Бангладеш Улс дахь Монгол Улсын өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа
2018/09/14
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Насреен Фатема Ауалыг хүлээн авч уулзлаа.

    Тэрбээр хоёр орны парламент, худалдаа бизнес, иргэд хоорондын гээд олон салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй хатагтай Насреен Фатема Ауалд талархал илэрхийллээ.

    УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд хатагтай Насреен Фатема Ауал талархал илэрхийлээд “Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, бизнесийн харилцааг идэвхжүүлэхэд тулгамдаад байгаа асуудал бол виз. Бангладеш Улсын иргэд, бизнесмэнүүд Монгол Улсын бизнесийн орчныг ихээхэн сонирхож, хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байдаг ч визний асуудал тун хүндрэлтэй байдаг юм. Иймд уг асуудлыг шийдвэрлэх, визний нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр талууд санаачилга гаргах нь зүйтэй гэж үзэж байна” гэв. Ажиллах хүчний солилцоо, эм зүйн салбар, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломж Бангладеш Улсад бий, мөн Монгол Улсаас төрөл бүрийн түүхий эд худалдан авах сонирхолтой байдгийг дэлгэрэнгүй танилцууллаа.

    Өнгөрсөн оны 4 дүгээр сард Бангладеш Улсын Дакка хотноо болсон Олон улсын парламентын холбооны 136 дугаар ассамблейд Монгол Улсын төлөөлөгчид оролцох үеэр халуун дотноор хүлээн авч, дэмжлэг үзүүлсэнд УИХ-ын дарга М.Энхболд талархал илэрхийллээ. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт бөгөөд энэ хүрээнд Бангладеш Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байдгийг дурдаад “Монгол, Бангладеш хоёр орон газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн хувьд бэрхшээлтэй ч хоёр улс эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй” гэв.

    Хоёр орны бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, холбож өгөх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад УИХ-ын дарга талархаад парламентын зүгээс бүрэн дэмжихээ илэрхийллээ. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх бололцоо бий гэдгийг тэмдэглэв.

    “Хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал. Парламентын гишүүдийг уулзуулж, нөхөрлөлийг бэхжүүлэх, бие биенээс суралцах, туршлага солилцох нь чухал нөлөөтэй гэж бодож байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

    Бангладеш Улсад саяхан монгол уран зураг, мөнгөн эдлэлийн үзэсгэлэн гарсан бөгөөд иргэдийн сонирхолыг ихээхэн татаж байсан талаар хатагтай Насреен Фатема Ауал дуулгаад Бангладешийн уран зураачид Монгол Улсад уран бүтээлийн аялал хийх сонирхолтой байсныг танилцуулав.

    Уулзалтын үеэр хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, соёл боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Уулзалтад УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс байлцлаа. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан