Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX их хуралдааныг ирэх 31-ний өдөр хуралдуулахаар боллоо
2018/10/10
Share |

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдав. Хуралдааны эхэнд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тухай хэлэлцэв.

Дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хувь хүнийг хөгжлийг дэмжих, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зэрэг нэлээд олон ажил тусгажээ.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн талаарх танилцуулгадаа Нийслэлийн Засаг даргын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр "Ирэх оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд бүтээн байгуулалт, хүний хөгжлийн асуудлыг түлхүү оруулсан. Мөн замын хөдөлгөөний ачаалал зэрэг Улаанбаатарт тулгамдаж буй асуудлыг тусгасан. Дэд төвүүдийг байгуулахаар дахин таван газарт судалгаа хийж байна" гэв. 
 
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийн талаар "Үндсэн чиглэлд тодруулах шаардлагатай олон ажил байна. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргана, мастер төлөвлөгөө боловсруулна гэжээ. Ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юм бэ. Нийтийн тээвэрт бие даасан байдал менежментийг хэрэхн хангах юм бэ.

Улаанбаатар хотод ачаа тээврийн ложистик төв байгуулж, нэгдсэн терминал барих ажлыг хаана, хэн хийх юм бэ.

Дагуул, хаяа хот, тосгон, шинэ суурьшлын бүсийг бий болгож, залуу гэр бүлийг орон сууцтай болгох ажлыг үе шаттай хийнэ гэсэн байна. Үүнийг 2016 оны чиглэлд оруулж байсан. Одоо юу хийх юм бэ. Орлогод нийцсэн орон сууцны төсөл ямар шатанд яваа нь тодорхойгүй байгаа. Уг ажилд зориулж 2019 онд хоёр тэрбум төгрөг төсөвлөхөөр болж байгаа.

Хэчнээн орон сууц барьж, хэдэн айл оруулах юм бэ.  Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж миний мэдэхээр сүүлийн 10 жилийн турш ярилаа. Хэзээ эргэлтэд оруулах юм. Нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Гэвч яаж орлого нэмэгдүүлэх нь тодорхой бус байна. Дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрийн борлуулалтыг дэмжих төв байгуулахаар тусгажээ.

2017 онд ийм зорилт байсан. Өнгөрсөн хугацаанд юу хийсэн, цаашид хэрхэн үргэлжлэх нь мөн л тодорхойгүй бус. Авто худалдааны цогцолборт ачаа тээврийн төв байгуулах болжээ. Олон хүнийг бухимдуулж байж авто худалдааны цогцолбор байгуулсан. Одоо ч асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа. Гэтэл тэр цогцолборыг тээврийн төв болгох асуудал оруулж ирлээ.

Аливаа ажлыг гүйцэт хийгээгүй байж дараагийн асуудлыг ярих нь зохисгүй. Үйлдвэр технологийн паркууд сүүлийн зургаан жилийн турш хөгжсөнгүй. Эдгээрийг үр дүнтэй ажиллуулах ёстой инновацийн газар юу хийж байна вэ.  Иргэдийг ажил, орлоготой болгохоор юу хийж байгаа юм бэ. Тал тал тийш үсчиж, аль үгүй тарамдаж орхисон гашуун сургамж бидэнд олон бий. Тиймээс сайтар нягтлах хэрэгтэй" гэлээ.
 
Нийслэлийн ИТХ-ын асуултад Засаг даргын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр "Налайхад байгуулах Барилгын материалын үйлдвэр технологийн ажил нэлээд урагшилсан. Дэд бүтэц татаж байгаа. 4.6 км авто зам тавихаар болж, ажлыг нь  эхлүүллээ. Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн паркийн судалгааг хийлгэж байгаа.

Түүхий эдийг хэрхэн нийлүүлэх асуудлыг тодорхой болго гэсэн үүрэг өгсөн.

Ирэх онуудад хотын хоёр талд тээвэр, ложистикийн төв байгуулахаар болсон. Авто худалдааны цогцолборт зөвхөн машин зарахаас гадна өөр зүйл борлуулах шаардлага бий туд тул бид хэрэгжүүлэх бодлого барьж байна" гэсэн юм.
 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцээд, НИТХ-ын хороодын хуралдаанаар оруулж хэлэлцэхээр болов. Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдааныг энэ сарын 31-нд хуралдуулж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцүүлэхээр боллоо.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан