Ерөнхийлөгч ЦЕГ, МХЕГ-ынхныг магтаж, ХНХЯ, БСШУСЯ-ыг хангалтгүй ажиллаж байна гэж шүүмжиллээ
2018/10/09
Share |

Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаварын биелэлттэй танилцсан. Ингэхдээ ХНХЯ, ГБХЗХГ, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилсэн. Харин ЦЕГ, Тээврийн цагдаагийн газар, МХЕГ-ынхныг хүүхэд хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ аван ажиллаж байгааг сайшаасан юм. 

Түүний уулзалтыг тоймлон хүргэж байна. 

Б.Баярсайхан:  Улсын хэмжээнд эрсдэлтэй үнэлэгдсэн 65 сургууль байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

–БСШУСЯ хүүхэд хамгааллын орчны стандартыг боловсруулан дуусгаж, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ямар ажил хийсэн бэ. Стандартыг яагаад одоо хүртэл боловсруулж дуусахгүй байгаа юм бэ?

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

-Манай яам эрчимтэй ажиллаж байгаа. Хэрэгжилт нь 50-100 хувьтай үргэлжилж байна. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг баталсан. Хэрэгжүүлэх зөвлөмжийг улсын хэмжээнд бүх цэцэрлэгийн удирдлагуудад болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсролын газарт хүргүүлсэн. Энэ дагуу цэцэрлэгүүд өөрсдийн хөрөнгөөр стандартыг хангах ямар бололцоо байгаа вэ гэдгээ судалж бидэнд эхнээсээ хариугаа ирүүлж байгаа.  Энэ ажил 70 хувьтай явагдаж байна. 

-Энэ ажил хэзээ дуусах вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сард дуусна. Мөн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчны стандарт боловсруулж оны өмнө Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.

-Орчны аюулгүй байдалд үнэлгээ хийсэн байна. Улсын хэмжээнд нийт сургуулийн 11 хувь нь их эрсдэлтэй, 31 хувь нь дунд эрсдэлтэй, 57 хувь нь бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ. Эрсдэлгүй сургууль гэж алга. Эрсдэл байгаа бол гол хохирогч нь хүүхдүүд болно. Эрсдэлгүй байлгах боломж байгаа юу?

-Улсын хэмжээнд 571 сургууль байгаагаас нийслэлийн хэмжээнд 100 хувь, орон нутагт гурван аймгаас бусад нь эрсдэлийн үнэлгээгээ хийж бидэнд ирүүлсэн. Энэ ажил 88 хувьтай байна. Их эрсдэлтэй үнэлэгдсэн сургууль улсын хэмжээнд 65 байгаа. Үүнээс 15 нь нийслэлд, 50 нь орон нутагт байдаг. Одоо үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын дийлэнх нь 1970 оноос хойш баригдсан барилгатай. Эхнээсээ насжилт нь 50 жил болж байгаа. Бид эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан, сантехник зэргийг шинэчлэн засварлахад түлхүү анхаарна. Энэ сард эрсдэлд ороод байгаа 65 сургуульдаа дахин эрсдэлийн шалгалт хийнэ. 

Ж.Мягмар: Ар гэрийн боломжийн улмаас 1335 хүүхэд нэгдүгээр ангид элсэхээ хойшлуулсан

Ерөнхийлөгч Х.Баттулга: 

-Орон нутагт зургаан настай хүүхдүүдийн сургуулийн асуудал тулгамдсан хэвээр байна. Бичгээр болон иргэдтэй уулзах үеэр энэ асуудал их яригдсан. Хөдөө байгаа малчид хүүхдээ сумын төвд сургуульд нь хүргэж өгөх асуудлаас үүдсэн маргаан их байгаа юм. Энэ талын шийдэл байна уу?

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын Бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар:

-Боловсролын тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагын улмаас сургуульд элсэх боломжгүй малчдын хүүхдүүдийг эцэг, эхийнх нь гаргасан үндэслэлийг харгалзан шийдвэрлэх асуудлыг тусгасан байдаг. Ийм хүсэлтийн дагуу бид зургаан настай хүүхдүүдийг нэг жилийн хугацаанд сургуульд орохыг нь хойшлуулж байгаа. Өнгөрсөн жил 1335 хүүхэд энэ маягаар элсэлтээ хойшлуулсан. Тиймээс бид хариу арга хэмжээ болгож дотуур байрныхаа нөхцөл байдлыг дээшлүүлж, хүүхдээ үлдээгээд явахад аюулгүй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

Хүүхэд бүр, бүх насны хүн аюулгүй орчинд байх ёстой. Энэ бол шийдэл биш. Зургаан настай хүүхдүүд бүгд ирээд дотуур байранд орно гэж байхгүй шүү. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай.

-Мөн өдөр өнжүүлэхийн асуудал яригдаж байгаа. Стандарт шаардлагад нь хэн шаардлага тавих ёстой вэ. Хэрэгцээ шаардлага бол байгаа юм байна?

-Сургуулийн дотоод орчинд өдөр өнжүүлэх ажиллуулах шийдэл гаргасан. Сургуулиас гадуур орчинд бол Боловсролын яам бүрэн хяналт тавьж чадахгүй. Хүүхдийн төлөө газар, Засгийн газар руу бид саналаа хүргүүлсэн. Зөвхөн сургууль дотор байгаа тохиолдолд манай яам хяналт тавих боломжтой. Одоо стандарт, шаардлагыг шинэчлэн боловсруулж байгаа.

Ц.Отгончимэг: Эцэг, эх өөрөөсөө мөнгө гаргаж, багшийн илүү цагийн хөлсийг өгч байгаа

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Нийслэлийн боловсролын газраас ямар мэргэжлийн багш Монгол Улсад шаардлагатай байгаа вэ гэж асууя. Багшийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах ямар алхам хийж байгаа вэ?

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг:

-Энэ хичээлийн жилд бага ангийн болон хөгжмийн багшийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Боловсролын яаманд хүсэлт тавьж, МУБИС-ийн дэргэд хөгжмийн анги нээгдэж 275 оюутан суралцах боломжтой болгосон. Мөн Соёл, урлагийн дэргэд 60 багш бэлтгэх анги ажиллаж байна. Хөгжмийн 90 гаруй багш мэргэжлийн бус хүмүүс байгаа. Бага ангийн багш дутагдалтай байгаа ч багшлах эрхийн шалгалтыг авахаа больсон тул хүрэлцээ сайжирна. Яг мэргэжлийн багш ажиллаж чадахгүй байна.

-Өмнөх уулзалтан дээр цэцэрлэгийн тарах цаг нь эцэг эхийн ажлаа тарах цагтай давхцаж байгаа асуудал яригдсан. Энэ асуудлаар ямар шийдэл гаргасан бэ?

-Уртасгасан цагийн бүлэг ажиллуулах шийдэл гаргасан. Одоо эцэг, эх өөрөөсөө мөнгө гаргаж, багшийн илүү цагийн хөлсийг өгч байгаа. Харин бид Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. Мөн төсөв суулгах шаардлагатай байгаа тул тодорхой алхам хийгдэх байх гэж бодож байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Үдийн цай 600 төгрөгт багтаж байгаа. Ам.доллар 1400 орчим төгрөг байхад 600 төгрөг гэж баталсан байдаг. Одоо ам.доллар 2500 төгрөг давчихлаа. Үдийн цайг үдийн хоол болгож төсвийг 1200 болгож нэмэх, мөн стандартыг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагууд ямар ажил хийж байна вэ. Түрээсийн мөнгө суутгаж буйгаас болоод нэг хүүхдэд ногдож байгаа 600 төгрөг чинь 300-400 төгрөг рүү буурч, үүнийг дагаад шим тэжээл нь багасаж байна. Энэ асуудалд цаашид холбогдох байгууллагууд анхаарч ажиллана уу.

Л.Төгсбаяр: 1645 гэрэлтүүлгийн шонг аюултай эсэхийг шалгасан

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-МХЕГ аюулгүй байдлыг хангахаар багагүй ажил хийсэн байна. Тодорхой тоо, баримт дурдаж, тайлангаасаа танилцуулахгүй юу?

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр:

-Улсын хэмжээнд 1645 гэрэлтүүлгийн шонг аюултай эсэхийг шалгасан. 27 албан шаардлага өгчихсөн байгаа. Харин 54 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн харилцаа холбооны 1386, цэвэр бохир, дулааны 856 шугам сүлжээний таг, 152 сургууль, 195 цэцэрлэгт шалгалт явуулсан. Шалгалтын үр дүнд 575 худгийн тагийг засварлуулж, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулсан.

-Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний асуудал мөн МХЕГ-т хамаарах байх. ТҮЦ болон зарим худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан, эсвэл үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байна. МХЕГ очиж шалгаад зохицуулах боломжгүй гэх юм. Гэнэтийн шалгалт гэж байдаггүй юм уу?

-Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 1-н гэхэд олон нийтэд зарладаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Гэхдээ бид хяналт, шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө урьдчилан мэдэгддэг хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр ийм төрлийн зөрчил мэдэгдэхгүй байдаг.

-Мэдээлэл өгч байгаад шалгадаг нь ямар ч үр дүнгүй зүйл. Хуулийг эргэж харах хэрэгтэй. Газар дээрээ шийдвэр гаргадаг боломжтой болмоор байна.

-Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Ялангуяа хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр эмийн сангууд зарим эмээ нуудаг. Мөн ТҮЦ зарим бүтээгдэхүүнээ нуудаг. Ийм тохиолдолд зөрчил илрэх боломжгүй байна. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бид тав хоногийн өмнө мэдэгдэж байж л шалгана. Хэрэв өөрчлөх юм бол манай байцаагчид гэнэтийн хяналт, шалгалт хийхэд бэлэн байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Тамхины хяналтын тухай хуульд зааснаар ЕБС-ийн 500 метр орчимд тамхи худалдаалахгүй байгаа ч согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрдөг. Энэ асуудалд цаашид МХЕГ анхаарч ажиллаарай.

Р.Отгонжаргал: “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга: 

-Цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ. Долоо хоног орчмын өмнө цахим орчинд маш ноцтой хэрэг гарлаа. Энэ асуудлыг яах ёстой вэ. Азийн орнуудад хэрэглэдэг ямар туршлагууд байна?

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал

-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн. Хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, бусад эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой харилцааг бий болгох чиглэлээр Харилцаа холбооны газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Мөн цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулсан. Энэ хэлтэст 18 хүн ажиллаж байна. Түүнчлэн бид олон улс орнууд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгааг судалж байгаа.

Э.Бөхбат: Үзүүлэх сургалтыг бусад сургууль зохион байгуулж өгөхийг хүссэн хүсэлтээ бидэнд ирүүлсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга: 

-Тээврийн цагдаагийн алба зарим байгууллагатай хамтран зам тээврийн осол хэрхэн гардаг, хүүхэд хэрхэн бэртэх талаар үзүүлэх тоглолт амжилттай хийсэн байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Энэ оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд гэхэд зам тээврийн ослын улмаас 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 орчим хүн нас барсан байна. 40 орчим хувь нь хүүхэд байсан. Дээрх арга хэмжээг заавал үргэлжлүүлэх ёстой шүү.

-Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат:

-Энэ үзүүлэх сургалтыг бусад сургууль зохион байгуулж өгөхийг хүссэн хүсэлтээ бидэнд олноор ирүүлж байна. Энэ сургалтыг нийслэлийн хэмжээний 134 сургуульд зохион байгуулахад 276.3 сая төгрөг, нэг сургуульд 2 сая 60 мянга орчим төгрөг шаардлагатай болж байгаа.

-Энэ зардлыг одоо төсөвт суулгах ёстой. 270-хан сая төгрөгөөр бид 20, 30 хүүхдийн амийг аварч байгаа шүү. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан сургалт амжилттай болсонд баяр хүргэе. Цаашдаа жишиг болгох ёстой.

О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр тавилга авсан

Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Өнгөрсөн жил бид хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт 5 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл 3.7 тэрбум төгрөгөөр нь эд хогшил тавилга авсан гэх шүүмжлэл гарч байна. Мөнгө суулгангуут конторлож, тэндээсээ ажил хийх гээд байх юм. Энэ 5 тэрбум төгрөгийг суулгах гэж бөөн юм болсон биз дээ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх

-2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хувиарласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая төгрөг, дэргэдэх байгууллага буюу “Найрамдал”, “Өнөр бүл”, “Нарт хангай”, “108” төв, хүүхэд хамгаалах байранд 789 сая төгрөг, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Эдгээр зардлаас тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан. Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга: 

Нийт 70 гаруй санал ирсэн байна. Эдгээр саналыг үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна.

Харин өнгөрсөн уулзалтаас хойш Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба бодитой, шуурхай ажилласан байна. Энэ ажлаа битгий орхигдуулаарай гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр суулгах боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүдэд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа ийм төрлийн хэрэг гарч байгааг хатуу санууллаа. Тиймээс зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй байгааг онцлон дурдав.

Б.Аз

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан