Хабиб-Макгрегор: Цаашид юу болох вэ
2018/10/08
Share |

“Зууны” хэмээн нэрлэгдсэн холимог тулааны хамгийн дуулиантай шоу өнгөрсөн бямба гаригт Лас Вегаст болж, цаашид улам ч илүү дуулиантайгаар үргэлжлэх нь тодорхой нөхцөл байдалд өндөрлөсөн билээ. Хабиб Макгрегорыг ялсан ч дараа нь октагоноос үсрэн гарч, Конорын дасгалжуулагч Диллоныг зодсон. Хабибын багийн Тухугов хэмээх тулаанч дэвжээн дээр когсч байсан Конорыг араас нь хэд, хэд цохисон юм. Энэ явдлаас бол холбооны ерөнхийлөгч Дэйна Уайт Хабибт бүс зүүж өгөхөөс татгалзсан. Үйл явдал болоод удаагүй ч дуулианы гол дүрүүдийн хувьд үйл явдал цаашдаа хэрхэн үргэлжлэх талаар таамгууд гараад эхэлжээ. Энэ мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

Конор: Даагаа нэхэх, эсвэл шинэ жинд шилжих

Тэрээр Хабибт ялагдсанаасаа хэдэн цагийн дараа өгсөн ярилцлагадаа “Хариу тулааныг хүлээж байна” гэсэн байсан. Гэвч хариу тулаан гэдэг нь тэнцүүхэн тулаанд л байдаг зүйл тул Хабиб заавал Макгрегортой дахиу тулалдах албагүй юм. Холбооны зүгээс хүчлэхгүй л юм бол дахин тулаан болох магадлал 0 хувьтай. Харин холбоо, Дэйна Уайт ашиг орлогынхоо эх ундарга болсон ирланд эрийг үлдээхээр шийдвэл дахин тулаан болох нь дамжиггүй.

Конорт өөр бас нэг арга байгаа нь шинэ жинд шилжих. Холбооны зүгээс 74,8 кг гэсэн шинэ жингийн ангиллыг гаргана гэсэн яриа сонсогдоод буй. Хоёр долоо хоногийн өмнө Нэйт Диас, Дастин Пуарье нар энэ талаар твиттертээ жиргэсэн бөгөөд шинэ жингийн аваргын төлөө хоорондоо тулалдана гэцгээсэн. Гэсэн ч Дэйна Уайт энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. Гэхдээ Хабибын менежер Али Абдель Азиз аль хоёрдугаар сард “Конор шинэ жингийн ангилал гаргахыг холбооноос хүссэн” гэж мэдээлж байсан удаатай юм. Энэ санааг дэмжиж байгаагаа Конор нэг бус удаа илэрхийлж байсан. хэрвээ шинэ жин нэмэгдвэл Нэйт Диас Дастин Пуарье нарын ялагч нь Макгрегортой аваргын төлөө өрсөлдөх магадлал өндөр.     

Хабиб: Цолоо хамгаална, эсвэл хураалгана

Лас Вегаст болсон дуулиант тоглолтын дараа Хабибын ирээдүй хэрхэх вэ. Аюулгүй байдлын улмаас түүний бүсийг дэвжээн дээр гардуулж өгөөгүй болохоос биш түүнээс аварга цолыг нь хураагагүй, тоглолтын үр дүн хүчинтэй хэвээр үлдсэн. Гэхдээ цаашдаа яах вэ гэдгийг Дэйна Уайт өөрөө ч мэдэхгүй байна. Учир нь шийдвэрийг Невада мужийн Спортын комисс (NSAC) гаргах гэнэ. NSAC нь тулаан төрлийн спортын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага юм байна. Энэхүү байгууллагын эрх мэдлийг уншигчдад илүү ойлгуулахын тулд нэг жишээг дурдахад, К.Макгрегор 2016 онд Нэйт Диастай тулалдахдаа дэвжээний гадна өрсөлдөгч рүүгээ шар айрагны шил чулуудсан тул NSAC  150 000 ам.доллараар торгож байв. Энэ удаагийн тулааны тухайд бол байгууллагын зүгээс Конорыг огт шалгаагүй байна. шалгалт Хабиб болон түүний багийнхны хүрээнд л яригдаж байгаа аж. NSAC хатуу шийдвэр гаргаж, холбоо түүнийг нь биелүүлбэл Хабибыг холбооноос албадан гаргах ирээдүй хүлээж байж ч мэднэ. Учир нь Дэйна Уайт “Хабиб дахин АНУ-ын виз авахад хүнд болж магадгүй” гэж мэдэгдээд байгаа юм. гэхдээ тэрээр орос эрийн байр суурийг хэвээр үлдээхэд бүх талаар тусална гэж нэмж хэлсэн.
Одоо Хабибт хоёр зам байна. нэгд, Конор Макгрегортой дахин тулалдах. Энэ бол маш их мөнгө дагуулах ажил учраас мэдээж хугацаа шаардана. NSAC шалгалт явуулж байгаа учир тэрээр одоо болтол шагналын мөнгөө авч чадаагүй байна.
Хоёр дахь нь Тони Фергюсонтой тулалдаж цолоо хамгаалах. Тони Фергюсон ердөө хагас жилийн өмнө өвгөө хүнд гэмтээсэн ч эргэж ирээд Энтони Петтисийг буулгаж авсан. Сүүлийн 11 тулаандаа дараалж ялахдаа сүүлийн долоод нь үдшийн шилдэг тулааны нэмэлт шагналыг авчээ.  

Тухугов: UFC-гээс хөөгдөнө  

Тоглолтын дараа улаан богино цамцтай эр октагон руу орж, макгрегорыг араас нь хэд, хэд цохиод авсан билээ. Тэр эр Хабибын багийн анд Тухугов гэгч бөгөөд UFC-д тулалддаг нэгэн юм байна. Одоо тэрбээр холбооноос хөөгдөж ч магадгүй болжээ. Энэ сарын 27-нд Артем Лобовтой хийх байсан тиулааныг нь Дэйна Уайт тэр дор нь цуцалсан бөгөөд цаашид гэрээгээ сунгахгүй байх магадлал өндөр байна. Гол нь тэрээр макгрегортой өөд, өөдөөсөө харж байгаад биш, араас нь ирж цохисон нь ёсзүйн хувьд хүнд шийтгэл хүртэх магадлалыг өндөр болгож байгаа юм. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан