Монгол Улс, АНУ 14 жилийн дараа харилцааны шинэ шатанд гарснаа зарлалаа
2018/09/20
Share |

- АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

УЛААНБААТАРЫН УСНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ $350 САЯЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ ШУУДРАВ 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цагаан ордон"-ы урилгаар АНУ–д энэ өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Түүний айлчлал АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй албан ёсны хэлэлцээ хийснээр эхэллээ.

Хэлэлцээний үр дүнд төлөөлөгчид хоёр орон шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн үндэс суурийг тавьж буйгаа зарлалаа.

 

2004 онд буюу одоогоос 14 жилийн өмнө Монгол Улс, АНУ Хамтарсан тунхаглал гаргахдаа Иж бүрэн түншлэлийн шинэ үеийг зарлаж байсан бол өнөөдөр Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн суурийг тавьж байгаагаараа онцлог юм.

Энэ тухай Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар сэтгүүлчдэд өгсөн тодруулгадаа “Шат ахисан түншлэлийн хүрээнд хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлж, өргөжүүлэх бөгөөд хамтын ажиллагааны замын зураг баримт бичиг гарна. Харилцааны түвшин шат ахиснаар Монгол Улс, АНУ-ын соёл, хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагаанууд өргөн хүрээнд хийгдэх болно. 

Мөн өнөөдрийн хэлэлцээгээр АНУ-аас Мянганы Сорилтын Сангийн (МСС) хүрээнд Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээний асуудлыг ярьж шийдэж байна.  МСС-ийн энэхүү тусламжийн хүрээнд манай улсын тулгамдсан асуудлын нэг болох Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал шийдэгдэнэ. Бид анх удаа саарал ус ашиглах технологи хэрэглэж эхэлнэ. Дэлхийн олон оронд энэ технологи нэвтэрсэн ч монголчууд өнөөдрийг хүртэл ийм технологигүй явж ирсэн. 

Энэ төсөл хэрэгжиж эхлэх гэж буй нь хоёр орон бие биедээ ээлтэй хандаж буйн хамгийн тод илрэл болж байна” гэж ярилаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар руу чиглэсэн шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байвал 2030 он гэхэд нийслэлд усны асуудал хүндэрнэ гэх урьдчилсан тооцоолол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСС-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос “Эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн судалгааг бид 2015 онд хийсэн. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын усан хангамжийн эрэлт, нийлүүлэлт ойрын хугацаанд тэнцэж, цаашид хомсдол үүснэ гэсэн дүгнэлт гарсан” гэж мэдээлж байсан юм.

МСС-ийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын газрын доорх усны ордуудыг түшиглэн 50 ширхэг худаг гаргах бөгөөд мөн олон шатлалтай, дэвшилтэт технологитой ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах юм байна.

Шинээр байгуулсан эх үүсвэрүүдийг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ус дамжуулах шугам хоолой, өргөх станц, усан сан зэрэг бусад шаарлагатай дэд бүтцүүдийг барьж байгуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотод саарал ус ашиглах технологи нэвтэрснээр эхний ээлжинд Монгол Улсын усны нийт хэрэглээний дөрөвний нэг орчим хувийг ашигладаг цахилгаан станцын хэрэглээнд зарцуулахаар төлөвлөж буй талаар албаны эх сурвалжууд дурдсан юм.

МОНГОЛ УЛС ФЛОРЕНС ХАР ШУУРГАНД ӨРТСӨН ИРГЭДЭД 100 МЯНГАН ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзах үеэрээ АНУ-ын зүүн өмнөд хэсгийн зарим мужид болж буй Флоренс хар шуурганы улмаас хохирсон иргэдэд 100 мянган ам.долларын үнэ бүхий буцалтгүй тусламж өгч буй талаараа дуулгасан байна.

Флоренс хар шуурганы улмаас олон хүний эрдэнэт амь нас үрэгдэж, 1.7 сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болоод байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар 100 мянган ам.доллар бүхий тэмээний ноосон хөнжлийг шуурганд өртсөн иргэдэд зориулж илгээхээр болжээ.

Өнөөдрийн уулзалт, хэлэлцээний төгсгөлд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Монгол Улсын үзүүлж буй тусламжинд талархаж буйгаа дараах байдлаар илэрхийлжээ.

 

View image on Twitter
View image on Twitter

Great meeting Mongolian PM @UKhurelsukh at the @WhiteHouse. Discussed Mongolia”s continued support for NATO’s Resolute Support Mission in Afghanistan & opportunities for bilateral trade & investment. Thanked him for $100K gift of blankets to those affected by Hurricane Florence.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү айлчлалын хүрээнд маргааш Олон Улсын Валютын Сангийн захирал Кристин Лагард, Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг өндөр дээд албаны хүмүүстэй уулзана.

www.ikon.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан