”Буянт-Ухаа-2”-т 972 айлын орон сууц ашиглалтад орно
2018/09/14
Share |

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Буянт-Ухаа 2” хороололд шинээр баригдаж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцаж хяналт хийлээ. Нийт 18 барилга бүхий тус төсөл арга хэмжээг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 80%-тай үргэлжилж байна.

2018 оны 10 дугаар сарын 31-ний дотор буюу гэрээний дагуу төлөвлөсөн хугацаанд хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ. Засгийн Газрын 2018 оны 81 дүгээр тогтоолын дагуу Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж эхэлсэн, ажил нь зогссон барилгуудыг дуусгаж, ашиглалтад оруулах ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг БХБ-ын Яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр дэд сайдын хамтаар 5 дахь удаагийн хяналт хийж, холбогдох шаардлагуудыг тавьж ажиллалаа.

БХБ-ын дэд сайд ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компаниудын удирдлагууд болон инженер техникийн ажилтнуудтай газар дээр нь уулзаж, мэдээлэл авахын зэрэгцээ Хөгжлийн Банкнаас шийдвэрлэх тус төсөл арга хэмжээний барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг түргэсгэх,мөн уг хорооллыг дулаанаар хангах, эх үүсвэрийг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг БХБ-ын яамнаас анхаарч ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч талынхны хувьд ажлын хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, талбайн зохион байгуулалтын асуудлыг нэн түрүүнд тавьж, салбартаа үлгэр жишээ болж ажиллах, мөн барилгын чанарт онцгой анхаарч, мэргэжлийн алдаа дутагдал гаргалгүй, цаг уур болон бусад үүсч болох эрсдэл, нөхцөл байдлыг сайтар тооцон ажлаа хуваарилж товлосон хугацаандаа багтааж хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Иргэдээ хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах ажил нь төрөөс баримталж буй гол бодлогуудын нэг юм. Мөн бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүл, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал нь зах зээл дээр барьж борлуулагдаж буй орон сууцнаас худалдан авалт хийх боломжгүй, ипотекийн болон бусад төрлийн зээлд хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа төлбөр, зээлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх асуудал. Тийм ч учраас Засгийн Газраас өнөөгийн нөхцөл байдал болон дэлхийн улс орнуудын туршлагад үндэслэн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой зөв шийдэл гэж үзэж байна. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харахад Улаанбаатар хотод 16,000 хөдөө орон нутагт 4000 нийт 20 000 айлын түрээсийн орон сууцны эрэлт байна гэсэн судалгаа гаргасан байна.

Энэхүү бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь “Буянт-Ухаа 1, 2” хорооллууд бөгөөд энэхүү төсөл цаашид үргэлжлэхээр төлөвлөгдсөн юм.

Засгийн Газрын 2018 оны 81 дүгээр тогтоолын дагуу Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдаж эхэлсэн ажил нь зогссон барилгуудыг дуусгаж, ашиглалтад оруулах ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг БХБ-ын Яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсэг өнөөдөр дэд сайдын хамтаар 5 дахь удаагийн хяналт хийж, холбогдох шаардлагуудыг тавьж ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан