Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобуснууд үндэсний хэрэглэгчдэдээ очлоо
2018/10/06
Share |

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгчид болох “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иудын хамтран үйлдвэрлэсэн “МОН-30” загварын 2 цахилгаан автобус өнөөдөр үйлдвэрийн шугмаас гарч дотооддоо нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болж тууз хайчиллаа.

 

Цахилгаан автобуснууд тус бүр 34 хүний суудалтай, ашигт зай талбай ихтэй учраас зогсоогоор 100-150 хүний багтаамжтай, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, нэг цэнэглэлтээр 200 км зам туулах хүчин чадалтай, жилдээ ердөө 6 сая төгрөгийн цахилгаан зарцуулах, Монгол орны халуун, хүйтэн эрс тэс цаг уурын орчин нөхцөлд тохирсон, тэнхлэг доошоо учир зорчигчид бууж суухад намхан, дулаан тохилог, жилд 48 сая цахилгаан хэмнэж тэр хэмжээгээр агаар, орчны бохирдлыг бууруулах онцлогтой юм байна.

 

Дотоодод үйлдвэрлэсэн энэ автобуснууд нь “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх, туршилт хийх” талаар Засгийн газраас энэ оны тавдугаар сард гаргасан 122 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ЗТХЯ болон “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл” ТББ-тай хийсэн гэрээний дагуу дээрх зөвлөлийн гишүүн нэр дурдсан “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иуд хамтран үйлдвэрлэн угсарч нийтийн тээвэрт нийлүүлж буй бөгөөд автобусуудыг захиалан худалдан авч байгаа нь тогтоолыг гаргасан Засгийн газар юм байна. Энэ үүднээс төр, засаг эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байна. 

 

Дээрх 2 цахилгаан автобуснаас гадна “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иуд “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар ажилчдын, БСШУСЯ-ны захиалгаар сургуулийн хүүхдийн гэсэн тусгай зориулалтын суудлын автобуснууд үйлдвэрлэн гаргаснаа өнөөдөр мөн сэтгүүлчдэд танилцуулан дээрх захиалагч нарт түлхүүрийг нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм.

Энд дурдууштай таатай нэг мэдээлэл нь цахилгаан автобус болон суудлын тусгай зориулалтын автобусуудыг үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж, эд анги нийлүүлэх замаар “Альфа филтер”, “Бум бум”, “Шилэн арматур” зэрэг дотоодын ААН, компаниуд кластерийн системээр оролцжээ. Дээрх ААН-үүд нь бүгд 100 хувийн үндэсний компаниуд бөгөөд “Альфа филтер” ХХК гэхэд агаар шүүгч филтерийг, “Бум бум” ХХК гэхэд амартозатор, автобусны суудлыг үйлдвэрлэн тус тус ханган нийлүүлжээ. Автобусны шил, резин жийрэг, рам болон зөөлөвч, пластик нүүр зэргийг мөн бүгдийг дотоодын компаниуд үйлдвэрлэн нийлүүлж буйг “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн Ажлын албаны дарга А.Энхтуяа хэлсэн юм. Энэ утгаар “МОН-30” цахилгаан автобус болон тусгай зориулалтын суудлын автобуснууд нь бүгд монголчуудын оролцоотойгоор, мөн Монгол инженерүүдийн гараар үйлдвэрлэжээ гэсэн үг. Харин суудлын бага оврын автобуснуудын хөдөлгүүрийг АНУ-ын “Каминск” фирм нийлүүлж хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн цахилгаан автобусыг захиалагч нарт хүлээлгэн өгөх, тууз хайчлах ёслолын ажиллагаанд “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иудын зөвлөх инженер, Монголд анхны цахилгаан автобус, троллейбусыг үйлдвэрлэн нэвтрүүлсэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан, УУХҮЯ, ЗТХЯ-ны газрын дарга нар, автобусны үйлдвэрийн ханган нийлүүлэгч дотоодын ААН, компанийн удирдлага, төлөөлөл, ажилчид оролцлоо.

 


Тодруулга: “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иуд цаашид жилд 300-500 цахилгаан автобус үйлдвэрлэн гаргах зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгч нараас 500 автобус авах төсвийг тусга ан юм. Ийм тооны автобус үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн барилгаа энэ зун ашиглалтанд оруулсан байна. Энэ дашрамд дурдахад Монголд үйлдвэрлэсэн анхны цахилгаан троллейбус үйлчилгээнд гараад 20 жил, мөн анхны цахилгаан автобус “Монбус” 10 жил, эко-3 хөдөлгүүртэй “Экобус” цахилгаан автобус 5 дахь жилдээ явж байна. Нэг ёсондоо монголчууд эх орондоо автомашин, автобус үйлдвэрлээд ийм хугацаа өнгөрчээ. 

 

Б.Болд

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан