Хятад сайтд өвөр монголчууд амжилттай хятаджиж буйг мэдээлжээ
2018/10/03
Share |

Монголчууд амжилттай хятаджиж буйг харуулсан зураг: Урантан охин. 2008, 2010 он.

БНХАУ нь 60-аад үндэстэн бүхий том улс юм. Тэдгээрээс “хан” буюу хятад үндэстэн тус улсын 1.35 тэрбум хүн амын 91 хувийг эзлэх бөгөөд бусад 55 орчим нь цөөнх үндэстнүүд ажээ. Хятадын http://mp.weixin.qq.com, http://bbs.tianya.cn гэх мэт цахим сайтуудад тэдгээр цөөнх үндэстнүүдийг хятад үндэстэнтэй хамгийн их гэр бүл болж байгаагаар нь эрэмбэлж, байр эзлүүлсэн мэдээлэл гарсан байна.

Энэхүү байр эзлүүлсэн жагсаалтаар, хоше гэх цөөнх үндэстэн хятадуудтай хамгийн их гэрлэж, тэргүүн байр эзэлсэн байна. Тэдний 77.6 хувь нь хятадуудтай гэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ үндэстний хүмүүс өөр хоорондоо гэрлэх бус, харин ихэнхдээ хятадуудтай гэр бүл болж байна. Харамсалтай нь, энэ “тэргүүн байр” хоше үндэстний хувьд эмгэнэл болж, тэд үндэстнийхээ хувьд мөхлийн ирмэгт тулжээ. Харин энэ эрэмбийн “хамгийн сүүлийн” байрт казахууд оржээ. Казахууд бараг хятадуудтай гэр бүл болдоггүй байна.

Сонирхолтой нь, өвөр монголчууд хятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд багтаж “бахдам амжилт” үзүүлжээ. Тэдний 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болж байна. Энэ нь өвөр монголчууд маш хурдан хятаджиж буйг харуулж байгаа бөгөөд удахгүй хоше нарын араас орох магадлал өндөр байна.

Байр

Хятадын цөөнх үндэстэн

Хятад хүнтэй гэрлэж буй%

1 Хоше

77.6

2 Орос

74.4

3 Гаошан

71.8

4 Элунчун

65.6

5 Сибо

58.1

6 Шеч

49.9

7 Манчу

41.9

8 Даур

41.5

9 Жин

41.5

10 Монгол

37.5

11 Юугур

34.1

12 Манж

32.6

13 Дулан

27.4

14 Ту

25.1

15 Мулао

24.9

16 Ачан

19.8

17 Яао

19.3

18 Бай

18.8

19 Тужиа

18.6

20 Маонан

18.4

21 Гианн

18.4

22 Бланн

17.6

23 Гелао

17.4

24 Ей

16.3

25 Дон

15.2

26 Лаху

15.0

27 Биюу

14.9

28 Миао

14.0

29 Дай

13.5

30 Ли

12.8

31 Зуан

12.7

32 Жингпо

12.6

33 Жино

12.3

34 Хуй

11.9

35 Пуми

10.9

36 Аквариум

10.3

37 Дөрвөлж

10.3

38 Сала

9.9

39 Хани

9.1

40 Диань

8.8

41 Солонгос

7.6

42 Лису

7.4

43 Менба

6.6

44 Түвд

6.5

45 Тажик

6.1

46 Ну

5.7

47 Лоба

5.7

48 Узбек

5.7

49 Киргиз

5.4

50 Бонан

1.0

51 Уйгар

0.6

52 Доншиан

0.2

53 Kазах

0.2

Тоон хүснэгтийн эх сурвалж: http://bbs.tianya.cn/post-worldlook-764411-1.shtml

Сүүлийн жилүүдэд хятадуудын зүгээс Өвөр Монголын монгол малчдыг уугуул нутгаас нь шахан гаргах, хотуудад тархаан суурьшуулах, бэлчээр газрыг нь уурхайн команиудад өгөх бодлого эрчимтэй явуулж байгаа юм. Хэдийгээр өвөр монгол малчид энэ бодлогын эсрэг тэмцэвч амиа алдаад л дуусаж байна. Гэвч ерөнхийдөө Өвөр Монголын хүн амын 80 хувь нь аль хэдийн хятад болсон бөгөөд үлдсэн монголчууд хурдацтайгаар ийнхүү хятаджиж байгаа ажээ.

Одоо Хятадад “Өвөр Монголын хөгжлийн туршлага” гэсэн нэршил буюу амжилттай хятаджсан автономит улс гэсэн ойлголт бий болоод байна. Бусад өөртөө засах оронтой харьцуулбал Өвөр Монгол нь илүү хөгжиж, илүү тайван замаар хятаджиж байгаа бүс юм. Хятадын засгийн газар Өвөр Монголын туршлагыг Шинжаан, Төвдөд хэрэгжүүлэхээр ид ажиллаж байна. Гэвч уйгар, төвдүүд Өвөр Монголын туршлагыг эрс эсэргүүцэж хятад цагдаа, иргэдийн эсрэг хадлага дайралт үйлдэж, төвд лам нар өөрийгөө шатааж байна. Магадгүй тэд Шинжаан, Төвд нь Өвөр Монголын туршлагыг хэзээ ч давтаж болохгүй, ингэвэл монголчуудын адил мөхнө гэдгийг яс махандаа тултал ойлгосон биз.

Харин “Өвөр Монголын хөгжлийн туршлага” тугсаар тогтносон гэх Монгол Улсад илүү хэрэгжих бололцоотой байж магадгүй байна. Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалт, зээл тусламж Монголд цутгаж байнаМонгол Улс Хятадаас хэдий чинээ зээл, тусламж авна, төдий тооны хятад ажилчид Монголд нэмж орж ирсээр.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан