Багш нарын үндсэн цалин дээр олон нэмэгдэл нэмэгддэг
2018/09/14
Share |

Багш нарын ажил хаялт хэрээс хэтэрч хүүхдүүдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна.

Цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй тэдний хүсэл сонирхол үнэндээ бодит байдал дээр боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар энэ оны 9-р сарын 1-нээс багш, сувилагчдын цалинг 8-12,3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ 74,912 багш ажилчдын цалин нэмэгдэж байгаа бөгөөд 8 хувийн нэмэгдэл нь 42 мянган төгрөг, 12.3 хувийн нэмэгдэл нь 75 мянган төгрөгөөр нэмэгдэж өнөөдрөөс багш нарын гарт очихоор болсон гэдгийг салбарын сайд нар мэдэгдлээ. Үндсэндээ бол 4 жил нэмээгүй цалинг сая нэмсэн. Мөн ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс ахин цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай зөвшилцсөн бөгөөд нэмэгдүүлнэ гэдгээ ч засгийн газраас мэдэгдсэн.

Багш нарын үндсэн цалин хамгийн бага нь 535 мянган төгрөг. Гэхдээ энэ нь ажилласан жил, албан тушаалын зэрэглэлээсээ хамаараад өөр өөрөөр дээшээ нэмэгддэг гэдгийг тодотгоё.

Тэгвэл хамгийн бага үндсэн цалин буюу 535 мянган төгрөг авдаг багш нар засгийн газраас нэмэгдүүлсэн 8-12.3 хувийн нэмэгдэл нэмэгдээд үндсэн цалин нь 612.904 төгрөг болж байна. Үүн дээр багш нарт илүү цагийн мөнгө, тээврийн зардал, анги даалтын 10 хувь, заах аргын, дэвтэр засалтын мөнгө, кабинетын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 10-15 хувь, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 10-20, хувь, зуны гурван сард амардаг ч 48 хоногийн  цалин нэмэгддэг, 5 жилд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдлүүд зэрэг бас ч гэж багагүй хэмжээний нэмэгдэл багш бүрт өөр өөрөөр цалин дээр нь нэмэгддэг аж.

Энэ бол зөвхөн багш нар ийм хэмжээний цалингаар ажиллаж байгаа дүр зураг гэвэл бас биш. Бусад салбарт ч ажиллаж буй хүмүүс ийм л хийсэнээрээ авдаг цалингийн тогтолцоотой.

Тиймээс өнөөдөр дуулиан шуугиан, жагсаалыг дарах зорилгоор “цалин нэмэх” шийдвэр хэрэв зээ гаргавал асуудлыг шийдэх бус эсрэгээрээ улс орны эдийн засгийг хүнд нөхцөл байдалд оруулна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг.

Цалинг үнийн өсөлтийн түвшинээс илүү хувиар нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөх эрсдэлтэй. Угаасаа энэ эрсдэлийг бодит утгаар нь хэрэгжүүлчих хүмүүс “цалин нэмэх нь үү” гээд хүлээж байгаа. Угтаа бол төгрөг цаас л болох учраас цалин нэмүүлсэн албан хаагчдад ч бараа үйлчилгээнийхээ үнийг нэмсэн  хувийн хэвшилд ч аль алинд нь бодит ашиг очихгүй. Иймд цалинг тооцоо судалгаанд суурилаад үнийн өсөлттэй уялдуулж, хөөсрүүлэхгүйгээр нэмээд явах нь зөв хувилбар.

Эцэст нь хэлэхэд Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол,шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж,цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгсөн.

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ нөхцөлд  эхний ээлжинд 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өгөөд байна.

Иймд бодит нөхцөл байдлыг ухамсарлаж Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих асуудалд эхлээд анхаарцгаая...

Б.Сонор 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(202.179.27.125)
нэмэгдлүүдээ тооцохоор өнөөгийн хүмүүсийн дундаж цалин байна, яагаад заавал багш нарыг онцлох ёстой гэж. Хүсээд байгаа 1600000 гэдэг компаний маш чадвартай менежерийн цалин шүү, өглөөнөөс орой хүртэл тасралтгүй ажилладаг, зуны 3 сар амардаггүй хүний цалин . Энэ дүйвээн дунд ямар ч ур чадваргүй, цагаа өнгөрүүлсэн багш ийм өндөр цалин авна гэж шударга уу. Тэгээд ч эд нар нэг зүйлээ хэдэн 10 жил давтан ярина гэхээр яиар ч хөгжил харагдахгүй байнаа .
2018-09-15 13:46:00
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан