Мүн Жэ Ин: Бид цөмийн заналхийллээс ангид, энх амгалан улс орныг хойч үедээ өвлүүлнэ
2018/09/20
Share |

Өмнөд Солонгосын төрийн тэргүүний сүүлийн 11 жилд Пхеньянд хийж буй анхны айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Пхеньянд хүрэлцэн ирсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг онгоцноос буухад Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун биечлэн угтан авч хоёр Солонгосын тэргүүн нар тэврэлдэн уулзсаныг дэлхийн ХМХ-үүд онцлон мэдээлсэн юм.

Ким Чен Ун, Мүн Жэ Ин нарын албан ёсны хэлэлцээ Пхеньян хот дах Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны байранд 2 өдөр үргэлжилж үр дүнгээр нь талууд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Умард Солонгос Тончан-ли дах пуужин хөөргөх талбайгаа хааж Йонбён дах цөмийн объектуудаа бүрэн устгахаа амлав. Ингэхдээ Умард Солонгос холбогдох улсын шижээчдийн хараан дор пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талбай болон Тончан дах пуужин хөөргөх талбайг хаах юм.

Хоёр орны тэргүүн нар энэ онд багтааж төмөр болон авто замыг хоёр улсыг зааглаж буй цэрэггүй бүсээр дамжуулан холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцов. Энэхүү төсөл нь Транссолонгосын замыг Транссибирийн замтай холбож Умард Солонгосоор дамжуулан Европ болон Орос руу ачаа тээвэрлэх боломжийг хангах зорилготой юм.

Түүнчлэн хоёр тал цэрэггүй бүсээс цэргээ гаргаж Панмүнжом хилийн бүсийн ажилтнуудын зэвсгийг хураах, цэрэггүй бүсийн ойролцоо цэргийн сургуулилт хийхээ зогсоохоор тохирч дээд хэмжээний уулзалтын дараа гарын үсэг зурсан цэргийн хэлэлцээрээр баталгаажууллаа.

Ким Чен Ун Сөүлд ойрын үед айлчлахаа амласан бөгөөд энэ нь Умард Солонгосын удирдагчийн Өмнөд Солонгост хийх анхны айлчлал болох юм гэж Ким онцоллоо.

Хоёр улс 2032 оны Зүуны Олимпийг хамтран зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Солонгос үндэстний хувь заяаг хэлэлцсэн албан ёсны яриа хэлэлцээг урлагтай хослуулсан нь олны анхаарлыг татлаа. Эхний өдрийн хэлэлцээний дараа хоёр Солонгосын тэргүүн нар Пхеньяны их театрт Пёнчаны өвлийн Олимпийн үеэр Өмнөд Солонгос тоглолтоо хийсэн “Самжиен” чуулгын концертыг үзэж сонирхолоо. Үзэгчид хоёр тэргүүнийг гурван минутын туршид алга ташин мэндчилсэн аж.


Хоёр дах өдрийн хэлэлцээний дараа Ким Чен Ун, Мүн Жэ Ин нар “Тэдоган” загасны захын ресторанд пхеньянчуудтай хамт үдийн зоог барьж Умард Солонгост үржүүлсэн хилэм загасны аквариумыг үзэж сонирхолоо.  Умард Солонгост хилэм загасыг 1990 оноос хойш үржүүлж байгаа аж.


Мөн өдрийн орой Пхеньян хотноо дэлхийд хамгийн их хүн оролцсон гимнастикийн үзүүлбэрийг “Майн өдөр” нэртэй стадионд үзэж сонирхожээ. Энэхүү суртал ухуулгын “Гайхамшигт орон” үзүүлбэрийг БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 9 дүгээр сарын 9-ний өдөранх үзүүлжээ. Мүн Жэ Ин хэдэн арван мянган гимнастикчдийн оролцсон үзүүлбэрийг үзэхээр цугларсан 150 мянга орчим солонгосчуудад хандан үг хэлсэн бөгөөд Сөүлд шууд дамжуулсан аж.

Бид цөмийн зэвсгээс ангид, цөмийн заналхийллээс ангид, энх амгалан улс орныг хойч үедээ өвлүүлэх амлалт өглөө хэмээн цугласан олонд хандан хэллээ.


Пүрэв гарагийн өглөө Мүн Жэ Ин, Ким Чэ Ун нар Солонгосын хойгийн хамгийн өндөр уул болох Пэкду ууланд хамт ууланд гарахаар эрт хөдөлжээ. Тэд цаг агаар тогтуун байвал галт уулын тогоонд тогтсон “Тэнгэрийн Нуур” буюу Чонжи нэртэй нууранд очих юм. Мүн Жэ Ин Ки Чен Унтай анх өнгөрсөн  4 дүгээр сард уулзахдаа энэхүү ууланд авирах хүсэлтээ илэрхийлж байсан бөгөөд хойг дээр хамгийн өндөр Пэгду уул Хойд Солонгосын Хятадтай хиллэх зааг дээр байдаг юм.

Ийнхүү хоёр Солонгосын тэргүүн нарт илүү дотно хувийн харилцаа үүсгэх зорилго бүхий  нэг өдрийн аялал хийснээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айчлал өндөрлөх юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан