Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео бараалхав
2018/09/21
Share |

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бараалхаж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын дүнд хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө тууштай байхаа харилцан нотлов.

Дээрх зорилгын хүрээнд талууд Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр АНУ-ыг Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг уриалав.

Мөн Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсныг мэдээлж, дэмжлэг хүсэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээ байгуулагдсаныг хоёр тал уулзалтынхаа үеэр цохон тэмдэглэв. Энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монголчуудын нийгмийн амьдралыг сайжруулахад нэн хэрэгцээтэйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон дурдлаа. Тэрээр хоёр орны ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхээ нотолж, Америкийн Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. МСК-ийн хүрээнд олгогдож буй энэхүү тусламж нь сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, хүн арддаа хөрөнгө оруулалт хийж буй Монгол Улсын тууштай зорилтыг дэмжиж буйн илэрхийлэл хэмээн америкийн тал онцлов.

Монгол, Америкийн улс төрийн харилцаа хоёр болон гурван талт олон механизмаар улам бүр бэхжиж, талуудын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа өргөжиж, агуулга нь гүнзгийрч байгааг монголын тал тэмдэглэж, хоёр орны батлан хамгаалах, энхийг сахиулах хамтын ажиллагаа нь үүний нэгэн тод жишээ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс нь энхийг эрхэмлэгч нээлттэй гадаад бодлого явуулдаг бөгөөд дэлхий дахин, ялангуяа өөрийн орны оршин байгаа Зүүн Хойд Азийн бүс нутагтаа тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө тууштай байгааг нотолж, Солонгосын хойг дахь цөмийн асуудлыг эв зүй, яриа хэлцээний замаар зохицуулахад зоримог шийдвэр гаргаж, амжилтад хүргэсэн Ерөнхийлөгч Д.Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нарт баяр хүргэв.

Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах амаргүй үйл явцыг дэмжиж байгаад Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Монгол Улс энэхүү эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд цаашид ч хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэв.

Монол, Америкийн харилцаанд иргэд хоорондын хэлхээ холбоог улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө тууштай байгаагаа талууд нотолж, энэ хүрээнд 2019 оныг Монгол, Америкийн залуучуудын жил болгон зарлах, Энхтайвны корпусын сайн дурынхны тоог нэмэгдүүлэх, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх зэрэг ажил, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов. Америкийн тал манай иргэдийг H2 визийн хөтөлбөртөө хамруулж байгаа бөгөөд хоёр тал АНУ-ын визгүй зорчих хөтөлбөрт хамрагдах асуудлыг эхлүүлж, АНУ-ын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтын дагуу гадаадын иргэн зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмж авах хязгаарлалтад үл хамаарах улсын жагсаалтад Монгол Улсыг оруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Хоёр тал уулзалтын үеэр мөн эрчим хүч, мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх, цахим дэд бүтцийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан