Ерөнхий сайдаа ӨМӨӨРЧ хэлэх ҮГ байна
2018/09/26
Share |

У.Хүрэлсүхийн кабинет хатуу нөхцөлд сайн ажиллаж байна. Олон хүн үүнтэй санал нийлэх байх. Гэхдээ түүний хийсэн ажлыг МЭДРЭМЖ НОЛЬ нөхдүүд баллуурдаж байна. Үе, үе сошиалаар Ерөнхий сайд маань хүчтэй шүүмжлэлд өртдөг боллоо. Ингэхдээ бүр шүүмж гэхээсээ илүүтэй доог тохуу, доромж байдалтай мессежээр Ерөнхий сайдыг цаг бусаар балбах болов. Хэн нэгний санаатай үйлдэл биш, хэвлэлийн багийнх нь санамсаргүй алдаа Ерөнхий сайдыг ингэж сошиалын "од" болгосоор байна. Олон нийтэд ил болсон цөөн хэдэн жишээ татъя.

-ЕРӨНХИЙ САЙДЫН ГАРАА - СОШИАЛ МААЗРАА-

Гарааны жишээ. 2017 оны есдүгээр сарын 25 буюу яг нэг жилийн өмнө МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар үүр цайтал хуралдсан. Санал хураалт 26-ны үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөж, Ухнаагийн Хүрэлсүх 63.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон нь “60 тэрбум”-ын бүлэглэлийг түлхэн унагаж, Монголын нийгэмд шударга ёсны үүр цайх нийгмийн хүлээлттэй яв цав нийцсэн юм. Эрх баригч намын шийдвэрийг УИХ-д батламжлахын тулд нийгмийн дэмжлэгийг өдөөсөн хүчтэй, зөв мессежээр түүнийг дэмжих хэрэгтэй байлаа. Яг ийм л үед хэвлэлийн багийн мэдрэмж амин чухал бөгөөд түүчээлж буй лидерийнхээ хүч нөлөөг нийгэмд илүү тод харуулах торгон мөч зурвасхан тохиодог. Тэр ч утгаараа У.Хүрэлсүх гэдэг хүний хөдөлгөөн бүрийг, хэлэх үг бүрийг монголчууд анхааран ширтэж байв. Хэвлэлийнхэн ч томоос том хүлээлттэй байлаа. У.Хүрэлсүх юу хэлэх бол, олон нийт түүнийг яаж хүлээж авах бол гээд сэтгүүлчдийн хувьд маш сонирхолтой цаг үеийн нэг байв. Гэтэл....

Гэтэл яалаа. "Шударга, хүчтэй Ерөнхий сайд төрөх нь" гэх мэт цогтой халуун мэдээний үерт дайруулахын оронд залуухан хархүүгийн "цагаан мах"-ны дуулиан сошиалд дэгдсэн. Бүтэн өдөржин сошиалаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшсэн тухай биш түүний Пиар зөвлөхийн "бөгсний" тухай маазраа, хэнд ч хэрэггүй хогон мэдээллээр сошиал ертөнц дүүрэв.

Зүй нь бол У.Хүрэлсүх Монголын улс төрд 30 жил зүтгэж, шударга ёсны төлөө 30 жил тэмцсэн тэмцлийнхээ үр дүнг яг тэр өглөө харан зогсож байлаа. Түүнийг илүү үнэ цэнэтэй, илүү зөв тодотгох түмэн өнцөг хөвөрч байсан ч зөвлөх залуугийн хувийн сошиал хуудсандаа оруулсан бодлогогүй  постноос болж ийнхүү замхарсан хэрэг.

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ - БОДИТ БАЙДАЛ-

Нийтлэг жишээ. Ямар үзүүлэлт, сан хөмрөг, өр төлбөр, амлалттай Засгийн газрыг У.Хүрэлсүх хүлээн авч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар хэмжээнд хүргэснийг тоймловол асар их эерэг өөрчлөлтийг харуулж болно. Гэвч түүний ажлын талаар байгаа оноогүй, чихэлдсэн тоо баримтаар дүүрсэн, муухан зохиолтой реклам гэмээр уйтгартай, гялгар хувцастай хөтлөгч хүүхдүүдийн яриа нь хүртэл хиймэл, хэтэрхий урт видео цацахаас хэтэрсэнгүй. Хий хоосон магтан дуулах бол хэвлэлийн багийн хийх ажил биш. Хэвлэлийн ажилтан өөрийгөө биш, даргынхаа ажлыг "рекламдах" ёстой. Магтаалаас үргэлж болгоомжлох учиртай. Хийсэн ажлыг нь, гаргасан шийдвэрийг нь үнэн бодитой тоо баримттайгаар энгийн даруу, хүнд ойлгомжтой мэдээлэх хэрэгтэй.

Ганцхан тоо дурьдахад, өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөгийн өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ганцхан жилийн дотор төлж барагдуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд зовлон тоочсонгүй, өвдөж ёолсонгүй, өмнөх нөхдөө муучилж ярьсангүй. Зүгээр л өмнөх ажлаа "нүцгэн" гараараа шударч байна. Зардлаа танах, донор орнуудын тусламжийг богино хугацаанд татах, хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулах гадаад харилцаа, эдийн засгийн зөв бодлого явуулснаар хоолойд тулсан өр төлбөрийг барагдуулж, төсвийн алдагдлыг бууруулж, сүүлийн арван жилд анх удаа Төсвийн тодотголгүйгээр эдийн засгаа залуурдаж байна. Эдийн засгийн өсөлт 6.3%-д хүрч, экспорт нэмэгдэн, валютын нөөц 2,9 тэрбум доллар боллоо. Энэ хэдхэн үзүүлэлтээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг маш тодорхой дүгнэж болно.

Гэвч үүнийг иргэдэд хэн, ямар аргаар мэдээлж байна вэ. Хаа очиж Сангийн сайдын хувийн сошиал хуудсаар эдийн засгийн хэдэн тоо баримтуудыг цаг тухайд нь олж харж байна. Өмнөх хэдэн жил хэдэн арван тэрбумаар нь гарын салаагаар мөнгө урсгаж байсан Засгийн газрууд цалин нэмж чадаагүй байхад ОУВС-гийн хэтийдсэн хатуу шаардлага дор У.Хүрэлсүхийн Засгийн газар цалин нэмж чадлаа. Хийе гэвэл арга нь олддог гэдэг л энэ байх. Гэвч цалин нэмснийхээ төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдээсээ "баярлалаа" гэдэг үг сонсохын оронд хэвлэлээр "банга" хүртэх шив.

ОУВС-гийн тэргүүн, хатагтай Кристина Лагарде хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан талаараа "Өрийг бууруулахад ихээхэн амжилт олж байгаад албан ёсоор талархал илэрхийлж байна. Эдийн засгийг тогтворжуулахад гарч буй ололт амжилтыг хадгалах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал болох талаар бид санал нэгдлээ" гэж жиргэсэн нь ОУВС-гийн Засгийн газарт өгч буй дүгнэлтийг товчхон илэрхийлэв.

Үүгээр зогсохгүй өнгөрсөн нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар ужгирсан олон асуудлуудыг зориг гарган шийдвэрлэж, томоохон төслүүдийг гараанаас нь гаргалаа. Хичнээн жил ярьсныг бүү мэд, Төв цэвэрлэх байгууламж шинэчлэгдэх араандаа нэгэнт залгагдлаа. "Эрдэнэс Таван Толгой"-н өрийг дуусгаж, Тавантолгойн төслийг амилуулж, мартагдах шахсан 1072 хувьцаа эргэлтэд орох түүхэн нөхцөл бүрдлээ. Монголчуудын мөрөөдөл болсон Нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, ашиглалтад орох хугацааг нь тодотгож, хөрөнгийг нь шийдлээ. Яг иймэрхүү "серезный" үед Засгийн газрын хэвлэлийн багийнхан таг чиг болчихоод байдаг нь хачирхалтай. Сошиалчдын өдөр тутмын жиргээн дундаас ч цухуйхгүй Засгийн газрын хэвлэлийн алба гэж байх уу?

-ГУРВАН ЦАГИЙН НАСТАЙ УЯНГЫН ДРАМ-

Харамсмаар жишээ. Ерөнхий сайдыг Баянхонгор аймагт айлчлах үеэр  өнчирч хоцорсон нэг айлын эгч дүү долоон хүүхдэд шинэ байрны түлхүүр гардуулсан сайхан үйл явдал болсон. Хэн ч харсан сэтгэл хөдлөм, уярам үйл явдал. Гэтэл мань пиарчид ая дуу дэвсээд л, хөдөлгөөнийг нь удаашруулж  үзүүлээд л, нулимс дуслам үгс шитгээд л "гоёмсог" видео монтаж хийгээд сошиалаар "хуслаа". Цагийн дотор 10.000 хүн шэйр хийгээд ёстой л бяц авсан. Даанч уянгын драм гурван цагийн настай байж. Нутгийн иргэд Ерөнхий сайдын түлхүүр гардуулсан байрны жинхэнэ түүхийг ууртайгаар дэлгэв. Олон хүн байрны санхүүжилтэд их бага хэмжээгээр хувь нэмрээ оруулсан аж. Яг үнэндээ бол долоон хүүхдийн гашуун зовлонг сонссон Ерөнхий сайд эцэг хүний сэтгэлээр  байрных нь үлдэгдэл төлбөрийг төлчихье гэж өөрөө санаачилсан тухай Баянхонгорын хариуцлагатай албан тушаалтан сүүлд мэдэгдсэн. Харин хэвлэлийн нөхдүүд нь бодит байдлаас хэтийдсэн мэдээлэл цацаж олны дургүйцлыг төрүүлсэн хэрэг.

-ЖҮЖИГЧИН ТРАМПЫН ДЭРГЭД ЗОГСОХ МОНГОЛ ЖААЛ-

Уур хүрмээр сүүлийн жишээ. Яг одоо АНУ-д хийж байгаа Ерөнхий сайдын айлчлал үр дүн, ач холбогдлын хувьд Монгол Улсад асар том нөлөөтэй, их хүлээлттэй үйл явдал байлаа. 11 жилийн дараа АНУ-ын “Мянганы сорилтын сан” дахин буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, 350 сая ам.доллар буюу 870 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын ундны усны бэрхшээлийг шийдвэрлэх гэж байна. Энэхүү буцалтгүй тусламжийг шийдвэрлүүлэхэд Засгийн газрын танхимын сайд нар багаар ажиллаж, гэрээг үзэглэж чадав. Гэтэл тэдний олон сарын хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэн сайн мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай манай Ерөнхий сайдын авхуулсан зураг нам дарав. Хурлын дундуур л уулзаж гар барилцсан бололтой. Фокусгүй, яаж ч харсан тав тухгүй зургийн дээд талд “Хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа” гэж ирээд л Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь Засгийн газрын албан ёсны цахим хуудаснаа "залав". Энэ зургийн дор олон нийт эгдүүцлээ илэрхийлэн сэтгэгдэл бичсэний дотроос “Жүжигчин Трампын дэргэд зогсох Монгол жаал” гэсэн үг "яг оносон" гэмээр. Гэтэл Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга залуу Цагаан ордны өмнө ихэмсэг хэрнээ амирлангуй дүр бүхий зургаа сошлиалаар цацаж, Ерөнхий сайдаасаа том том мэдэгдэл аятай зүйл бичих юм.

МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид “Айлчлал, арга хэмжээ сурвалжилж яваа сэтгүүлчид, Монголын төрийг төлөөлж яваа албаны хүмүүс маань үндсэн үүргээ мартаад сельфидэхийг тэргүүн зорилгоо болгох байдал сүүлийн үед их анзаарагдаж байгааг бодууштай. Сельфидэж болно, гэхдээ завтай үедээ, зарим тохиолдолд зөвшөөрөл авч байгаад хиймээр санагддаг... Энэ болгоны цаана хувь хүний нэр гарахгүй, Монголын минь л нэр гарна гэж хавталздаг” хэмээн бичсэнийг сэтгүүлч бүр, хэвлэлийн албад бүр анхаарууштай.

Ам нээхээр уушиг нээ гэдэгчлэн, төрийн айлчлалд манай Засгийн газрын ХМОНХА-наас ямар баг бүрэлдэхүүнийг, ямар шалгуураар авч яваад байгаа нь ч тун ойлгомжгүй. Бүтэн нэг жилийн хугацаанд цөөн хэдхэн хэвлэлийн тоотой хэдхэн сэтгүүлчид “айлчлалын” мэдээ дамжуулав. Монгол Улсын телевиз, сонин, сайт, радионууд бүгдээрээ л мэдээллээр цангаж байна. Бүгдийг нь аваад явах боломж хомс гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ айлчлалын мэдээг редакци бүрт нэгдсэн менежментээр шуурхай түгээх смарт систем зохион бүтээж яагаад болохгүй гэж. Ардчилал, чөлөөт өрсөлдөөн гэж ерөөсөө байдаггүй айлчлалын хэвлэлийн багийн бүрэлдэхүүнд мэдрэмжгүй дарга бацаануудаас илүүтэй мэргэжлийн хэдэн сэтгүүлч багтаавал оновчтой мэт. Хэвлэлийн салбарынхан энэ байдалд онцгой шүүмжлэлтэй хандаж байгаа нь айлчлалын мэдээний олон нийтэд хүрэх жинхэнэ араншинг тодорхойлж байж магадгүй л юм.


-ТӨГСГӨЛИЙН ОРОНД-

Үнэхээр хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрнө гэдэг өөрөө хамгийн том дутагдал. Магадгүй энэ хүнд цаг үед У.Хүрэлсүх шиг ажиллаж чадах Ерөнхий сайд гаргаад ирье гэсэн ч хайгаад олдохгүй байж мэднэ шүү. Сэтгүүлчид Ерөнхий сайдынхаа зөв алхмыг, улс орныхоо хөгжил дэвшлийг, төр засгийнхаа бодлого шийдвэрийг уралдаад бичдэг хэвлэлийн багийн менежмент, пиарын бодлого манай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд эрхгүй үгүйлэгдэж байна. Хэвлэлийн багийн залуусыг шүүмжлэхээ урьтал болгосонгүй. Улс төрийн галан шуурган дундуур улс орынхоо эдийн засгийг босгохын төлөө нүцгэн гараараа, улаан нүүрээрээ тэмцэж байгаа Ерөнхий сайдаа өмөөрөхгүй байж чадсангүй. Ёстой л У.Хүрэлсүх тулдаа тэсдэг байх. Үүнээс цааш иймэрхүү байдлаар ажиллахаар бол Ерөнхий сайдын пиарчид, хэвлэлийн багийнхан "Тэнэг хүний дуугай нь сүртэй" гэдэг үгийг санаж яваарай хэмээн захья.

            Ө.Мэргэндүү

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан