Монголын ардчиллыг үнэлсэн АНУ-ын $350 саяын буцалтгүй тусламжийн гэрээнд ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2018/09/21
Share |

 АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна - 

“Улаанбаатар хотын нийт усны хангамжийг нэмэгдүүлэх гэрээг байгуулах зам дардан байгаагүй. Монгол Улсаас маш их хүчин чармайлт шаардсан 3.5 жилийн ажлын үр дүн өнөөдөр гарлаа” гэж Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн хооронд байгуулах хоёр дахь гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос баяртайгаар мэдэгдсэн юм.

Тодруулбал,  Монгол хүн бүрт хамаатай усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Улаанбаатарын цагаар Пүрэв гарагийн 8.00 цагт гарын үсэг зурж Хамтарсан мэдэгдэл гаргалаа.

 
 
 

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурснаар Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах хөтөлбөрт голлон зарцуулагдана. Мөн Улаанбаатарчууд бидний хэрэглэж буй гүний усыг дахин ашиглах саарал ус боловсруулах үйлдвэр байгуулахад зориулах юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт 50 шинэ гүний худаг гаргана. Үүгээрээ Улаанбаатар хотын тасралтгүй өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангахаас гадна ус дамжуулах хоолой, усан сан, өргөх насос зэргийг барьж байгуулах юм.

Өнөөдөр зурж буй энэ гэрээ нь БНХАУ-ын тусламжаар барьж байгуулах шинэ Төв Цэвэрлэх Байгууламжтай хамтарсан нэг цогц төсөл болж байгааг тодруулж хэлэх хэрэгтэй. Үндсэндээ Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, хэрэглэсэн усаа дахин ашиглах эдийн засгийн үр ашигтай энэхүү төсөлд нийтдээ 650 сая ам.доллар зарцуулагдана гэсэн үг. Тодруулбал, АНУ-ын Мянганы Сорилтын Сангаар олгогдох буцалтгүй тусламж болох 350 сая ам.доллар, БНХАУ-ын 300 сая ам.долларын Цэвэрлэх байгууламжийн төсөлтэй нэгдсэн цогц хөтөлбөр болж байгаа юм” гэв.

 

 

Түүх сөхвөл, 2014 онд Мянганы Сорилтын Сангаас (МСС) Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хоёр дахь хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болсноо дуулгаж байжээ. Ингэхдээ хоёр дахь компакт гэрээг үр ашигтай зарцуулах төслийн саналыг ирүүлэхийг хүссэн байна. Үүний хүрээнд 2015 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж буй хүчин зүйлийн судалгааг Монгол, Америкийн баг хамтран хийж усны нөөц, хангамжийн асуудал манай хамгийн тулгамдсан асуудлын нэг болохыг тогтоожээ.

МСС-ийн хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын усны асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Учир нь энэ төслийг хэрэгжүүлэх явцад усны үнэ цэнийг бүгд нийтээрээ ойлгон хүлээн зөвшөөрч, ухаалаг, хэмнэлттэй зарцуулалт руу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд шилжих шаардлагатай болно. Улмаар усны үнийн бодит үнэлгээг тогтоох ёстой. Энэ нь Монгол Улсын нийт эдийн засагт ч, байгаль орчинд ч ээлтэй бөгөөд хамгийн гол нь өсөн нэмэгдэж буй хүн ам найдвартай цэвэр усаар тасралтгүй хангагдах боломж бүрдэж байна” гэж энэ гэрээг анхнаас нь хийх хүртэл оролцож, ахалсан хатагтай Э.Содонтогос ярьж байлаа.

АНУ-ын ард түмний татвар төлөгчдөөс бүрдүүлсэн мөнгийг Улаанбаатарын усны хангамжийг сайжруулах төсөлд зарцуулах шийдвэр гаргасан нь Монголын үлгэр дуурайлал бүхий ардчиллыг үнэлж буй явдал гэж мөн албаны хүмүүс онцолж байв.
 

МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ГАРГАСАН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД:

"Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав" гэжээ. 

“ӨРГӨТГӨСӨН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”-ийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.

МОНГОЛЫН НООЛУУРАН БОЛОН ОЁМОЛ, СҮЛЖМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД ТАТВАРГҮЙ НИЙЛҮҮЛЭХ ДЭЭР ДЭМЖЛЭГ ХҮСЭВ

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар өнөөдрийн уулзалтын үеэр Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын дүнд хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө тууштай байхаа харилцан нотолжээ. 

Дээрх зорилгын хүрээнд талууд Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай Замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэн хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр АНУ-ыг Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг уриалсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсныг мэдээлж, дэмжлэг хүссэн юм.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны удирдлагуудтай энэ өдөр уулзлаа.

Түүний айлчлал маргааш Мянганы Сорилтын Сангийн төлөөлөл болон Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсантай холбогдох уулзалт зэргээр үргэлжлэх болно.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан