С.Аригун: “Далан давхар”-ын шарилуудыг нүүлгэн шилжүүлж байна
2018/09/19
Share |

Сүүлийн жилүүдэд “Далан давхар”-ын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, оршуулгуудыг нь чандарлан уг газарт бүтээн байгуулалт хийх тухай яригдаж эхэлсэн.  Тодруулбал, “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно, орон сууцны хороолол барина, дэд станц барина гэх мэт зүйлс яригдсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл, ойр орчмын оршин суугчид нь "далан давхарын шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн бололтой. Шарилуудыг гаргаж ирээд хар уутаар бүтээгээд зөөгөөд байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Мэдээллийн дагуу бид далан давхарт очиход, ногоон эрээн ажлын хувцастай хүмүүс экскаватор оруулж, шарилуудыг шилжүүлж байлаа.

Энэ талаар захирагчийн ажлын албаны мэргэжилтэн С.Аригунаас тодрууллаа.

-Шарилуудыг яагаад нүүлгэн шилжүүлж байгаа юм бэ. Хэзээнээс эхэлсэн бэ?

-Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах, 21392 айл өрхийг 4КВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх, техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй 110/10 кВ-ын 2х40 мВА чадал бүхий "Хүчит шонхор" дэд станцын барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа учраас нүүлгэн шилжүүлэх ажлыг өнөөдрөөс (өчигдрөөс) эхлүүллээ.

-Бүх шарилыг нүүлгэн шилжүүлэх юм уу?

-Үгүй. Зөвхөн барилга барих зурвас газарт орсон шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ.

-Барилга барих зурвас газар нь хэдий хэр хэмжээний газар вэ?

-100x160-ын харьцаатай газарт нүүлгэн шилжүүлэх ажил хийж, нүүлгэн шилжүүлэлт хийхээр төлөвлөсөн. 

-Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож зөвшөөрөл авсан юм болов уу?

-Барилгын ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож, уулзсан. Ёс заншлын дагуу мэргэжлийн байгууллагууд чандарлахаар болсон. Энэ газарт ойролцоогоор 42 мянга гаруй шарил  байдаг ч  зарим нэг нь  эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон байна.

Шарилын чулуунууд нь хагарч, бутраад танигдахын аргагүй болчихсон байгаа байдал

  Тиймээс бид яг барилгын ажил явагдах зурвас газарт байгаа хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, хэн гэдэг нь танигдахаа больсон шарилуудыг таниулах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, нээлттэй зар явуулж, энд ах, дүү хамаатан садан нь байдаг хүмүүстэй уулзаж байгаа ч одоог хүртэл хэн гэдэг нь тогтоогдоогүй, ер нь тогтоогдох боломжгүй шарилууд үлдсэн. Тиймээс өнөөдрөөс эхлэн тэдгээр шарилуудыг мэргэжлийн баг ухан чандарлан суваргад залах ажлыг эхлүүллээ. Бусдаар бол бид нэр, мэдээлэл нь тодорхой байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож зөвшөөрөл авч байж хөндөнө.  

-Зарлал өгсөн гэсэн. Ойролцоогоор хэчнээн хүн ирж уулзсан бэ?

-Өнөөдрийн байдлаар 400 гаруй хүн ирж уулзсан. 

-Ар гэрийнхэн нь яаж хүлээж авч байна?

-Бараг ихэнх нь эерэгээр хүлээж авч байгаа. Ойролцоогоор 400 гаруй хүн бидэнтэй ирж уулзсан. Энд байгаа хүмүүсийн ар гэрийнхэн гэх хүмүүс ихэвчлэн настай хүмүүс байдаг юм байна лээ. Байгаа байдал орчин нөхцлийг нь хараад шууд л шилжүүлж, чандарлахыг зөвшөөрч байгаа. Учир нь энд байгаа шарилуудын яг дээр айлууд хашаа татаад буучихсан байгаа. Тэрийг харсан хүмүүс их эмзэглэж, "Айл бүр гадна 00-той байгаа гэхээр бохир нь манай талийгаачийн толгой дээр урсаж ирнэ гэсэн үг. Тиймээс яаралтай шилжүүлж өгнө үү" гэж хүсэлт тавьсан хүмүүс ч олон байгаа.  

-Барилга барих газарт Хятад хүмүүсийн шарил бас байх шиг байна. Эднийг яах вэ?

-Хятадын Элчин сайдын яаманд зөвшөөрөл авахаар хандсан. Одоогоор хариу ирээгүй байна. Хариу ирэхээр бид тухайн хүмүүсийн шарилыг хөндөнө.

Т.Гэрэл

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан