Нийслэлийн МАН-ын бага хурлын сонин хачин...
2018/09/24
Share |

Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй ажлаа хүлгээлгэж өгснөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийслэлийн МАН-ын даргын үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гүйцэтгэсээр ирсэн юм.

Нийслэлийн МАН-ын хороо даргаа бага хурлаараа сонгодог журамтай. Энэ дагуу өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдрүүдэд Нийслэлийн МАН-ын бага хурал хуралдаж даргаараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг сонголоо.

Хурал эхлэх мөчид ширүүн уур амьсгалтай байсан ч эцэстээ дэг журамтай байж хэлэлцэх асуудлуудаа дүрэм журмын дагуу хэлэлцэж дуусгажээ. Бямба гаригийн үүрийн 05 цаг хүртэл хуралдаж даргаа сонгосон нийслэлийн МАН-ын бага хуралд 369 төлөөлөгч оролцсон байна. Хурлын уур амьсгал ширүүн эхэлсэн шалтгаан нь хурлыг удирдан явуулах дарга сонгох мөн бага хурлын төлөөлөгчдийг 211 болгох асуудал байсан аж. 

Үндсэндээ Улаанбаатарт МАН-ын үйл ажиллагаа ерөнхийдөө сул, удирдлага ба баг нь нийтээрээ 60 тэрбумын гэх хэл аманд орооцолдсон, намын гишүүд нь итгэл алдарсан маягтай байсан нийслэлийн МАН-д дарга солигдоно гэдэг ШИНЭ үзэгдэл. Мөн нийслэлийн МАН-д чөлөөт өрсөлдөөний, шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзээгүй бараг 20-иод жил болсон гэхэд хилсдэхгүй.

Хатуухан хэлэхэд эдгээр он жилүүдэд МАН дахь “ хотын бүлэглэлийнхэн” гэгдэх хүмүүст сонгуулиар ялалт ирвэл тэд л албан тушаалд очдог бичигдээгүй дүрэм бий болсон байв. Нийслэлийн МАН-ын 34-р бага хуралд оролцогчид хэдхэн хүний албан тушаалын эрх ашиг, амбицийн төлөө бус, нийтийн эрх ашиг, нэг үгээр “ амьсгалах агаар” , эрүүл орчны төлөө сонголт хийсэн нь зөв алхам болжээ гэж дүгнэж болох юм.

2012-2016 онд нийслэлээс МАН-ын ганцхан гишүүн УИХ-д сонгогдон ажилласан нь шинэ дарга Д.Сумъяабазар нь байсан. Нийслэлд нам нь өөрийн хүчээр ялах өнгөгүй байна гэдэг шинэчлэл,өөрчлөлт явагдахгүй,анхан шатандаа хүрч ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Тиймээс намаа шинэчилж, идэвхжүүлж нам шиг нам болоод дараагийн сонгуульд орж,өөрсдийн хүчээр ялалт авчрахын төлөө тэд нэгдэв бололтой.

Харин одоо шинэ дарга нь юу хийж чадах бас чадахгүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ямартай ч нийслэлийн МАН-ын даргын хувиар Улаанбаатар хотод дэвшүүлсэн намынхаа мөриийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах учиртай ч засаг захиргааны удирдлага С.Батболдтой нэг баг болж ажиллаж чадах уу? Нийслэлийн удирдлага нийт багаараа намын даргаа дэмжиж чадах уу? чадахгүй бол 2020 оны сонгуульд хэн хариуцлага хүлээх вэ? гэх мэт олон асуулт гарч ирнэ. Энэ бүгдэд нийслэлийн МАН-ын шинэ дарга Д.Сумъяабазар хэрхэн ажиллаж байгаагаараа хариулна бас дүгнүүлнэ.

Ямартай ч шинэ дарга ажилдаа шуурхайлан орж ажлаа авсан даруйдаа буюу бямба гаригт нийслэлийн МАН-ын анхдугаар хурлыг хуралдуулж 70 хувийн ирцтэйгээр намын дэд дарга болон тэргүүлэгчдийг томилсон юм. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар орон тооны 1, орон тооны бус 6 дэд даргатай байхаар санал оруулсан. Ингээд нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргйн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, орон тооны бус дэд даргаар  Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлсэн. Харин заалнаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон засаг даргын орлогч Д.Энхтөр нарыг дэвшүүлж, нууц санал хураалт явуулан баталсан юм.

Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилоод байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан