БНСУ-д их дээд сургуулиудын үүд хаалга залууст нээлттэй байна
2018/10/05
Share |

Сүүлийн үед залуус гадаадад тэр дундаа БНСУ-д сургуульд суралцах хүсэл, сонирхол ихтэй болсон. Харин хаана, хэнд хандах талаараа их эргэлздэг. Зөв мэдээлэл, зөв сургууль, оновчтой сонголт хамгийн чухал. Тиймээс БНСУ-д суралцах боломж хийгээд давуу тал, их, дээд сургуулиудын элсэлтийн журам, хугацаа зэрэг хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэхээр “PSW” ХХК-ийн дэргэдэх "ЮБИК” Боловсролын төвийн захирал Ц.Отгонцэцэгтэй ярилцлаа.

  • Юуны өмнө танай төвийн үйл ажиллагааны талаар ярилцлагынхаа эхэнд товчхон хүргэе.

Манай байгууллага 2006 оноос хойш 12 жилийн турш Солонгосын их, дээд сургуулиудтай гэрээтэй ажиллаж оюутнуудыг мастер, докторын хөтөлбөрт суралцахад гүүр нь болж өгч байна. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 1000 гаруй оюутныг Солонгос улсад амжилттай суралцахад нь тусласан.

  • Солонгос улсад суралцахын тулд заавал хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юу?

Заавал хэлний мэдлэгтэй байх  шаардлагагүй. Солонгост очоод хэлний бэлтгэлд анхан шатнаас суралцан зохих түвшин буюу TOPIK 3, 4, 5, 6 түвшинд хүрээд үндсэн анги болох баклавр, магистртаа үргэлжлүүлэн суралцаж болно.

  • Монголдоо Солонгос хэлээ сураад явах эсвэл БНСУ-д суралцахын ялгаа юу вэ? Аль нь илүү давуу талтай вэ?

Монголдоо Солонгос хэлээ сураад явж бололгүй яахав. Монголд сурснаар төлбөр, мөнгө, цаг хугацаа маш их хэмнэх давуу талтай. Хэлээ сураад, TOPIK шалгалтаа өгөөд зохих түвшинд хүрсэн тохиолдолд Солонгос руу үндсэн ангидаа шууд тэтгэлэгтэй суралцах боломжтой. Харин Солонгос улсад сурснаар сурах орчин нь бүрэн бүрдсэн байдаг бөгөөд орчинд нь сурч байгаа тул оюутны ярих, сонсох чадвар маш хурдан сайжирдаг.  Солонгост хэлний бэлтгэлдээ суусан ч мөн л адил үндсэн ангидаа тэтгэлэгтэй суралцах боломжтой. Солонгос улсад хичээлийн программын дагуу 3 сард 1 түвшин суралцахаар хуваарилагдсан байдаг.  Тиймээс оюутан өөрөө хичээвэл Монголдоо 3 сарын дотор 2 түвшин суралцах ч боломжтой юм.

  • БНСУ-ын их сургуулиудын элсэлтийн журмаас та танилцуулаач?

БНСУ-ын их, дээд сургуулиуд хэлний бэлтгэлдээ жилд 4 удаа, үндсэн ангидаа жилд 2 удаа элсэлт авдаг. Хэлний бэлтгэлийн элсэлт авах хугацаа нь хичээл эхлэхээс 2 сарын өмнө дуусдаг боловч сүүлийн үед цахим виз буюу кодтой виз гаргадаг зарим сургуулийн элсэлтийн хугацаа бага зэрэг сунгагдаж байгаа. Харин үндсэн ангийн хичээл 3 болон 9-р сард эхэлдэг бөгөөд элсэлтийг 4-5 сарын өмнө авч дуусдаг. Жишээ нь: 9-р сарын хичээлийн элсэлтийг өмнөх хавар буюу 3,4 сард авдаг гэх мэтчилэн нарийн дэс дараалалтай их ажиллагаа  шаарддаг бөгөөд бүгдийг энэ ярилцлагаар хүргэхэд хэт нурших болов уу.

  • Тэгвэл мэргэжлийн ангийн хувьд ямар мэргэжлүүдээр элсэх боломжтой вэ, төлбөрийн хувьд ямар байдаг вэ?

Үндсэн ангиудад оюутнууд маань бүх төрлийн мэргэжлээр элсэн суралцах боломжтой. Гагцхүү Анагаахын их эмч мэргэжлэр суралцахад хүндрэлтэй байгаа. Яагаад гэхээр анагаахын чиглэлээр  суралцахын тулд зайлшгүй дадлага хийх шаардлагатай, харин Солонгос хүний бие дээр гадаадын иргэн дадлага хийх нь боломжгүй тул асуудал үүсдэг. Харин Шүдний эрүүл ахуйч, Эрүүл мэндийн удирдлага, Сувилахуйн чиглэлээр бакалавр зэрэгт суралцах боломжууд бий.

  • Солонгос улсад зөвхөн Солонгос хэлээр сурдаг уу? Өөр хэлээр сурах боломжтой юу?

Зөвхөн Солонгос хэлтэй байж Солонгост үндсэн ангид сурах биш Англи хэлээр 100% хичээл үзэх, эсвэл 50% Англи хэлээр 50% Солонгос хэлээр гэх мэт боломжууд бий. Англи хэлний TOEFL, IELTS оноотой бол Англи хэлээр Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрт тэтгэлэгтэй сурах боломжийг манай байгууллагын зүгээс оюутнууддаа олгож байгаа.

  • Оюутнууд очоод цагийн ажил хийх боломж хэр их байдаг вэ? Сургалтын төлбөрөө өөрөө төлөөд байх боломжтой юу?

Солонгост  суралцаж буй эхний 6 сар оюутанд цагийн ажил хийх эрх байдаггүй.  Зургаан  сарын дараа  ажиллаж болно. Солонгосын хууль зүйн яам, оршин суугаа газрын имигрейшн, ажиллах газрын захирлын ажиллуулах зөвшөөрлийн бичгийг аваад ажиллавал маш сайн. Тэгээгүй тохиолдолд ажиллаж байгаад баригдвал эхний удаа торгуулаад өнгөрөөх магадлалтай, харин дараагийн удаад шууд Монгол руу буцаадаг.

Гэхдээ Монголчууд ихэнхдээ очингуутаа ажилладаг. Баригдахгүйгээр ажиллаад ядаж амжиргааны зардлаа олоод, зарим ажилсаг сэргэлэн хүүхдүүд сургалтын төлбөрөө ч төлөөд байх тохиолдол байдаг. Ерөнхийдөө хэлний бэлтгэлийн нэг семестер нь 3 сар байдаг бөгөөд түүний 2 сар 10 хоног нь хичээллээд, үлдсэн 20 хоногт амардаг учир тэр үеэр цагийн ажил хийх нь их.

  • Монгол дахь Солонгос хэлний сургалтынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Монголд манай байгууллага дээр Солонгос хэлний сургалт зохион байгуулагддаг ба үүний цаад зорилго нь Монгол оюутан, залуучууддаа Солонгос хэлийг эх орондоо хямд зардлаар сурч  TOPIK 3-аас дээш оноонд хүргэх юм. Цаашлаад Солонгосын их, дээд сургуулиудын үндсэн ангид хүссэн мэргэжлээр нь холбож өгч, 20-100% тэтгэлэг авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн үүний хажуугаар манайхаар дамжуулж шууд хэлний бэлтгэлд явах оюутнуудад бид явахаас нь өмнө үнэ төлбөргүй Солонгос хэлний хичээлд хамруулдаг бөгөөд энэ нь очоод шууд Солонгос хэл суралцахад нь маш их дэм болж өгдөг.

  • Монголчууд аяллын виз маш их мэдүүлдэг бөгөөд ихэнх нь виз татгалзсан байдаг. Сургалтын визний хувьд татгалзах тохиолдол байдаг уу?

Алялын виз материал хангалтгүй, санхүү нөхцөл байдал, зорчих зорилгоо хангалттай илэрхийлж чадаагүй байдлаас ихэнх нь виз татгалзсан байдаг. Сургалтын визний хувьд мөн л адил шалтгаануудын улмаас татгалзах тохиолдол байдаг. Бидний үйл ажиллагааны гол зорилго нь тийм асуудал үүсгэхгүйгээр тухайн хүнд амжилттай виз гарахад нь туслах, хүссэн сургуульд нь явуулж өгөх юм. Хэрвээ та аяялын виз, сургалтын виз өмнө нь Солонгосын элчин сайдын яаманд татгалзсан хариу авсан бол Солонгосын хууль зүйн яамнаас Сургалтын цахим виз буюу кодтой виз авах боломжгүй гэдгийг анхааруулмаар байна. Эсрэгээрээ та бүхэн Солонгосын ЭСЯ-нд өөрсдийн санхүү, нөхцөл байдал, суралцах зорилгоо маш зөв илэрхийлэн виз хүссэн нь зөв арга.

  • Танай байгууллагын үйлчилгээний журам болон хэрхэн ажилладаг талаар танилцуулаач?

Бид нэн түрүүнд оюутны эрх ашиг, суралцах хүсэл зорилгыг хамгийн эхэнд тавьж, манайд бүртгүүлэх цагаас эхлээд Солонгос улсад суралцан төгсөх хүртэл нь анхаарал тавьж ажилладаг. Нийт ирж уулзах, мэдээлэл зөвлөгөө авах хүмүүст нэг адил мэдээллийг өгөхөөс илүүтэй тухайн хүний нөхцөл байдлыг сайтар сонсож  нөхцөл байдлыг нь тодорхойлсны дараа  материал бүрдүүлэлт, сургууль сонголт зэрэг дээр хүн тус бүрд тусгайлан зөвлөгөө өгдөг. Солонгос улсын 20 орчим их сургуультай албан ёсны гэрээтэй ажилладаг бөгөөд оюутан хүсвэл бусад хүссэн их, дээд сургуультай холбож өгдөг. Үйлчилгээний төлбөрийн хувьд Монголдоо хамгийн хямддаа ордог ч үйлчилгээ сайн учир үйлчлүүлэгч оюутнууд маань сэтгэл хангалуун байдаг.

  • Ярилцсанд баярлалаа, та бүхний цаашдын ажилт амжилт хүсье.

Баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд Монгол хүний ямар нэгэн гадаад хэлийг сурах чадвар маш өндөр байдаг ба оюуны потенциал ихтэй билээ. Та бүхэн өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан ганц Солонгос хэл ч биш, өөр бусад орны хэл соёлыг Монголдоо эсвэл тухайн улс оронд нь очин суралцаж өөрсдийгөө хөгжүүлэх нь Ирээдүйн Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд, эдийн засгийн өсөлтөнд чухал хувь нэмэртэй. Тухайн орны техник технологи, соёл, урлаг гээд бүхий л салбараас сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх нь юу юунаас илүү чухал гэдгийг ухамсарлаж, эх орноо гэсэн сэтгэлээр буцан ирж чадварлаг боловсон хүчин болоосой гэж хүсч байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу.

Юбик боловсролын төв

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ubiqeducation/

Хаяг: СБД, 1-р хороо, Замын цагдаагийн газрын зүүн талд, Юнион Бюлдинг, А блок, 15 давхар, 1504 тоот

Утас: 8892-2000, 94918109, 91998109, 77118109

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан