О.Лхагвацэдэн: Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар бүртгэнэ
2018/09/24
Share |

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж байгаа "Буянт ухаа-II" хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Уг сууцны барилгын явц болоод тус орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур нөхцөл тавигдах, хэзээнээс иргэдийн материалыг авах талаар БХБЯ-ын Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.

-Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барих ажил ямар шатандаа явж байна. Иргэдийн дунд барилгын явц удаашралтай байна гэсэн яриа байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү. Товлосон хугацаандаа ашиглалтад орно биз дээ?

-Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барих ажил төлөвлөсөн хугацаандаа явж байна. Одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Гадна тохижилт, пассадын ажил хийгдэж байна. Тус хорооллын барилгын ажилтай өнгөрсөн долоо хоногт Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр очиж танилцсан.

-Буянт ухаа-II хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууц барихтай холбоотой санхүүжилт нь Хөгжлийн банкнаас хамааралтай байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцад хамрагдах иргэдэд тавих шалгуурт өөрчлөлт орсон уу. Ер нь ямар шалгуур нөхцөл тавигдах юм бэ?

-Улаанбаатараас гадна Орхон, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгийг хамарсан 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа. Эдгээр орон сууцны барилгын ажил дуусахаар Засгийн газар түрээсийн орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар түрээсийн орон сууц хөтөлбөрийн журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас Засгийн газар 1562 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд авахаар шийдвэл түрээсийн орон сууцны журмын дагуу шалгуур тавигдана. Үүнээс гадна Орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт  оруулахаар бэлдэж байна. Уг хөтөлбөр батлагдвал түрээсийн орон сууц хөтөлбөрийг дотроо багтаана. Ингэснээр 972 айлын орон сууцад хамрагдах иргэдэд Орон сууц үндэсний хөтөлбөрийн дагуу шалгуур тавина.

-Улаанбаатар хотод баригдаж байгаа 972 айлын орон сууц арваннэгдүгээр сардаа багтаад ашиглалтад орно гэж ойлгож байна. Уг орон сууцад хамрагдахыг хүсч байгаа иргэд хэзээ материалаа өгөх вэ. Хаана, хэнд өгөх ёстой юм бэ?

-Одоогийн байдлаар ямар нэг бүртгэл хийгдээгүй байна. Түрээсийн орон сууцны хүртээмж муу  байгаагаас гадна бүртгэлийн талаар гомдол их гарч байсан. Тиймээс олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, иргэдийг түрээсийн орон сууцны санд цахимаар бүртгэхээр болсон. Цахим бүртгэл хийх программ хангамжийн ажлыг хийж дууссан. Одоо туршилтын ажлуудыг хийж байна.

-Түрээсийн үнэ ямар байхаар төлөвлөгдөж байна вэ?

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Түрээсийн орон сууц хөтөлбөр өөрчлөгдөөгүй тохиолдолд үнэ өөрчлөгдөхгүй.

-Үүнээс гадна дундаж орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

-БНСУ-ын Засгийн газраас олгох 500 сая долларын зээлээс Буянт ухаа-III, Эко яармаг-1,2 зэрэг 8000 айлын орон сууцны төсөлд зарцуулах саналыг Засгийн газарт хүргүүлээд дэмжсэн байгаа. Мөн БНСУ-ын Эксим банк ч төслийг хэрэгжих боломжтой төсөл гэж үзэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Одоо хоёр улсын Засгийн газрын комиссийн хурлаар зээлийн асуудал хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэгдвэл энэ төсөл хэрэгжих нөхцөл бололцоо бүрдэнэ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан