа" гэв. 

Харин дараа нь бид тухайн өдөр хүзүүндээ буудуулан, өдгөө Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй Ц.Отгонбаттай уулзаж цөөн хором ярилцлаа. 

-Та хэзээ хотод ирсэн бэ. Бие нь яаж байна?

-Өчигдөр орой хотод ирсэн. Аймагт байхдаа цус тогтоох эмчилгээ хийлгэсэн болохоор одоо гайгүй байна. Гэхдээ ярихад хүндрэлтэй, хэцүү байна. Нэг талын шүднүүдийг маань авна. Бас хэлэнд оёдол тавина гэсэн.

-Та яг аль хэсэгтээ буудуулсан юм бэ?

-Сум нь хүзүүнд оноод, хацраар нэвт гарчихсан. 

-Тухайн өдөр юу болсон талаар ярихгүй юу?

-Тухайн өдөр би ах дүү нартайгаа хамт Отгонтэнгэр хайрханд мөргөхөөр очсон. Биднийг очиход нэг машин зогсож байсан. Машины хажууд зогсож байсан хүмүүс нэг ууттай юм машиндаа хийчихээд гүйгээд явчихсан. Араас нь манай хоёр дүү гүйгээд явчихаар нь залуучууд уралдаж гарах гэж байгаа юм байхдаа гэж бодоод нэг их юм бодоогүй. Гэтэл хоёр дүү маань энэ хүмүүс их сэжигтэй байна. Сая тэр чулуун овоон дотор нэг юм нуучих шиг боллоо гэсэн. Тэгээд тэрийг нь гаргаад үзсэн чинь усанд шумбадаг 3 ширхэг усны хувцас уутанд хийгээд булчихсан байсан. Тэгээд бид нар зугтсан хоёрыг нь барьж аваад хүлсэн. Харин гурав дахь хүн нь бид нарыг хараад бууж ирэхгүй байснаа гэнэт машин руу гүйгээд машиныхаа цонхыг хагалж хувцасаа авч өмсөөд бидэн рүү буудаад над дээр ирж ална гэж сүрдүүлэн машины маань түлхүүрийг авч, машин унаад зугтчихсан.

-Сэжигтнүүд гурвуулаа явж байсан юм уу. Та хэдүүлээ явж байсан бэ?

-Хоёр Казак, нэг Монгол хүн байсан. Харин би ах дүү нартайгаа арвуулаа явж байсан. Тэднийг бодвол олуулаа байсан болохоор тийм муухай хүний санаанд багтамгүй зүйл хийж байгаа залуусыг хараад зүгээр явуулчихаж болохгүй гэж бодсон. 

Сэжигтнүүдээс эд мөрийн баримтаар хоёр шуудай мөнгөн эдлэлийг хурааж авсан байна. Хэргийн урьдчилсан мэдүүлгээр мөнгөн эдлэлийг Отгонтэнгэр уулын Бадархундага нуурнаас авсан гэж тэд мэдүүлсэн аж. Харин бусад руу гал нээж гэмтээн, автомашиныг унаж зугтаасан сэжигтэн Д нь өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан Улаанбаатар хотын онцгой байдлын 105-р ангид усанд шумбагч, аврагчаар ажиллаж байгаад 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн нэгэн байжээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан