Солонгост ажиллаж байгаа Монголчуудын бодит үнэн
2018/09/25
Share |

Амьдралаа дээшлүүлж, ахиу мөнгө олохын тулд монголчууд харийн орныг зорьж боолын ажил хийж байна. Ийм ажил хийхийн тулд үхэн хатан дурласаар өдөр хэчнээн мянга, зуугаараа БНСУ-ын виз мэдүүлж байна гэж санана.

Сэтгэхүйд нь Со болон баруун Европын орнуудад ажил хийж их мөнгөн олно гэсэн ойлголт хадагдсан байгаа юм.

Сайхан амьдрал, сайхан боломж, их мөнгө мөрөөдөж байгаа тэднийг буруутгах аргагүй. Өнөөдөр Монгол Улсад ажлын үнэмлэмж ямар байгаа билээ, авдаг цалин нь хэр билээ. 450-500 мянган төгрөгөөр яаж амьдарч, ар гэрээ тэжээж, идэж ууж, эдлэж хэрэглэх юм бэ. Юмны үнэ өртөг нь хэр билээ, зах зээл, эдийн засгийн инфляци ямар байгаа билээ гээд тоочоод байвал зовлон барагдахгүй. Тиймээс харийн оронд хамаг муу муухайг нь гололгүй, өвдөлгүй хийж байж овоо хэдэн төгрөг хурааж байна.

Гэхдээ тэд мөнгө олж байгаа ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдүүдийнхээ жаргалтай агшинг харж чадахгүй, мэдрэхгүй цаг хугацааг барж байгаа нь үнэхээр харамсалтай юм.
 
БНСУ-д ажиллаж байгаа залуу монголчуудын бодит үнэнийг цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Солонгост ирээд хэдхэн хонов. Харийг зорьж амьдралаа өөд нь татах санаатай нэгэн корей нарын ажилчин. Би Монголд төрийн албанд 6 жил ажилласан. Сардаа гар дээрээ 470-500 мянган төгрөг авна. Муулаад байдаг төрийн албаныхан яг үнэндээ 80 хувь нь над шиг л амьдардаг. Би гэхэд эмнэлэгт ажилласан. Эмч багшийн амьдрал хэцүү байна гэж нийгмээрээ ярина.

Үнэндээ эмнэлэгт эмч нар сургуульд багш нар арай дориун цалинтай нь. Мэдээж тэд илүү боловсорсон хүмүүс болохоор аргагүй. Харин бусад ажилтан албан хаагчид оршин байдаг гэдгийг манайхан мэддэггүй дурсдаггүй. Манайх гэдэг айл 3 хүүхэдтэй. Цалин авч ажил хийж байгаа ч гэсэн амьдрал яг уруудах процессоор явагдаж байв.

Хуримын бөгж минь сүүлийн 3 жил ломбарднаас салсангүй. Солонгост мөнгө олно. Тийшээ явж ажил хий гэсэн яриаг олон жилийн өмнө сонсож байсан ч би нэг их тоож байсангүй. Цагаа тулахаар цаг үе хоолой боохын алдад бууж өгөхөөс яалтай. Ингээд л явахаар шийдлээ. Барилгын ажил нь маш хүнд ганц минут зогсвол загнуулдаг.
 
Мөнхийн хөдлөж байх ёстой гэх үгсийг олон сонссоор ирэв. Гэрт маань байдаг 5 кг  туухайг эс тооцвол оффисын ажилтай надад өөр өргөсөн юм байхгүй. Ингээд л ирээд хар ажил өнөөх барилгадаа очиж үзлээ дээ. Олигтой хийхгүй бол маргааш гологдоно. Тэгээд ажилгүй мөнгөгүй гэж бодсоор нэлээн гүрийгээд л дайраад байв. Хий гэснийг нь ойлгоод цуг яваа Монголчуудаа дагаад л аль болох зүгээр зогсохгүй хөдлөөд л байв. Хөлс гэж уяа морь шиг цутгана.
 
Каскаа тайлбал торгуулах болохоор ханцуйгаараа нэг шудраад л гүрийсээр. Ажил өглөөний 07.00 цагт эхэлж өдрийн 04.00 цаг өнгөрөөд бууна.
 
Орой тийшээ гарын хүч суларч байна. Нэг өвгөн Со намайг том гэдэстэй гээд л байв. Уг нь 80 кг жижигхэн гэдэстэй шүү дээ. Тухайн үедээ инээлдээд өнгөрсөн ч маргааш намайг авсангүй жийгдэв.

Тэр орой хамгийн сайхан нь ажлаасаа буугаад гар дээрээ шууд цалингаа авав. Ажлын маань үнэлгээ 130.0 мянган вон бөгөөд ажил олгогч самушлын эзэн 10 хувийг авна. 117 мянга. Монгол мөнгөөр 234 мянга. Ганцхан өдөрт сарын цалингийн талыг олчихов. Маргааш нь гологдсон ч дараагийн 4 өдөр өөр барилга дээр ажиллав. 120 бөгөөд 10 хувиа өгөөд 108 г авна. Солонгост ирээд 7 хонохдоо 5 өдөр борлогдож 2 өдөр жийгдсэнээр. Хоёр сарын цалингаа 5 хоногт олчихсон байдаг байгаа. Манай Монгол нээрээ арай байна. Би ганцаараа ингэж явсан бол миний буруу би дурдахгүй. Гэтэл энд 10-30 мянган монголчууд байна. Ихэнх нь ардаа үр хүүхэдтэй амьдралтай улс.
 
Үр хүүхдүүдийнхээ дэргэд өсөж торних эгдүүтэй ааш зан үйл хөдлөлийг нь хором бүр харж суух шиг жаргал байхгүй. Бид энд нас яваад мөнгөтэй болоод харих ч хүүхдүүдийнхээ хамгийн гоё хөөрхөн эгдүүтэй мөчүүдийг үзэхгүй өнгөрөөнө.
 
Юу ч байгаад бид цаг хугацааг худалдаж авч ухрааж чадахгүй. Энд Со нарт толгойгоо эргэтэл загнуулж байхдаа МАНАН-гийн өлөн бөөснүүдийг хичнээн үзэн ядав. Тэд нарт ганцхан хувь ичих нүүр санаа зовох сэтгэл хүн чанар байсан бол 10 удаагийн хулгайгаа 2 удаад нь больсон бол Монголчууд дэлхийгээр нэг тарж газар газар ингэж явах байсан гэжүү. Эмч, багш цагдаа юу юу байдаг билээ. Монголын боловсролтой масс энд багагүй байна. Хүүхнүүд нь айлын шал жорлонг гялтайтал угааж хурууны өндөг нь цэврүүтээд л. Эрчүүд нь эндхийн хамгийн боловсролгүй улсуудад загнуулан барилга дээр хог шүүрдэж новш хог хаягдлыг нь зөөж явна даа хөөрхий.

Энд бидэнд томроод байгаа Со нар хүнд санаагаа зөв тайлбарлаад өгч чадахгүй хашгирч орилохоос өөр ид шидгүй ямар ч боловсролгүй зайрмагныхаа гялгар уутыг хотын төвд машины цонхоор шиддэг улс.
 
Боловсролтой ухаалаг улс хүн рүү үсчиж хашгирахаасаа илүү тайлбарлаад ойлгуулахыг хичээнэ. Бидний үе ингээд өнгөрдөг байж. Хойч үедээ илүү сайхан улс үлдээхийн төлөө бүгд шүгэл үлээгч буруу амиа бодогч бэртэгчин улсуудыг шүүмжилж ичээж байгаасай.
 
Бид л дуугай чимээгүй байвал дараа үе маань бидний яг энэ замналаар явахад ойрхон байна. Буруу шударга бус юмыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдүүд маань ч худал барилддаг бөх үзээд таашаал авдаг бидний тэнэг мангар үеийг битгий давтаасай. Хэдүүлээ юм үзээд ирэхээрээ ухаажна сайхан амьдарна.

Төр засгаас гуйх юм. Та нар биднийг сайхан амьдруулах гэж хичээх шаардлагагүй. Харийн орноос очсон мөн нь гар хөдлөж байгаа бүх хүмүүсийн ажил хөдөлмөр бизнес үйлдвэр үйлчилгээнд л битгий хурган, ишгэн, ухнан, хуцан дарга нараа явуулж л бүү гай дарамт болоорой.

Туслахгүй юмаа гэхэд оролцохгүй дарамтлахгүй байхад Монголчууд чадна. Нэвт норсон ажлын гутал минь. Цааш нь болъё доо. Агсам тавьж байгаа юм шиг санагдчихлаа” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан